ХООСОН ходоодон дээрээ БҮЛЭЭН УС УУХЫН АЧ ТУС

Өглөөг яаж эхлүүлсэнээс бидний ажлын бүтээмж болоод сэтгэл санааны байдал ихээхэн хамаардаг. Өглөө сэрмэгцээ бид дуртай хөгжмөө сонсоод, шүршүүрт орж, аяга кофе уудаг. Гэхдээ бие махбодио бүрэн сэргээхэд эдгээр нь хангалттай болов уу.

Өлөн ходоодон дээрээ бүлээн ус уухын ач холбогдол

Эмч нар болоод хоол тэжээлийн мэргэжилтэнгүүд өглөө босоод аяга кофе уухын оронд өлөн ходоодон дээрээ бүлээн ус ууж байхыг зөвлөж байна. Иймд хоосон ходоодон дээрээ бүлээн ус уух нь чухам ямар ач тустай хийгээд, үүнийг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар бид цааш өгүүлэх болно.

Бүлээн ус ходоодонд

Өглөөд хоосон ходоодон дээрээ аяга бүлээн ус ууж байвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижиж, хоол тэжээл боловсруулахад бэлэн болдог. Үүнээс гадна, бүлээн ус нь гэдэсний ханыг цэвэрлэж, янз бүрийн хольц, хорт бодисуудыг зайлуулж өгдөг.

Бүлээн ус өтгөн хаталтанд

Хэрвээ таны өтгөн байнга хатдаг, үүний улмаас тогтмол туулгалтын эм хэрэглэдэг бол энэ асуудлыг шийдэхэд чинь бүлээн ус тус болно. Бүлээн ус нь ходоодон дахь хоол тэжээлийг мөн хоол боловсруулах системийн замд хуримтлагдсан зүйлсийг ч задалж өгдөг.

Халуун бүлээн ус нь ялзруулах процессыг дэмждэг тул ходоодны хананд хуримтлагдсан өтгөн өөх тосыг задалж арилгадаг байна.

Бүлээн ус илүүдэл жинд

Өдөр бүр өлөн ходоодон дээрээ 200-400 мл бүлээн ус ууж байвал биеийн температур нэмэгддэг. Ууснаас хойш 40 минутын дараагаар бодисын солилцооны хэмжээ 30 орчим % -иар нэмэгддэг байна.

Үүний үр дүнд хүний бие илүү их калори шатааж эхэлдэг. Гэхдээ бүгд адилгүй гэдгийг анхаараарай! Таргалалттай тэмцэхэд бүлээн ус нь чухал үүрэг гүйцэтгэдэг;

  • Хоолны дуршил бууруулна
  • Хуримтлагдсан өтгөнийг гадагшлуулна
  • pH-ийн балансийг хэвийн болгоно
  • Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна
  • Бие махбодиос хорт бодисыг гадагшлуулна
  • Гуя ташаа, гэдэс, өгзөг зэрэг газруудын липид бодисын солилцоог идэвхижүүлнэ.

Бүлээн ус өвдөлтөд  

Бүлээн ус уувал булчин тайвширч, булчин татах нь багасаж, сарын тэмдгийн өвдөлт намдахаас гадна толгой хүчтэй таллаж өвдөх нь ч намддаг.

Бүлээн ус арьсанд  

Өглөөд хоосон ходоодон дээрээ нэг аяга бүлээн ус уух нь хорт бодисоос үүдэлтэй арьсны цочрол, батга, үрэвсэлийг арилгахад тустай. Бүлээн ус нь хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй таны арьсыг цэвэр байлган илүү шинэхэн, илүү уян хатан болгож, арьсыг тань залуужуулж, үрчлээнээс салахад тусална.

Бүлээн ус бөөрний үйл ажиллагаанд

Бүлээн усны хэрэглээ нь шээсний урсгалыг сайжруулдаг тул хавагнадаг хүмүүст маш чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ бүлээн ус ууснаар таны бөөрөнд ямар нэгэн ачаалал үүсгэдэггүй тул энэ нь шээс ялгаралтыг өдөөдөг эмтэй харьцуулашгүй.

Бүлээн ус мэдрэлийн системд

Хоосон ходоодон дээрээ бүлээн ус уух нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна бие махбодиос хорт бодисыг мөн арьсан доорх өөхийг зайлуулахад тусалдаг, үүний нөлөөгөөр таны мэдрэлийн системд эерэг нөлөө үүсдэг. Ингэснээр цочромтгой бус, сэтгэл хөдлөл тогтвортой болдог гэсэн үг юм. Үүнээс гадна бүлээн ус ууснаар нойргүйдэлд өртдөггүй тул өглөөг эерэг сайхан мэдрэмжтэй эхлүүлдэг.

Гэхдээ ийм үр дүнд хүрэхийн тулд унтахаасаа нэг цагийн өмнө, сүүлийн хоолоо идсэнээс хойш 2 цагийн дараа бүлээн ус ууж байх хэрэгтэй. Унтахаасаа өмнө бүлээн ус уух нь цус харвах эрсдлийг бууруулдаг гэдгийг дурдах нь зүйтэй байхаа, учир нь бүлээн ус нь цусыг шингэрүүлж, цусны зуурамтгай шинж чанарыг арилгадаг.

Гэхдээ, өлөн ходоодон дээрээ бүлээн ус ууж хэвшихийн тулд тодорхой дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй байдаг, иймд энэ талаар цааш нь нарийвчлан авч үзэх болно.

БҮЛЭЭН УСЫГ ЯАЖ УУХ ЁСТОЙ ВЭ?

Дүрэм №1: Усны температур

Уух бүлээн усны хамгийн тохиромжтой температур нь Целсийн 40-42 хэм байна.

Хэт халуун ус нь ходоодны салст бүрхэвчийг цочроож, улмаар ходоод гэдэсний замын үйл ажиллгаанд ноцтой асуудал үүсгэж болзошгүй.

Дүрэм 2 Шүүсэн ус уу

Зүгээр буцалсан ус нь таны эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй, харин ч бүр танд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Яаж гэж үү? Нэгдүгээрт, ус буцлах үед ашигтай бичил биетүүдийн ихэнхи нь алддагддаг (мөн үүнийг “үхмэл ус” ч гэж нэрлэдэг). Хоёрдугаарт, өндөр температурт хлор (цоргоны усанд байдаг) нь аюултай химийн нэгдэл болж хувирдаг. Гуравдугаарт, ус буцалгах үед данханд хуримтлагддаг хайрслаг зүйлс гэдэс, ходоодны хана, бөөрөнд орж хуримтлагдан чулуу үүсгэдэг.

Дүрэм 3 Бүлээн усыг зөвхөн өлөн ходоодон дээрээ уу

Хэрвээ та энэ дүрмийг баримталбал шөнийн цагт ч шингэний дутагдалыг тань нөхөөд зогсохгүй өглөөний хоолны чинь ихэнхи хэсгийг орлож чадна.

Дүрэм 4 Ус уух дэглэмээ баримтал  

Өдөрт 3 удаа нэг нэг аяга бүлээн ус ууж байх хэрэгтэй (хэрвээ та хүсвэл уух усныхаа хэмжээг нэмж болно). Гэхдээ өглөө өлөн элгэн дээрээ ууж байгаа бүлээн ус хамгийн их ач холбогдолтой нь юм шүү.

Эхний уух ус: Өглөөний цайгаа уухаас хагас цагийн өмнө хоосон ходоодон дээрээ.

Хоёр дахь ус: Үдийн хоолны өмнө эсвэл үдийн хоолноос хоёр цагийн дараа.

Гурав дахь ус: Унтахаасаа нэг цагийн өмнө.

Дүрэм 5: Хоолоо идэж байхдаа ус бүү уу

Хэрвээ та энэ дүрмийг дагаж мөрдөж чадахгүй бол дараах хор уршиг тулгарч болох юм:

  • Хоол боловсруулах эрхтний эмгэг
  • Хоолны шингэц муудах
  • Гэдэс дүүрэх
  • Ходоодны хэмжээ ихсэх (энэ нь хэт их идэх, жин нэмэхэд хүргэнэ).

Хоол тэжээлийн мэргэжилтэнгүүд хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл хоол идсэнээс хойш 1 цагийн дараа ус ууж байхыг зөвлөдөг.

Дүрэм №6 Уух зүйлээ өөрчилж болно

Хэрвээ та өглөө болон бусад цагт уух бүлээн усаа нэг л ууж чадахгүй байвал нимбэг, цагаан гаа эсвэл зөгийн балаар амталж ууж болно.

Нимбэгтэй бүлээн ус

Нимбэгтэй ус нь бодисын солилцоог сайжруулж, хорт бодисыг гадагшлуулан, рН-ийн тэнцвэрийг барьж, дархлааг идэвхжүүлэхийн сацуу шээсний замыг цэвэрлэж, цөсний урсацыг ч дэмжиж өгдөг. Гэртээ эрүүл бас амттай нимбэгний ундаа бэлтгэхдээ тал нимбэг шахаад цэвэр нимбэгний шүүсийг нь гаргаж аваад нэг аяга халуун бүлээн усанд хийж бэлтгэнэ. Бэлтгэсэн ундаагаа халуун бүлээнээр нь хурдан уух хэрэгтэй.

Анхаарах зүйл! Хэрэв та ходоодны шархтай бас ходоодны хүчил ихэссэн үед нимбэгтэй ус ууж болохгүй гэдгийг анхаараарай!

Зөгийн балтай бүлээн ус

Нэг аяга бүлээн усанд нэг халбага зөгийн бал хийж уувал ходоодны хүчил хэт ихсэхээс хамгаалж биеэс хорт бодисыг зайлуулан, энергийн түвшинг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна энэ ундаа нь ходоод гэдэсний ханыг зөөлөн цэвэрлэж өгдөг тул бие хөнгөрч байгаа нь танд бүрэн дүүрэн мэдрэгдэнэ.

Цагаан гаатай бүлээн ус

Цагаан гааны ундаа нь өөх тосыг шатаахад маш сайн нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна дархлааг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Цагаан гааны ундаа бэлтгэхдээ 250 мл бүлээн усанд ¼  халбага нунтаг цагаан гаа хийж хутгана.

Сэрэмжлүүлэг! Хэрэв таны ходоодны хүчил ихэссэн байгаа бол энэ таны уух зүйл биш гэдгийг анхаараарай!

Өглөө бүр хоосон ходоодон дээрээ бүлээн ус уухын ач тусыг 3 долоо хоног уусныхаа дараа мэдрэх болно. Таны ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч, бие тань хөнгөрч, арьс тань гэрэлтэн, жин хасагдахаас гадна ажлын бүтээмж нэмэгдэж байгаа нь анзаарагдана.

Бүлээн усны эмчилгээ нь: Диабетийг 30 өдрийн дараа, артерийн даралтыг 30 өдрийн дараа, ходоодны асуудлыг 10 өдрийн дараа, бүх төрлийн хорт хавдаруудыг 9 сарын дараа, венийн судасны бөглөрөлийг 6 сарын дараа, хоолны дуршил багассаныг 10 хоногийн дараа, савны өвчнийг 10 өдрийн дараа, хамар, чих, хоолойноос шингэн гоожихыг 10 өдрийн дараа, эмэгтэйчүүдийн асуудлыг 15 өдрийн дараа, зүрхний өвчнүүдийг 30 өдрийн дараа, толгойн өвчин, мигренийг 3 өдрийн дараа, холестерийг 4 сарын дараа, эпилепси болон татанхай болсоныг 9 сарын дараа, астмыг 4 сарын дараа эдгээдэг байна.

Хүйтэн ус танд муугаар нөлөөлнө. Хүйтэн усыг аль хүүхэд байхаасаа ууж байгаагүй бол насанд хүрсэн хойноо хүйтэн ус уувал муугаар нөлөөлдөг байна. Иймд хүйтэн ус нь зүрхний венийн судасыг бөглөхөөс гадна зүрхэнд харвалт өгөхөд нөлөөлдөг байна. Хүйтэн ундаанууд бол зүрхэнд цус харвах үндсэн шалтгаан болдог. Мөн элэг асуудалтай болоход ч нөлөөлнө. Хүйтэн ус нь элгэнд өөх хуримтлуулдаг. Элгээ солиулж байгаа ихэнх хүмүүс хүйтэн ус ууснаас болсон байдаг. Хүйтэн ус ходоодны дотор хананд муугаар нөлөөлдөг. Мөн бүдүүн гэдсэнд хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.

Орчуулсан: Х.Гэгээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *