Арьсны тань гоо сайханд нэн тустай ундаа

Арьсны гоо сайханд тустай ундаанууд хэрхэн бэлтгэх

Та ус уух дэглэмийн талаар олон удаа сонсож байсан байх. Усны дэглэм нь бие махбодь дахь усны тэнцвэрийг хадгалахад тустайн зэрэгцээ цусны эргэлтийн систем болоод гоо сайханд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ усыг янз бүрийн амт чанар оруулагч бүтээгдэхүүнүүдтэй хослуулан хэрэглэж залуу насаа урт удаан хадгалах боломжтой. Тухайлбал, нимбэг, зөгийн балтай ус нь хоол боловсруулах системд маш сайнаар нөлөөлдөг талаар та сонсож байсан байх.

Бид энэ удаад нэг аяга усыг гэрийнхээ гоо сайханч болгон хувиргах 4 төрлийн нэмэлт хүнсийг танд  танилцуулах болно. Эдгээр хүнсээр баяжуулсан ундаа нь арьсанд тулгардаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Нарийн төвөгтэй жор байхгүй – зөвхөн ганц найрлага нэмээд л болоо.

УСНЫ АШИГТАЙ ШИНЖ ЧАНАР

  1. Хаван бууруулна

Өглөөгүүр таны гадаад төрхийг алдагдуулаад зогсохгүй үрчлээ үүсгэдэг хавангаас салахад Гималайн давстай ус тус болно. Энгийн давснаас ялгаатай нь энэхүү ягаан давс нь усыг биед хуримтлуулаад байхгүй, харин ч эсрэгээрээ үүнийг шингэхэд нь тусалж хаван үүсэхээс сэргийлдэг байна. Үүнээс гадна, ийм давстай ус нь амны цангааг нимбэгтэй уснаас ч илүү тайлдаг.

Гималайн давс нь эрдэсээр баялаг төдийгүй бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Иймээс Гималайн давстай ус нь хоолой өвдөхөөс сэргийлдэг. Нэг литр цэвэр усанд 1/4 халбага давс хийж ууна.

  1. Чихэр идэх хүсэл дарна

Синнамон нь чихэр идэх хүслийг дардаг. Синнамонтой ус нь жингээ хасахыг хүсдэг болон элсэн чихрийн хэрэглээгээ багасгахыг хүсдэг хүмүүст тохиромжтой ундаа юм. Синнамоны ашигтай эрдэс бодисууд усанд шингэж бодисын солилцоог сайжруулан, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.

Лонх юмуу шилэн савтай (1.2-2 л) усанд 5 ширхэг савхан синнамоныг нэг бүтэн өдөр байлгана. Өглөө нь амттай, эрүүл ундаа бэлэн болно. Хориглосон зүйлсээсээ идэх хүсэл төрөөд байвал энэхүү халуун чанарын усыг уугаад байгаарай.

  1. Батганы эсрэг

Шингэн хүчилтөрөгч /хлорофилл/ агуулсан ус нь батга үүсгэгч рropionibacterium бактерийн тоог цөөрүүлдэг. Ийм ус нь шарх, сорвийг хурдан эдгээж коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Энэхүү коктейль нь цэвэр арьстай болоход тань туслах хамгийн сайн ундаа юм. 1 цайны халбага шингэн хүчилтөрөгчийг нэг аяга усанд найруулж ууна.

  1. Үрчлээний эсрэг

Турмерик нь хүчтэй антиоксидант чанартай, С аминдмээр баялаг учир үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Энэхүү турмериктай ус нь арьсыг тайвшруулаад зогсохгүй шинэ үрчлээ үүсэхээс хамгаалдаг мөн арьсны өнгийг сэргээдэг, мөн хоолны дуршилыг ч бууруулдаг.

Турмерикээр эрүүл мэндийн ундаа бэлтгэхийн тулд нэг аяга бүлээн усанд 1/2 хоолны халбага турмерик хийнэ. Турмериктэй усыг 3 сарын турш өглөө бүр ууж нэг курс болгоод 2 долоо хоног завсарлаад ууна.

Эдгээр найрлагаас гадна өөр янз бүрийн жимс, ургамалыг усандаа хийж ууж болно. Эдгээр нь уух усанд тань тааламжтай амт оруулж, сэтгэл санааг тань сэргээх болно. Тиймээс цангааг чинь тайлахаас гадна бие махбодийг тань төрөл бүрийн витамин, эрдэс бодисоор хангах болно. Гэхдээ усны ашиг тусыг хүртэе гэвэл хэдийд уувал зохимжтойг мэддэг байх хэрэгтэй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait