Тархины цус харвалт нь аль ч насны, ямар ч хүнд тохиолдож болдог. 18-40 насныхны хувьд эрчүүдээс илүүтэй энэ насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог болохыг статистик судалгаанаас харж болно. Цус харвалт нь эмэгтэйчүүдэд хөхний хавдраас ч илүүтэй их тохиолддог иймээс харвалтад өртөхгүйн тулд үүнээс урьдчилан сэргийлж байх нь зүйтэй.
Харвалтын төрлүүд
- Ischemic stroke. Судас бөглөрөх буюу нарийссаны улмаас цусны дутагдалд орж тархины эд эс гэмтэх үзэгдэл.
- Hemorragic stroke. Хаван болон даралтын нөлөөгөөр тархины судас тасрах үзэгдэл.
Харвах эрсдэлд хүргэдэг хүчин зүйлс
- Цусны даралт өндөр байх
- Чихрийн шижин
- Зүрхний ямар нэгэн эмгэг
- Тамхидалт
- Хэт таргалалт
- Холестролын түвшин өндөр байх
- Архидалт
- Стресс бухимдал
- Хөдөлгөөний дутагдал
Эмэгтэйчүүдэд илэрдэг шинж тэмдэгүүд
Харвалтын хор уршигийн нэг нь нүүрний мэдрэлийн саажилт юм. Үүний улмаас нүүр нэг тал руугаа унжиж хамар амны хэсэг нугларахаа больдог. Зарим тохиолдолд харавсан талын гар хөл өвддөг байна. Олон улсын статистик үзүүлэлтээс харахад мэдрэлийн саажилтын шинж тэмдэг эмэгтэйчүүдийн 80 гаруй хувьд тохиолддог бөгөөд үүний улмаас амь насаа алдах тохиолдол эрчүүдтэй харьцуулахад өндөр байна. Ийм эрсдэлд хүргэж байгаагийн гол шалтгаан нь харвалтын шинж тэмдэгийг таниж чадаагүй, эмчилгээг цаг алдаж хийсэнтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд жирэмсний явцад болон төрөх үедээ хяналтны эм уух, цэвэршилтийн болон бусад дааврын эмгэгийн үед дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нь харвалтад өртөх эрсэлийг бий болгож байдаг байна.
- Харааны бэрхшээл үүснэ. Тархины цус харвалтаас болж өрөөсөн нүдэнд, зарим тохиолдолд хоёр нүдэнд хоёуланд нь ч харааны асуудал үүсч болно. Харвалт нүдний эдэд гэмтэл учруулснаар нүдэнд толбо үүсч хараанд нөлөөлдөг байна.·
- Толгой өвдөнө. Толгой гэнэт хүчтэй өвдөх, заримдаа дотор муухайрах, бөөлжис цутгах шинж тэмдэгүүд илэрнэ.
- Цээжинд гэнэтийн хурц өвдөлт мэдрэгдэнэ. Энэ шинж тэмдэг нь давхар зүрхний шигдээст хүргэх аюултай. Хэрвээ өвчтөн зогьсуулж чадвал энэ эрсдээс аврагдах талтай. ·
- Орон зайн чиг баримжаа алдагдана. Тархины эд эсэд үүссэн гэмтэлийн улмаас орон зайн чиг баримжаа алдагдаж болно. ·
- Ядарна. Ямар нэг зүйл хийх идэвхигүй болж, нойрмог унтаа байдалд орж, зан төлөв өөрчлөгддөг, үүнээс болж сэтгэл санаагаар унах нь цөөнгүй. ·
- Ухаан алдана. Хэрвээ өвчтөн царай нь улайж, амьсгал нь түргэсч, зүрх нь дэлсэж байвал ухаан алдах аюултай. ·
- Нүр таллан өвдөнө. Тархины цус харвалт нь бие болоод мөчдийн аль нэг талд эсвээс нүүрний аль нэг тал руу хүчтэй өвдөх байдлаар илэрнэ.
Цус харвалт мөн эсэхийг шалгах
Өөрт тань болон таны эргэн тойрны хэн нэгэнд дараах шинж тэмдэгүүдийн аль нэг ажиглагдаж байгаа эсэхийг шалгаарай.
- Инээмсэглэлийг ажиглах. Өөрөө инээмсэглээд өөдөөс тань хариу инээмсэглэж чадаж байгаа эсэх. Харавсан тохиолдолд ам нь нэг тал руугаа далийсан байх бөгөөд амаа хөдөлгөж чадахүй байна.
- Гарыг ажиглах. Таныг дагаж 2 гараа 90 градусын өнцөгт 5 секунд өргөж чадаж байгаа эсэхийг шалга. Харвалт өгсөн бол өрөөсөн гараа өргөж чадахгүй.
- Хэл, яриаг ажиглах. Нэрийг нь юмуу энгийн зүйл асууж ярилцах хэрэгтэй. Удаан ярих юмуу ямар нэгэн хариу илэрхийхлэхгүй бол харвалтын шинж тэмдэг гэж үзнэ. Хэрвээ эдгээр шинж тэмдэгүүдийн аль нэг нь ажиглагдвал цаг алдалгүй яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Хамгийн гол нь 3 – 4 цагийн дотор эмнэлэгийн тусламж авч чадвал тухайн хүний амь насыг аврахаас гадна эдгэрэх боломж бүрдэнэ гэдгийг анхаараарай.