Охид бүсгүйчүүд өөрсдийнхөө гадаад байдалд хамгийн их нөлөөлдөг үснийхээ өнгө үзэмжид илүү их анхаардаг. Үзэсгэлэнтэй харагдахын тулд үсний олон янзын бүтээгдэхүүнд их мөнгө зарцуулдаг. Гэтэл бид өдөр тутмынхаа амьдралд тохиолддог зарим нэг зүйлд л анхаарлаа хандуулахад л болох.
Үсээ боолттой чигээр нь унтах нь муу үр дагавартай байдаг талаар бид энэ удаад тайлбарлах гэж байна.
Энэ таны үсийг хугарч унахад хүргэж мэднэ
Америкийн Дерматологийн Академийн мэдэгдэж байгаагаар үсийг боолттой унтах үедээ толгойгоо хөдөлгөхөд үсний уг, ёзоорт даралт өгөгддөг байна, энэ нь улмаар үс хугарч, унах шалтгаан болдог байна.
Энэ таны үсний өнгө төрхийг өөрчилж болно.
Үс уналтийн нөлөө үсээ хагалсан шугамын дагуу илүү шингэрсэн байдлаар илэрч харагддаг. Ингэж унаж, шингэрэхэд хүргэдэг зүйл бол боолттой унтсан үсэнд үрэлт үүссэнээс болсон байж болох юм.
Хэрвээ та үсээ боолгүйгээр унтаж сурах юм бол үс тань урьдын адил сайхан харагдах болно.
Анагаах ухаанд халцрал гэж нэрлэдэг үс халцарч унах өвчлөлд ч хүргэдэг байж болзошгүй.
Үс халцрах өвчин нь толгойн үсийг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн халцарч унасан байдлаар илэрдэг. Үсний уг байнга татагдсанаас үүдэн үсний фоликулууд гэмтэж улмаар халцарч унахад хүргэдэг ч байж болох юм гэж Их Британийн Дерматологийн Холбооныхон үзэж байна.
Үсээ эрүүл байлгахын тулд та юу хийж чадах вэ?:
Үсээ сул задгайл эсвэл сулхан сүлж, харагдах байдал талаасаа ч тэр сайхан байх болно.
Үсээ угаасаны дараа хатааж хуурай болгоод унтаж байгаарай. Үс нойтон байхдаа хамгийн эмзэг байдаг тул амархан гэмтдэг юм шүү.
- Зөв дэр сонгох хэрэгтэй. Торгон дэр хамгийн зохимжтой, үс тань гэмтэхгүй, улам гялалзах болно.
- Унтлагын өрөөгөө чийглэг байлга. Хэт хуурай агаар нь үсийг тань хуурайшуулах учир чийгшүүлэгч хэрэглэн үсээ хамгаалаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто