Модны давирхайт ХАР САВАНгийн ашиг тус: Хөлрөлт, мөөгөнцөр, батга, үс уналтыг эмчилнэ

Хус, нарс моддын давирхайнаас гаргаж авдаг хар саван нь хөлрөлт арилгана, мөөгөнцөр, батга эмчилнэ, үс уналтыг зогсооно.

Энэ удаад бид эрхэм хүндэт уншигч та бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан модны давирхайгаар хийсэн савангийн талаар танд дахин сануулахыг хүсч байна.

Энэхүү жинхэнэ ид шидийн гэмээр байгалийн гаралтай савангийн (энэхүү саванд будагч бодис, хадгалалтын бодис, үнэр оруулагч бодис агуулагддаггүй) эмийн шинж чанар эрт дээр үеэс танигдсаар ирсэн. Тиймдээ ч өнөөг хүртэл гоо сайханд өргөн хэрэглэгдсээр байна. Эмч нар одоо ч зарим өвчнийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөсөөр байдаг.

Модны давирхай бол өвөг дээдсийн маань хэрэглэж байсан байгалийн маш сайн эм юм. Давирхайг эртнээс ард олон ногоон эмийн сан гэж нэрлэдэг байсан хусны хальс, холтосноос гаргаж авдаг.

Хусны давирхайг хусны хальс (хусны холтос) –ыг нь нэрэх замаар гарган авдаг. Ингэж нэрэхээр түүний наалдамхай шинж чанар нь арилж өтгөн, тослог шингэн зүйл болдог.

Хусны давирхай нь өвөрмөц хурц үнэртэй, түүний энэ үнэр нь савангаас нь ч үнэртдэг. Саван нь өөрийн онцлог шинж чанартай – голдуу хар өнгөтэй байх бөгөөд заримдаа ногоон шаргал, эсвэл хөх-ногоон туяатай байдаг.

ДАВИРХАЙТ САВАНГИЙН АШИГТАЙ ШИНЖ ЧАНАРУУД

  1. Нүүрний арьсанд

Хэрэв та нүүрэн дээрээ гарсан батгыг арилгах гэж, үрэвслийг нь эмчлэх гэж арга ядчихаад байгаа бол эмчилгээний зориулалттай давирхайтай саван хэрэглээд нэг үзээрэй. Энэхүү саван нь батгыг маш сайн хатааж эмчилдэг нь батлагдсан. Үүнээс гадна энэ саван нь харшлын урвал үзүүлдэггүй, иймд та түүнийг хэрэглэхээс айх хэрэггүй.

  1. Хаганд

Энэхүү саван нь байгалийн гаралтай онцгой найрлага ихтэй тул хуйхны гэмтлийг эмчлэхийн сацуу хагийг маш үр дүнтэй арилгадаг.

Үүнээс гадна, давирхайт саван нь үсны уналтаас маш сайн сэргийлж өгдөг.

Үсээ сайтар норгоод савангаараа үснийхээ уг, хуйхыг сайн савандаад дараа нь үснийхээ нийт уртын дагуу сайтар хөөсрүүлж хэрэглэнэ. Хэдэн минутын дараа саванг нь зайлж угаана. Үүний дараа бальзам юмуу тэжээлийн маск түрхээрэй. Хоёр долоо хоног тууштай хэрэглэсний дараа хаг арилах болно.

  1. Арьсны өвчинд

Арьсны үрэвсэл, экзем, хайрст үлд, цахлайтах, хогжруутах зэрэг бусад олон өвчин тусахаас сэргийлэх болно! Давирхайт саван нь эсийг хурдан нөхөн сэргээж, арьсны асуудлын төгс эдгэрэх нөхцлийг нь дэмжиж өгдөг. Давирхайт савангийн нөлөөгөөр арьс руу очих цусны урсгал ч нэмэгддэг.

  1. Нууцлаг эрхтэний ариун цэвэрт

Давирхайт саван нь янз бүрийн халдвар, вирус, мөөгөнцөрөөс хамгаалдаг. Энэ саван нь мөөгөнцөрийг эмчилдэг жинхэнэ аврагч юм.

  1. Шарх, шалбархайд

Давирхайт савангийн ердөө 10% нь давирхай, үлдсэн 90% нь ердийн саван байдаг. Энэ саванд шүлт болоод фенолын нэгдлүүд агуулагддаг бөгөөд энэ хоёр хослож бактери, вирус, мөөгөнцрийг устгадаг.

Иймээс давирхайт саванг шарх, батга гээд арьсны бусад гэмтлийг эмчлэхэд идэвхтэй ашигладаг. Энэхүү саван нь аливаа шархыг бохирдож, үрэвсэхээс сэргийлэхийн зэрэгцээ эмгэг төрүүлэгчдийн идэвхийг нь бууруулдаг.

  1. Хөлрөхөөс сэргийлнэ

Давирхайт савангаар суга, хөлийнхөө хөлрөлтийг арилгах эмчилгээ хийж болно. Энэ эмчилгээ нь хамгийн их сурталчилдаг деоздорантаас хавьгүй илүү үйлчилгээтэй. Зөвхөн үнэрийг арилгаад зогсохгүй хөлс ялгарах үйл явцыг ч эрс багасгадаг.

Уг саван нь тийм ч тааламжтай үнэртэй биш, гэсэн ч ариутгах, эмчлэх чанар нь гайхалтай.

  1. Шимэгчидтэй тэмцэнэ

Мэдээж, энэ саванг ашиглан бөөснөөс салах гэвэл бага зэрэг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Гэхдээ давирхайт саван нь бүрэн байгалийн гаралтай тул ямар ч ноцтой гаж нөлөө үзүүлдэггүй. Тиймээс үүнийг хүүхдэд хэрэглэж болно!

  1. Хөлний мөөгөнцөрт

Хөлний мөөгөнцөрийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор үүнийг хэрэглэдэг. Энэхүү савангаар хөлний мөөгөнцөрийг эмчилдэг арга бол хэдийнэ батлагдсан эмчилгээний арга юм. Саванг сайтар хөөсрүүлэн хөөсийг нь хөлөндөө 5-15 минут маск болгон тавина.

Давирхайт саванд нэг л тааламжгүй зүйл байдаг нь түүний үнэр. Бие болон гарнаас уг савангийн үнэр өөрөө хурдан арилчихдаг. Гэхдээ харамсалтай нь давирхай агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа үснээс үнэр нь бүрэн арилдаггүй талтай.

Гэхдээ үнэрийг нь зөөлрүүлэх үүднээс үсээ цагаан цуу юмуу нимбэгний шүүсээр шингэлсэн усаар зайлж угаагаарай. Мөн үсний ямар ч ангижруулагч хэрэглэж болно.

Давирхайт бүтээгдэхүүнүүдийг үнэрнээс нь санаа зовохгүйгээр хэрэглэж байвал сайн.

Давирхайт саванг зөвхөн гадуур хэрэглэдэг тул аливаа эрүүл мэндийн асуудлыг бүрэн дүүрэн арилгачихна гэсэн үг биш юм. Саван нь зөвхөн өвчний гадаад шинж тэмдгүүдтэй л тэмцдэг гэдийг анхаараарай. Тиймээс бүрэн эмчлэхийн тулд өвчний шалтгааныг нь олж мэдэн зохих эмийн эмчилгээг хийх хэрэгтэй, ингэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй шүү.

Мэдээж өнөө цагт шампунь, бальзам, тос зэргийг илүү их хэрэглэдэг. Гэсэн хэдий ч байгалийн эмчилгээ болсон уг давирхайт саван, шампуны сайн үр нөлөөг биеэр мэдэрсэн хүмүүс олон бий. Тиймээс, хусны давирхайт саван нь натурал байдал, үр дүн, ашигтай чанараараа олонд танигдсаар байна. Энэхүү бүтээгдэхүүнийг гоо сайхан, эрүүл ахуй, эрүүл мэнддээ хэрэглээд үзээрэй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *