Эвэршиж хагардаг хөлийн арчилгаа: Үр дүнд нь булбарай зөөлөн хөл

Сойз шаардлагагүй! Зөвхөн шүдний оо, 100 мл глицерин, бүйлсний тос байхад л хангалттай.

Зун цаг болж хөнгөн гутал, сандаал өмсөх цаг иржээ. Гэтэл ихэнхи хүмүүст баяр баясал, тайвшрал өгдөг зүйл заримд нь эсрэгээрээ байх нь ч бий. Зуны улирал эхлэхэд бүх л насныханд, эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүст ч гэсэн хөлийн нь арьс хуурайшиж хагарах, мөөгөнцөртөх зэрэг таагүй асуудалууд тулгардаг, энэ нь тэдний өөртөө итгэх итгэлд ч нөлөөлж байдаг.

ХӨЛИЙН ТОС

Та дэгжин загварлаг хувцасласан, гоёмсог маникюртай байж болно, гэтэл заримдаа бүр хамгийн өчүүхэн төдий санагдах зүйл ч таны хэв маягийг ихээр алдагдуулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлөх талтай. Өөрийгөө хүндэтгэдэг бүсгүйчүүл гоёмсог өсгийтийн цаана байх хөлийнхөө гоо сайханд илүү анхаарал тавьдаг, хэдийгээр ил харагдахгүй ч гэсэн таны хөл цэвэр цэмцгэр байх нь хамгийн чухал!

Мэдээж та байнга гоо сайхны салонуудад очиж гоо сайхандаа мөнгө зарцуулж болох ч гэртээ хөлөө арчлан толигор, зөөлөн өсгийтэй байж болно. Гэртээ хөлөө арчлах тийм ч төвөгтэй биш, онцгой зардал шаардагдахгүй учир танд маш их таалагдах байх, та доорх зөвлөмжийг даган оролдоод үзээрэй!

ОРЦ:

  • 100 мл глицерин
  • 50 мл бүйлсний эфирийн тос
  • 80 мл цагаан өнгийн шүдний оо

БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ:

  1. Тосоо илүү удаан хадгалахад тохиромжтой сав бэлтгэнэ, агаар нэвтрэхээргүй тагтай байвал илүү зохимжтой. Шүдний оогоо савандаа хий.
  2. Глицерин, бүйлсний тосоо нэмж хийгээд сайтар холино. Ингээд л гэртээ хөлийн сэргээгч тос хийчихлээ гэсэн үг! Энэхүү гайхамшигтай эмчилгээний тосыг 6 сараас илүүгүй хугацаанд хадгална гэдгийг санаарай.
  3. Өдөр бүр унтахынхаа өмнө асуудалтай хөлөндөө шинэхэн, зөөлрүүлэгч тосоо түрхээд бай. Гайхамшигтай үр дүн тийм ч удаан хүлээгдэхгүй – толигор арьс, зөөлөн өсгий, цэвэрхэн педикюр – ямар ч үед өөртөө итгэлтэй байдлаа алдахгүй.

Зөвхөн зуны улиралд гэлтгүй өвлийн улиралд ч энэхүү хөл арчилгааг хийж байвал хагараагүй зөөлөн өсгийтэй байж чадна. Хөлийнхөө гадаад өнгө үзэмж, гоо сайхныг хадгалахаас гадна эрүүл мэндэд тань ч тустай, хөнгөн, зөөлөн мэдрэмж авч, ядаргааг тань тайлах хэдэн зөвлөмжийг энд оруулав.

ХӨЛ АРЧИЛГААНЫ ДҮРЭМ

  1. Педикюр

Салонд ч бай гэртээ ч бай, хөлөө тогтмол арчлах нь хөлийг гоо сайхан, эрүүл байхын баталгаа юм. Хөлийн өсгийний арьс маш эмзэг, уг арьсны зөөлөн булбарай байдлыг аль болох удаан хугацаанд хадгалая гэвэл үрэгч, элгэн чулуу зэргийн оронд эвэршсэн арьсыг зөөлрүүлэх тусгай лосион хэрэглэвэл илүү дээр байдаг. Хөлийн өсгий хагарах болсоны ихэнхи шалтгаан нь педикюрыг буруу хийлгэснээс болсон байдаг гэдгийг санаарай.

  1. Өдөр бүр угаа

Хөлөө угаах нь тийм ч ач холбогдолтой биш, үр дүнгүй санагдаж болох ч тогтмол, зөв угааж байвал хөлийн арьс арчилгаанд үр дүнтэй байх болно. Зун, өвлийн аль ч улиралд 1 литр усанд 1 халбага далайн давс хийгээд өдөрт 10 минут хөлөө дэвтээж угаавал хөлийнхөө гоо сайхан, эрүүл байдлыг хадгалж чадна.

  1. “Голын урсгал даган 100 алхах” дасгал

Хэрвээ хөл тань маш их ядарсан бол үүнийг хөлөө амрааж хөнгөн болгоход туслах маш энгийн дасгал гэж ойлгоорой. Ванныхаа ёроолд массажны дэвсгэр дэвсээд, маш хүйтэн ус хийгээд (ус хөлийн улны тэн хагаст хүрсэн байхад болно) дэвсгэр дээрээ зогсоод алхана. Эхлээд 10-15 алхмаар дараа нь аажмаар тоог 100 болгож нэмэгдүүлээрэй. Дараа нь хөлөө хатаагаад хөвөн даавуун оймс өмсөөрэй. Хөл тань эрч хүчтэй, гайхалтай хөнгөн болсон байх болно!

  1. Чийгшүүл

Хөлийн арьсны хуурайшилт нь арьс эвэрших, хагарах эмзэгшиж хуулрах шалтгаан болдог. Худалдаж авсан ч бай, гэрийн нөхцөлд гар аргаар хийсэн ч байгалийн орц найрлагатай чийгшүүлэгч болоод маскнуудын аль нэгийг өдөр тутамдаа хэрэглэж байвал өсгийг тань зөөлөн, алхааг тань хөнгөн байлгах болгоно!

  1. Туулайн бөөр жимсний ханд

Ядарсан хөлийг эрс сэргээж, сайхан болгох бас нэгэн үр дүнтэй арга бий. 50 гр туулайн бөөрийн хальсыг блендэрдэж нунтаглаад 0.5 л архинд хийнэ. Тэгээл үүнийгээ 2 долоо хоногийн турш хөргөгчинд байлгана. Энэхүү гайхалтай ханднаа хоолноос 30 минутын өмнө 30 дуслаар өдөрт 2 удаа ууна, ингэхдээ өдөр бүр сэгсэрч байх ёстойг мартаж болохгүй.

©

  1. Хөлийн иллэг

Өдөр бүр хөлөө массажилж байхыг хичээ – та өөрөө өөртөө, эсвэл салонд очиж юмуу нөхрөө массаж хийж өгөхийг хүссэн ч болно шүү дээ. Массаж нь бүх л өдрийн турш ядарсан хөлийг мэдэгдэхүйц тайвшруулж, эрүүлжүүлэн, эрч хүчээр тэтгэдэг учир үнэхээр сайхан байдаг!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *