Нарнаас дутахааргүй D аминдэмээр хангах 8 хүнсний бүтээгдэхүүн

Дэлхий дээр нэг тэрбум орчим хүн Д амин дэмийн дутагдалд орсон байдаг гэнэ. Гэтэл Д амин дэм нь бидний бие организмд маш хэрэгтэй зүйлийн нэг юм. Жишээлбэл: Д амин дэмийн дутагдалд орох үед хичнээн их кальци уусан ч таны биед шингэхгүй бөгөөд энэ нь үс, хумс, шүд, яс хэврэг болоход нөлөөлдөг байна. Үүнээс гадна бодисын солилцоо, дархлаа муудаж, булчин, мэдрэлийн систем ч асуудалтай болно.

Д амин дэмийн дутагдал нь дараах өвчлөлд хүргэдэг гэх таамаг бий. Үүнд:

  • Таргалалт,
  • Чихрийн шижин,
  • Цусны даралт ихсэх
  • Төрөл бүрийн хавдар тусах эрсдэл,
  • Үе мөч өвдөх,
  • Сэтгэл санааны гүн хямралд орох гэх мэт.

1-70 насны хүн өдөрт 600 нэгж Д амин дэмийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй байдаг. Хэдийгээр бид нарны гэрлээс Д амин дэмийг авдаг ч өдрийн хэрэгцээгээ авахын тулд хамгийн багадаа биеийнхээ 40%-ийг 20 минутын турш наранд ил гаргах хэрэгтэй болно. Гэвч энэ хэмжээний амин дэмийг бид нарнаас төдийлөн авч чаддаггүй учир Д амин дэмийн дутагдалд орж хоногт 1000 нэгж нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Тиймээс хүн бүр нарнаас гадна Д амин дэмийн нэмэлт эх үүсвэрийг олох хэрэгтэй болох бөгөөд тэдгээрийн нэг нь хоол хүнс юм.

1.Яргай (салмон) загас

100 гр яргай загасанд дунджаар 360-685 нэгж Д амин дэм агуулагдсан байдаг. Судалгаанаас харахад байгалийн загаас 100 гр тутамд 1000 нэгж илүү амин дэмтэй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, 100гр зэрлэг яргай загас таны өдрийн Д амин дэмийн хэрэгцээг хангана гэсэн үг юм. Харин фермерийн загас 100гр тутамдаа 250 нэгж Д амин дэмийг агуулдаг аж.

2.Май загас, сардин загас, хар амар загас, халибут

Яргай загаснаас арай хямд ч чанарын хувьд төдийлөн ялгаа байхгүй.  100 гр май загасны хувьд дунджаар 1628 нэгж Д амин дэм агуулдаг бөгөөд энэ нь өдөрт авах хэмжээнээс ч их юм. Д амин дэмийн илүүдэлд санаа зовох хэрэггүй. Эрүүл бие организм өөрөө Д амин дэмийнхээ тунг тааруулж чаддаг юм. Ихэнхдээ нэмэлтээр, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгаа тохиолдолд Д амин дэмийн илүүдэл үүсэх магадлалтай.

Даршилсан май загасанд ч 100 гр тутамд нь 680М нэгж Д амин бий. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь хэт их давстай гэх сул талтай.

Бусад төрлийн тослог ихтэй загас ч Д амин дэмээр баялаг байдаг.

Үүнд:

  • Сардин загас— 100 гр тутамд 270 нэгж;
  • Хар амар загас — 100 гр тутамд 360 нэгж;
  • Халибут загас— 100 гр тутамд 600 нэгж.
  • Май загас, сардин загас, хар амар загас, халибут

3.Сагамхай загасны тос

Нэг цайны халбага сагамхай загасанд 450 нэгж Д амин дэм байдаг. Хэдийгээр таатай сонсогдож байгаа ч загасны тосны илүүдэл нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай байдаг гэдгийг санаарай.

4.Лаазалсан туна загас

Лаазалсан туна загасны давуу тал нь хүссэн газраасаа худалдаж авч болохоос гадна үнийн хувьд хямд байдаг. 100гр энэхүү загасанд 236 нэгж Д амин дэм байхаас гадна К амин дэм болон ниацины эх үүсвэр болдог.

Гэхдээ лаазалсан загасанд бас өөрийн гэсэн сул тал бий. Жишээлбэл: найрлаганд их хэмжээний давс орно. Үүнээс гадна мөнгөн усны агууламж их байх магадлалтай. Тиймээс долоо хоногт 100-150гр туна загас идэхэд л болно.

5.Сам хорхой

100 гр сам хорхойнд Д амин дэмийн агууламж 150 нэгж байдаг. Тослог загаснаас ялгарах гол онцлог нь сам хорхой нь өөх тос багатай.

6.Хясаа

100гр хясаанд ердөө 68 ккал илчлэг байдаг бөгөөд Д амин дэмийн агууламж 320 нэгж байдаг аж. Мөн В12 амин дэм болон зэс, цайр хүртэл бий.

7.Өндөгний шар

Далайн гаралтай бүтээгдэхүүнд дургүй хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт байх болно. Гэхдээ яргай загасны адилаар тахиа хаана өссөнөөс нь хамаарч Д амин дэмийн хэмжээ өөр өөр байдаг. Жишээлбэл: Фермд өссөн тахианы өндөгний шаранд 18-39 нэгж Д амин дэм байдаг бол чөлөөтэй байсан тахианы хувьд 3-4 дахин их Д амин дэмтэй байдаг аж.

Д амин дэмээр тэжээллэг нэмэлт тэжээлийг хооллолтондоо хэрэглэж буй тахианы өндөгний шар нь Д амин дэмээр баялаг байдаг бөгөөд 6000 нэгж хүрдэг байна.

8.Задгай, хөрсөн дээр ургасан мөөг

Хүний адилаар мөөг нь нарнаас ялгарах Д амин дэмийг өөртөө шингээх чадвартай бөгөөд энэ нь 100гр тутамд 2300 нэгж хүрнэ.

Гэхдээ үүнд нарны гэрлийн шууд тусгалын нөхцөлд ургаж буй болон хэт ягаан туяаны нөлөөн дор ургаж буй мөөг багтана. Хүлэмжинд, харанхуйд ургаж буй мөөг Д амин дэмийн эх үүсвэр болж чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait