Батганы соривжилтийг багасгахад нөлөөлдөг 7 хүнс

Батганы соривжилтийг багасгахад оролцдог 7 төрлийн хүнс

Батганы булцуу нь арьс болоод түүний доорх эд эсүүдийг гэмтээдэг. Бидний бие махбодь нь энэхүү “гэмтэл”-ийг засах гэж коллаген үйлдвэрлэдэг. Бие махбодь маань хэт бага юмуу хэт их коллаген ялгаруулаад эхэлчихвэл сорви үүсгэчихдэг талтай байдаг байна. Гоо сайхны салбарт батганы сорвитой тэмцэх олон аргыг олж нээсэн байдаг ч батгатай тэмцэх хамгийн хялбар, натурал арга бол өөрийгөө зарим амттай, эрүүл хоол хүнсээр тэжээж эмчлэх явдал юм.

Гэрэлтсэн өнгөлөг арьстай байх гол түлхүүр нь тэжээллэг, тэнцвэртэй хооллолтын дэглэм баримтлах байдаг. Батганы сорвижилтыг багасгахад тустай, эрүүл мэндэд сайн дараах бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэж байх нь зүйтэй.

  1. Хулуу

Хулуу нь ниацин, фолат, А, В витамин, цайраар маш баялаг.

Хулуунд агуулагдах ниацин болон фолат нь цусны эргэлтийг сайжруулж, эсийн шинэчлэлийг дэмждэг, энэ чанараараа батга эмчлэхэд сайнаар нөлөөлдөг байна. Хулууны үрэнд агуулагдах цайр нь гормоны хэмжээ, тосны ялгаралтыг зохицуулж байдаг тул арьсны эдгэрэлтэд маш сайн байдаг байна. А аминдэм нь батганы соривжилтийг багасгахад тустай.

  1. Буржгар байцаа

Буржгар байцаа нь C, K витаминаар баялаг бөгөөд зэс, төмрийн маш сайн эх үүсвэр юм.

Буржгар байцаан дахь витамин, эрдэс бодис, антиоксидантууд нь гиперпигментацийг бууруулж, арьсны өнгийг сэргээж өгдөг. Витамин К нь арьсан дээрх хар толбыг багасгах үйлчилгээтэй. Төмөр нь шарх, сорви, түүний дотор батга, батганы сэвх толбо зэргийн эдгэх явцыг хурдасгадаг.

  1. Нимбэг

Нимбэгний шүүс бол байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн юм. Нимбэг нь суларсан арьсыг чангалж, нөсөө толбыг бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Нимбэгний хальс нь таны арьсанд хамгаалалт, антикарцин үүсгэдэг флавоноидуудыг агуулдаг. Өдрийг нимбэгтэй бүлээн ус ууж эхлүүлэх юмуу ногооны салатаа нимбэгний шүүсээр амталж байвал арьс тань эрүүл, гэрэлтэж байх болно.

  1. Амтат төмс

Амтат төмс нь ретинол болон бета-каротин агуулдаг.

Бидний бие махбодь бета-каротиныг А аминдэм болгон хувиргадаг. Энэ аминдэм нь чөлөөт радикалуудаас үүдэлтэйгээр арьсанд асуудал үүсэхээс, арьсыг үрэвсэж, нүх сүв нь бөглөрөхөөс хамаалдаг байна. Ихэнхи гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад багтдаг маш чухал хэсэг болох ретинол нь нөсөө толбо, батга, нарийн үрчлээс, сорвижилт үүсэхээс хамгаалдаг. Үнэтэй тос худалдаж авахын оронд хоол хүнсэндээ чихэрлэг төмс нэмэлтээр хэрэглэвэл ретинолийг бодитоор авч байна гэсэн үг юм.

  1. Папаяа жимс

Папаяа жимс нь папайн хэмээх хоол боловсруулах ферментээр баялаг.

Папаин нь үхсэн арьсны эсийг гадагшлуулах, нүх сүвийг цэвэрлэх, батганы соривийг арилгах үйлчилгээтэй. Мөн арьсыг тань чийгшүүлэн, улмаар цааш гэмтэж арьсны аливаа асуудал гарахаас сэргийлнэ.

  1. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь С аминдэмийн маш том эх үүсвэрт тооцогддог төдийгүй гистидин хэмээх хүчтэй амин хүчил юм.

Цэцэгт байцаанд агуулагдах гистидин нь бараан өнгийн нөсөө толбо үүсгэдэг хортой хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаалж өгдөг бол С аминдэм нь чөлөөт радикалуудаас үүсгэгдсэн аливаа гэмтэлтэй тэмцэх, биед төмрийг шингээх, шарх, сорвийг эдгээх үйлчилгээ үзүүлдэг.

  1. Квиноа будаа (киноа ч гэж нэрлэдэг / Quinoa)

Квиноа будаа нь В3 аминдэмээр маш баялаг.

Ницинамид ч гэгддэг В3 аминдэм нь батга, улайлт, тэр ч байтугай экземийн улмаас цочирч үрэвссэн арьсыг тайвшруулдаг. Квиноа будааны нэгэн микро элемент болох экдистероид нь батгажилтийн улмаас үүссэн соривыг арилган арьсыг нөхөн сэргээж, цочролыг нь багасгаж өгдөг байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait