МОДДЫН ЭНЕРГИ асар хүчтэй. Тэднийг тэврэн энергийн хүчийг нь мэдрэн илааршиж болно

Моддыг тэврэн тэдний энергийг ашиглан эрүүлжиж болно. Модоо хайрлацгаая! Байгалиа хайрлая!

Эхлээд нэгэн түүх өгүүлэе: Оросын нэгэн тосгоны охины бие өвдөж, цээжээр нь хөндүүрлэдэг байсан ч онош нь нарийн тодрохгүй байжээ. Орчин цагийн олон оношлогоо хийлгэсэн ч тусыг эс олжээ. Гэтэл түүний ээж өсөж төрсөн тосгоныхоо нэгэн эмгэний зөвлөснөөр эмчилгээ хийлгэхээр болжээ.

Тэрээр охиныг ойд аваачаад нэгэн том хус модны дэргэд ирээд уг модыг тэврэн чин сэтгэлээсээ өвчнөөс ангижруулж өгөхийг залбиран гуйхыг хүссэн байна. Ингээд охин эмгэний хэлснээр модноос тэврэн сэтгэл зүрхнээсээ залбиран эрүүл энхийг гуйдаг болж. Удалгүй охины нүд нь сэргэн гялалзаж, хацар нь туяарах болжээ. Гэтэл гайхалтай зүйл тохиож, охины өвчин илааршин алга болсон байжээ.

Тэрээр биеэ хямарч, сэтгэл санаа тавгүйрхсэн үед хус модоо дурсан санахаар тэр бүх муу зүйлс нь холдон алга болдог хэмээн ярьдаг байна.

МОДНЫ ХҮЧ

Модны анагаах хүч чадал үнэхээр гайхалтай. Мод хүнийг эрүүлжүүлдэг гэдэг нь ямар нэгэн тоглоом тохуу, цуу яриа биш харин ч шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс модны анагаах хүч чадлыг мэдэрсээр ирсэн байдаг. Мод нь стресс бухимдлаас ангижрах, оюун бодлоо төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй өвчин эмгэгийг эмнэж, сайхан инергийг түгээдэг байна. Зөвхөн өөрт тохирох зөв модоо л олж авах нь чухал байдаг байна.

Олон төрлийн модод байдаг: Тэдгээрийг Анагаагч ба Сорогч модод гэж ангилдаг.

Зарим модод эрч хүч, инерги өгч, өвчин шаналалыг нь анагаадаг бол зарим нь харин ч энэ бүхнийг нь сорон авчихдаг байна. Хүндхэн стресс, бухимдал, толгойн өвдөлт, үрэвсэлт өвчин болоод үүнтэй төстэй өвчнөөс ангижрая гэвэл сөрөг энергиэсээ ангижрах хэрэгтэй. Ингэхийн тулд модны хойд зүг рүү харсан хэсгийг нуруугаараа түшиж зогсоод түүнээс зовлон зүдгүүрээс авран хамгаалахыг гуй.

Хэрэв танд өвдөлт, таагүй мэдрэмж төрж байвал энэ мод зүгээр л танд тохирохгүй байгаагийн шинж, иймд өөр мод сонгох нь зүйтэй. Хэрвээ танд элч инергиэ алдаж, суларч байгаа байдал ажиглагдах юм бол урд зүгт орших тохирох мод руу хандаад үзээрэй. Та байгалийн гайхамшиг болсон тэрхүү мод руу нүүр тулан зогсож, духаараа тулан алгаараа хүрч, чин сэтгэлээсээ тусламж хүсэх хэрэгтэй.

Одоо та өөртөө ямар төрлийн мод тохирохыг олж мэдээрэй.

  1. Хус

Маш эрч хүчтэй, энерги ихтэй өгөөмөр мод. Залуухан хус мод ч гэсэн анагаах энергиэ хүнтэй хуваалцах чадвартай байдаг байна. Хус мод нь эерэг анагаах энергиэр тэжээдэг өгөөмөр мод юм. Хусны энерги зөөлөн, та түүний дэргэд удаан байж болно. Хус нь эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн арьсны асуудалд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт зовиур намдаах, сэтгэл санааг тайвшруулахад тустай аж.

  1. Граб мод

Энэхүү хүчтэй энергитэй хүчирхэг мод нь таны ядаргааг тайлж, сул дорой байдлаас, янз бүрийн айдсаас салахад тань туслах болно. Мөн нь янз бүрийн хэцүү бэрхшээлтэй асуудлыг даван туулах хүч чадлыг өгч, шийдэмгий бус байдлаасаа салахад туслана. Гэхдээ энэ мод нь маш хүчтэй энергитэй тул та удаан хугацаагаар ойрхон байж болохгүй гэдгийг санаарай. 5-10 минут байхад л хангалттай.

  1. Хушганы мод

Хушганы мод нь сөрөг энергиэс салахад тусалдаг сайхан мод юм. Энэхүү мод нь үрэвслийн процессийг зогсоохын зэрэгцээ уур бухимдалыг арилгаж тайван амгалан болгодог байна.

  1. Лийрний мод

Ихэнх жимсний модод зөөлөн энергитэй байдаг. Жимсний модод, ялангуяа цэцэрлэгийн модод энергиэ харамгүй хуваалцдаг. Гэхдээ энергиэ илүү сайн нэмэгдүүлэе гэж байгаа бол байгалийн зэрлэг лийрний мод рүү явбал илүү зохимжтой. Зэрлэг лийрний мод нь энерги алдагдсантай холбоотойгоор үүссэн янз бүрийн өвчинд нэн тустай.

  1. Царс мод

Царс мод нь маш хүчтэй энергитэй хүчирхэг мод юм. Царс мод нь бие, сэтгэл тань хүчтэй, бодол санаа тань тунгалаг, эрүүл сайхан байх хүч чадлыг танд өгнө. Царс мод нь өвчин зовиур болоод амьдралын хүнд сорилтуудтай тэмцэх хангалттай хүч чадалгүйгээсээ болж бухимдан, тайван бус байдалтай болсон хүнийг ч тайвшруулдаг байна.

Гэхдээ та царс модноос болгоомжлох хэрэгтэй, түүний энерги нь хүн бүрт тохирдоггүй. Эмэгтэйчүүд, хүүхдүүд болоод цусны даралт багатай хүмүүст энэ модны нөлөө хэт их хүчтэй нөлөөлж болзошгүй юм. Энэ модыг эрчүүдэд илүү тохиромжтой гэж үздэг, гэхдээ царсны шим тэжээлийг буруугаар ашиглаж болохгүй.

  1. Гацуур

Гацуур мод нь муу энергийг сордог сорогч мод юм. Гацуур нь таны бүх сөрөг сэтгэл хөдлөлийг алгуурхан зөөлөн арилгаж, тайвшруулан стресс, бухимдлаас ангижруулна. Гацуур мод нь маш сайн өвдөлт намдаах үйлчилгээтэй. Нойргүйдэх, хар дарж зүүдлэхийг зогсоодог байна.

  1. Уд мод

Уд мод нь маш хүчтэй сорогч модонд тооцогддог. Уд модыг эмэгтэй мод гэж үздэг, тиймээс эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд тусладаг. Гэхдээ зөвхөн амьдралын тусламж үнэхээр хэрэгтэй байгаа онцгой мөчид л тусламж хүсэн энэхүү мод руу очих хэрэгтэй шүү. Уд мод нь сэтгэлийн зовлонгоо тайтгаруулах, хагацал, уй гашуугаа даван туулахад бусад модноос илүүтэй тусладаг байна. Уд мод нь сэтгэлийн зовлонг арилгахын сацуу итгэл найдвар бэлэглэдэг байна. Багахан зэргийн зовлон бэрхшээлийг уйлж тайтгарах гэж уд модон дээр битгий очоорой, энэ мод нь таны асуудлыг улам хурцатгаж болзошгүй юм шүү.

  1. Агч мод

Агч мод бол маш онцгой мод юм. Энэ мод нь сөрөг энергийг зайлуулаад зогсохгүй түүнийг эерэг энерги ч болгож хувиргадаг байна. Та стрессээс бухимдлаасаа ангижирч, дахин цэнэглэгдэхийг хүсч байвал агч мод руу очих хэрэгтэй.

  1. Линден

Линден бол зөөлөн, эелдэг мод, тэрээр халуун дулаан энергээ хүнтэй хуваалцахад бэлэн байдаг. Муу энерги сорогч модтой харьцсаныхаа дараа тэнцвэрээ сэргээх зорилгоор Линден модон дээр очвол сайн гэж үздэг байна.

  1. Улиангар

Улиангар бол хамгийн хүчтэй сорогч мод юм. Энэ мод нь хамгийн хэцүү бэрхшээлүүдийг даван гарахад туслана. Улиангар нь энергийн сувгуудын бөглөрсөн бөглөрөлийг гаргахад маш сайн нөлөөлдөг байна. Үрэвссэн, шархалсан, хөхөрсөнийг мөн шүдний өвчин, нойргүйдэлийг улиангар эмчилдэг.

  1. Нарс

Нарсыг эмэгтэй донортой зүйрлэж болно. Энэ мод нь хүнийг асар их эрчим хүчээр хангаж, бодисын солилцоог нь хурдасгадаг, гэхдээ хүн бүрт ийм зүйл шаардлагагүй байдаг. Сэтгэл санаагаар унасан хүн тусламж авахын тулд нарс мод руу очих хэрэггүй.

  1. Улиас

Улиас мод нь сөрөг энергиэс салахад тусалдаг. Үүний энерги улиангарнаас арай сул гэхдээ өвдөлт, мэдрэл, сэтгэл санааны зовинолоос салахад тустай. Улиас нь муу зүйлсийг зайлуулдаг ч гэсэн онцгүй харилцаанаас үүдэлтэйгээр түүнээс тусламж хүсэх хэрэггүй л болов уу.

  1. Алимны мод

Алимны мод бол хамгийн зөөлөн өгөөмөр моддын нэг юм. Энэ мод нь эмэгтэйчүүдэд залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахад нь тусладаг төдийгүй өдөр тутмын асуудлуудаа зөв шийдвэрлэх хүч чадлыг өгдөг. Таримал алимны модны энерги ч сайн байдаг, гэхдээ та мэдрэлийн талын ноцтой гэмтэл авсан бол зэрлэг алимны модон дээр очсон нь илүү дээр гэж зөвлөх байна.

Хэрвээ та боломжтой бол өөрийн газар дээрээ хэдэн мод тариарай. Гэхдээ байшингийн ойролцоо бүх төрлийн мод ургадаггүй гэдгийг бодолцож үзээд ургуулахад тохиромжтой моднуудаас сонгон тариалаарай.

Модонд хүч чадал бий гэдэгт итгэх эсэх нь зөвхөн таны л хэрэг. Гэхдээ модыг анагаах шинж чанартай эсэхийг шалгаж үзээд дараа нь дүгнэлт хийхийг зөвлөж байна.

Моддыг хайрлацгаая! Байгалиа хайрлая!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *