Эрүүл, аюулгүй, амттай, тэжээллэг ЧИХЭРнүүд гэрийн нөхцөлд хийж сурцгаая

Эрүүл, аюулгүй бас тэжээллэг амттанууд:

Чихэр, амттанд дуртай л биз дээ, гэхдээ та дэлгүүрээс чихэр худалдаж авахаас айдаг хүмүүсийн нэг бол бидний зөвлөмжид анхаарлаа хандуулна уу? Ихэнх чихрийг юугаар хийсэн нь тодорхой бус байдаг. Транс тос, ГМО буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн чихрийн орцонд их ордог ч орц найрлагын тэмдэглэгээн дээр нь түүнийг ихэвчлэн дурьддаггүй байна.

Байгалийн гаралтай, эрүүл орцтой чихэр гэрийн нөхцөлд хийх жорыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Хамгийн гол нь эдгээрийн орцонд биеийн галбир, гоо сайханд нөлөөлдөг элсэн чихэр зэрэг огт ордоггүйгээрээ онцлог юм.

ЭРҮҮЛ ЧИХЭР

“Инжиртэй зөөлөн чихэр”

ОРЦ:

  • 200-250 гр хатаасан инжир
  • 1 ш дөрвөлжин шоколад
  • 1 х/х масло
  • 100 гр хушга
  • Кокоа чимэглэхээр

Инжирээ буцалсан усанд 15 минут дэвтээнэ. Энэ хооронд шоколадаа устай саван дээр юмуу зууханд хайлуулна, дээр нь бас маслоо нэмж хайлуулна. Дараа нь инжир дээрээ хөндлөн зүсэлт хийгээд түүн рүү нь самараа дүүргэж чигжинэ. Хатаасан жимсээ шоколаданд дүрээд сараалжин тавиур дээр хатаана. Хэрэв хүсвэл шоколадыг нь дөнгөж хатмагц нь какао, самар зэрэгт дүрж чимэглэж болно. Шоколад нь бага зэрэг зөөлөн байвал хөргөгчинд хэсэг байлгаж болно.

“Эрч хүч”

ОРЦ:

  • 200 гр үзэм
  • 200 гр хасарваань
  • 200 гр бүйлс

Бүх орцуудыг нийлүүлээд блендердэнэ. Хүнсний гялгар уутанд хийгээд үүнийгээ биежүүлнэ. Биежсэний дараа хувааж зүснэ. Ингээд хамгийн ашиг шим өндөртэй, амт чанар сайтан амттан маань бэлэн болно.

“Час хийсэн амт

ОРЦ:

  • 100 гр хатаасан чангаанз
  • 5 ш хушга
  • 1/2 х/х зөгийн бал
  • 1 х/х сүү
  • 70-90 г хар шоколад
  • Кокоа, гүнждийн үр чимэглэхээр

Хар шоколадаа сүү, зөгийн баландаа хайлуулна. Үүн дээрээ хатаасан чангаанз, хушгаа хийгээд блендертэнэ. Ингээд эдгээрийгээ бөмблөг хэлбэрт оруулан бөөрөнхийлөөд кокоа, гүнждийн үрэндээ өнхрүүлээд биежтэл нь хөргөнө.

“Лемонтой бөмблөг”

ОРЦ:

  • 200 гр хатаасан чангаанз
  • 200 гр үзэм
  • 200 гр хасарваань
  • 200 гр хуурч болгосон бүйлс
  • Тал нимбэгний шүүс
  • 1 х/х зөгийн бал
  • Чимх давс
  • Чимэглэлтийн зориулалтаар гүнждийн үр

Хатаасан чангаанз, үзэм, хасарваань, бүйлсээ бутлагчид хийж бутлана. Нимбэгний шүүс, зөгийн бал, давсаа нэмж холиод хутгана. Үүссэн зуурмагаараа дурын хүссэн хэлбэрийнхээ чихэрийг хийж болно. Гүнждийн үр, кокосын болон бүйлсний үйрмэг, нэвсэнд өнхрүүлж чимэглэж болно.

“Ээдэмт амттан”

ОРЦ:

  • 300 гр ээдэм 9% ийн тослогтой
  • 50 гр хушганы үйрмэг
  • 150 гр жигнэмэгийн үйрмэг
  • 1 уут ванилийн сахар

Ээдэмээ үрэгчээр үрэх юмуу сэрээгээр бяцлаад дээр нь ванилийн сахар, жигнэмэгний үйрмэгээ хийж холино. Чихрэн бөмбөлөг хийгээд хушганы үйрмэгт өнхрүүлж чимэглэнэ. Эсвэл хушганыхаа оронд шоколадны үйрмэгээр чимэглэж ч болно. Бүтээлээ хөрч биежтэл нь цаг хэртэй хөргөгчинд байлгааарай.

Бид танд батлагдсан жоруудыг танилцууллаа. Гэхдээ та өөрийн хамгийн дуртай хатаасан жимс, самарнуудыг туршиж амттан хийж болно. Мөн синнамаон, чили, кардамон зэрэг халуун ногоогоор амттанаа амталж ч болно. Энэ ч бас амттай болох нь дамжиггүй.

Магадгүй та гэртээ чихэр, амттан хийдэг байж болох юм. Хэрэв та сайн жор мэддэг бол сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Бид талархах болно шүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *