Хоол идсэнийхээ дараа шууд унтах нь ямар өвчний шалтгаан болдог вэ?

Хүмүүс хоол идсэнийхээ дараа шууд нойрмоглож, унтахаас өөр зүйл хүсдэггүй. Гэхдээ энэ нь бидний хийхээс зайлсхийх ёстой зүйл юм. Учир нь унтах, эсвэл зүгээр л идсэнийхээ дараа хэвтэх нь үнэхээр эвгүй үр дагаварт хүргэж болзошгүй юм. Бид танд хоол идсэнийхээ дараа хэдий хугацааны дараа хэвтэх нь тохиромжтой болон хоолны дараа хэвтэх нь ямар өвчнний шалтгаан болдог талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

1. Цээж хорсож болзошгүй

Ходоодонд хоол орох үед хүний бие хүчил ялгаруулж байдаг. Таны бие босоо байснаар энэхүү хүчил ходоодны доод хэсэгт хуримтлагдаж байдаг аж. Харин та хоолоо идсэний дараагаар хэвтсэнээр тус хүчил хоол боловсруулах эрхтний эмзэг хэсэгт хүрдэг байна. Улмаар цээж хорсох, цээж хоолойгоор түлэгдэх мэт мэдрэмж төрүүлдэг ажээ.

2. Нойронд сөргөөр нөлөөлдөг

Унтахын өмнө их хэмжээний хоол идэх нь унтаж байх үед хоол боловсруулах эрхтэн тогтолцоо ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Хэдийгээр сайн нойрсож чадахгүй байх олон янзын шалтгаан байх боловч бодисын солилцоо явагдаж байх үед таны оюун санаа илүү идэвхтэй байдаг учир гүн нойрсох боломжгүй болдог аж. Мөн цээж хорсож буй нь ч нойр хулжих шалтгаан болох магадлалтай.

3. Маш бодит эсвэл хар дарсан зүүд зүүдэлдэг болно

Бодисын солилцоо явагдах байх үед хүний оюун санаа идэвхтэй байдаг тул таагүй зүүд зүүдлэх үндэс суурийг тавьж байдаг. Хэрэв та маш бодит эсвэл хар дарсан зүүд зүүдлээд байгаа бол хооллож дууссаны дараагаар шууд унтахаа түр азнаарай.

4. Бие засахаар сэрэх нь ихэснэ

Зарим хүмүүс “nocturia” хэмээн нэрлэгддэг шөнө дунд босч бие засах дадалд хэвшсэн байдаг. Энэ нь таны идэж буй хүнсэнд агуулагдах каффейны хэмжээнээс хамаарах бөгөөд кофенд ихээр агуулагдах энэ сэргээгч бодис нь шөнө бие засахаас өөр аргагүй байдалд хүргэж байдаг. Гэвч хүмүүс энэхүү бодис нь цай, шоколадтай амттангууд болон зарим төрлийн эмүүдэд агуулагддаг гэдгийг мэддэггүй.

5. Жин нэмэгдэнэ

Хооллож дуусмагцаа хэвтэх нь таны биед калори шатаах боломжийг олгодоггүй. Хэдийгээр хооллож дууссаны дараа нойрмог болж эхэлдэг ч хүсээгүй таргалалтанд өртөхийг хүсээгүй л бол шууд унтахгүй байхыг зөвлөж байна.

Бонус: Хооллож дуусаад хэдий хугацааны дараа унтвал зохилтой вэ?

Цээж хорсох, нойргүй хонох зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд та унтахаас 3 цагийн өмнө хооллож хэвшээрэй. 3 цагийн дотор ходоодонд орсон хоол хүнс боловсруулагдаж дуусах бөгөөд хүнсний мэргэжилтнүүд ийн зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *