Хоолыг бүрмөсөн сүйтгэж болох 15 алдаа

1.Пастаны усанд тос нэмэх.

Зарим хүмүүс Пастаг болгохдоо усанд нь тос нэмдэг. Тэд нэг бол усаа хальж дэврэхээс сэргийлэхийн тулд эсвэл пастаг хооронд нь наалдахаас сэрхгийлэхийн тулд хийдэг.

  1. Пастаны усаа шүүж аваад дахин усаар зайлах.

Пастагаа болгосныхоо дараа бидний ихэнх нь паста болгосон усаа зүгээр л асгачихдаг. Харин түүний оронд чанасан усаа ашиглах хэрэгтэй. Пастагаа соустай хийж байгаа бол тэр пастаны ус чинь соусыг чинь илүү жигд өтгөнтэй хэт урсамтгай байхаас сэргийлж өгдөг. Мөн пастагаа усаар зайлсан нь пастанд чинь соус наалдахгүй байхын шалтгаан болдог.

  1. Пастагаа хутгахын өмнө хэт удаан хүлээх.

Пастагаа усандаа хийснийхээ дараа шууд хутгах нь чухал. Учир нь паста усанд дүрэгдсэн цагаас эхлэн шууд цардуул ялгаруулж эхэлдэг.

  1. Махаа гэсгээхгүй байх.

Махаа хөргөгчнөөсөө гаргаад тасалгааны температурт хүргэж байж болгоорой. Үгүй бол мах чинь жигд болохгүй гаднах хэсэг нь түлэгдэж дотор тал нь дутуу болно.

  1. Шарсан махаа зүсэхийн өмнө амраахгүй байх.

Мах шархад ихэнх шүүс нь дотроо байдаг. Тиймээс махаа шарсаны дараа шүүсийг нь урсгаж хатаалгүй шүүсийг нь махандаа жигд тархахийг нь хүлээж байгаад зүсэх хэрэгтэй.

  1. Будаагаа хутгах.

Та рисотто л хийгээгүй бол битгий будаагаа хутга. Үгүй бол будаан дахь цардуул идэвхжиж будаа чинь нялцгар болно.

  1. Будаа агшааж байхдаа тагыг нь сөхөх.

Хэрвээ будааг саванд агшааж байгаа бол битгий бэлэн болсон эсэхийг нь шалгах гэж таглааг нь сөх. Тагийг нь сөхсөнөөр халуун уур нь гарж будааны дээд хэсэг дутуу болж будаа аргуу болдог.

  1. Хоолоо экстра виржин оливийн тосонд шарах.

Экстра виржин оливийн тос маш бага шатах температуртай байдаг. Тиймээс өндөр температурт ашиглавал муухай үнэртэж хортой хиймийн нэгдэлүүд ялгаруулдаг.

  1. Загасаа хуурай биш байхад нь шарах.

Хэрвээ загас чинь нойтон бол шарах үед ус нь ууршиж өөрийгөө утаж, болсний дараа шаргал давхрага тогтохгүй гэсэн үг юм.

  1. Нойтон ногоон ногоог шарах.

Ногоон ногоогоо угаасныхаа дараа хатаагаарай. Үгүй бол ус нь ууршиж болсны дараа ногоо чинь хэт нялцгай болох болно.

  1. Нухсан төмсрүү хүйтэн масло крем хийх.

Энэ зүйлсийг хүйтнээр нь хийх нь төмсний цардууланд сайн шингээдэггүй.

  1. Нэг саванд хэт их зүйл хийх.

Олон хүнд хоол хийх үед нэг саванд хийх нь хялбар. Гэхдээ нэг саванд хэт их хоол хийснээр хоол чинь хатаж болно.

  1. Сармисаа хэт эрт хийх.

Сармис хурдан шатдаг, тиймээс эхлээд шарах нь амтыг нь муухай болгох аюултай.

  1. Хайруулын тавгаа эхэлж халаахгүй ашиглах.

Хайруулын тавгаа ашиглахын өмнө эхлээд халаахгүй хэрэглэвэл хоол чинь зохистой болохгүй.

  1. Төмс шархийн өмнө эхлээд болгохгүй байх.

Хэрвээ шарх шүүгээндээ төмсөө түүхийгээр нь хийвэл төмс нь гаднаа түлэгдэж дотроо бүрэн болохгүй. Тиймээс төмсөө шарах шүүгээндээ хийхээс өмнө эхлээд чанаж болгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *