Эмэгтэйчүүдийн 80-90% нь амьдралынхаа туршид целлюлиттэй тэмцэж байдаг гэсэн судалгаа бий. Лазер эмчилгээ, мэс засал гэх мэт целлюлитийг эмчлэх олон эмчилгээний аргууд байдаг боловч бүгд тааламжгүй бөгөөд үнэтэй байдаг. Эдгээр ядаргаатай асуудалтай тэмцэх хамгийн хялбар арга бол бүх биед ашигтай тэжээллэг, эрүүл хоолны сонголтыг хийх явдал юм.
1. Амтат гуа
Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ: Гуа нь 91% орчим ус бөгөөд шээс хөөх үйлчилгээтэй.
Юу хийдэг вэ: Саяхан хийсэн судалгаагаар гуаны шүүс нь гуяны целлюлитийг багасгаж өгсөн юм. 31-50 насны 40 эрүүл эмэгтэйд гуа жүүсний хандыг 56 хоногийн турш уулгаж, тэр хэсэгтээ маш их хэмжээний целлюлит нь багассан байна. Амтат гуа нь өөх тос, холестерин агуулдаггүй тул чихэрлэг зүйл идэх дур хүслийг нь хангаж өгдөг.
2. Хар шоколад
Яагаад сонгох ёстой вэ: Хар шоколад нь антиоксидант агуулдаг.
Юу хийдэг вэ: Антиоксидант нь целлюлит үүсгэдэг өөхний задралыг идэвхжүүлдэг. Энэ нь зүрх судасны системийг дэмжиж, цусны урсгалыг идэвхжүүлж, целлюлитийг багасгахад тусалдаг.
3. Saffron
Яагаад идэх ёстой вэ: Гүргэм нь цусны эргэлтийг сайжруулж, өөх эсийн өсөлтийг бууруулдаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Юу хийдэг вэ: Гүргэм нь таны цусны урсгалыг хурдасгаж жүржийн хальс шиг биржгэр арьсыг багасгаж өгнө. Энэ нь арьсан доорхи булчингийн хэмжээг нэмэгдүүлж, гадаргуу дээрх целлюлитийг арилгана. Үүний үр дүнд та толигор гөлгөр арьстай болно.
4. Нэрс
Яагаад идэх хэрэгтэй вэ: Нэрс нь антоцианин гэж нэрлэгддэг антиоксидантийн гайхалтай эх үүсвэр юм.
Тэд юу хийдэг вэ: Нэрс идэх нь өөх тосыг холестерол болгон хувиргахаас сэргийлдэг. Эдгээр нь лимфийн урсгалыг сайжруулж, целлюлитийг дэмжих хорт бодисыг зайлуулдаг. Нэрс нь эсийн шинэчлэлтийг нэмэгдүүлж, арьсны өнгийг сайжруулахад тусалдаг.
5. Халуун чинжүү
Яагаад ажилладаг вэ: Кайенны чинжүү нь биеийн өөх шатаах механизмыг идэвхжүүлдэг.
Юу хийдэг вэ: Кайенны чинжүү нь арьсан доорх өөх эсүүдэд хуримтлагдаж, целлюлит үүсгэдэг хорт бодисыг гадагшлуулдаг. Энэ нь арьсыг толигор харагдуулдаг эрүүл эдийг нөхөн сэргээхэд тусална. Кайенны чинжүү нь холбогч эдийг нөхөн сэргээх, баяжуулахад тусалдаг В6 витамин агуулдаг.
6. Сармис
Яагаад идэх хэрэгтэй вэ: Сармис нь цусны урсгал, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.
Юу хийдэг вэ: Сармисыг таргалалтын эмчилгээнд үр дүнтэй ашигладаг бөгөөд арьс, целлюлитийг эмчлэхэд хувь нэмэр оруулдаг. Сармисаар баялаг хоолны дэглэм нь бие махбодийг “жүржийн хальс шиг биржгэр” үүсгэдэг хорт бодисоос цэвэрлэхэд тусалдаг.
7. Киноа /Quinoa
Яагаад ажилладаг вэ: Киноа /Quinoa нь целлюлит үүсэх үүрэгтэй өөх эсийг задлахад тусалдаг.
Юу хийдэг вэ: Киноа /Quinoa нь бие махбод дахь илүүдэл өөхийг шатаахад тусалдаг бөгөөд өөх эсийн хуримтлалыг бууруулдаг. Киноа дахь эрдэс бодисууд нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсыг бэхжүүлж, арьсны гадаргуу дээрх уян хатан чанарыг сайжруулдаг.
Та эдгээр хоолны аль нэгийг өдөр тутмын хоолны цэсэндээ оруулдаг уу? Целлюлитийг бууруулах өөр аргыг та мэдэх үү?