Гэрийн нөхцөлд таагүй үнэрийг дарагч хийх 7 жор

1. Алимны цуутай усанд хөлөө дүрээрэй

Алимны цуу нь мөөгөнцөр болон бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Алимны цууны хүчил нь хөлний эвгүй үнэрийг маш сайн дарж өгдөг гэдэг нь батлагдсан байна.

Хөл дүрэх алимны цуутай усыг бэлтгэх жор  

  • 1/3 хэмжээтэй алимны цуу
  • 2/3 хэмжээтэй ус
  • Цөөн хэдэн дусал эфирийн тос

Дээрх орцуудыг хөлөө дүрэх савандаа хийж сайтар холиод 10-20 минутын турш дүрээрэй. Та өдөрт нэг удаа энэхүү аргыг хэрэглэснээр эвгүй үнэр арилах болно.

2. Нунтаг кофегоор биеийн гуужуулагч хийх

Кофены нунтаг ашиглан хэрхэн биений эвгүй үнэрийг арилгах орц

  • ½ кофены нунтаг
  • ½ кокос эсвэл оливын тос
  • Цөөн хэдэн дусал эфирийн тос

Дээрх орцуудаа бүгдийг нь  саванд хийж холиод, нойтон арьсан дээрээ түрхэж зөөлөн иллэг хийж хэрэглэнэ. Арьсаа гуужуулж дууссаны дараагаар зөөлөн савантай усаар зайлж угаагаарай. Үүнийг та 7 хоногт нэг удаа хэрэглээрэй.

3. Нимбэгтэй ус

Нимбэг нь витамин C ээр баялаг бөгөөд нимбэгний хүчилтэй учир нян бактерийг устгана. Нимбэгтэй ус уух, нимбэгний шүүсийг суганы орчимд түрхэх нь биеийн тань pH-ийн түвшин болон биенээс ялгарах үнэрийг ч өөрчилдөг.

Нимбэгтэй ус бэлтгэх орц:

  • Тал нимбэг
  • 1 аяга ус

Энэхүү нимбэгтэй усаа уухын зэрэгцээ хөвөнд шингээгээд арьсаа цэвэрлэж бас болно.

4. Спирт ашиглан эвгүй үнэр саармагжуулах

Тааламжгүй үнэр нян бактериас үүдэлтэй байдаг учраас спирт нь нян бактерийг устгагч юм. Суга хэсгийн арьсаа спирттэй хөвөнгөөр арчаад үзээрэй. Дөнгөж үсийг нь хуссан болон вакс хийсний дараахан арьсанд түрхэж болохгүй.

5. Кокосын тосоор амаа зайлаарай

Кокосын тос нь бактери нянгийн эсрэг үйлилгээтэй төдийгүй амны эрүүл ахуйд нэн хэрэгцээтэй байдаг гэнэ. Энэхүү олон талын тустай тос нь буйлны үрэвсэл дарж, амнаас гарах эвгүй үнэрийг ч арилгах шидтэй.

Кокосын тос ашиглах ам зайлагч хийх жор:

  • 1 эсвэл 2 халбага цэвэр кокосын тосоор хамгийн багадаа 5 минут, ихдээ 20 минут амаа сайтар зайлж асгаад бүлээн усаар амаа цэвэрлэж угаана.

6. Хүнсний сода ашиглан дизодрант хийх

Хүнсний содыг үнэр шингээх хүчтэй тул олон салбарт үнэр саармагжуулагч болгон ашиглаж ирсэн. Арилжааны олон төрлийн үнэр дарагч нь хүний үнэртэй тэмцэхэд туслах сод агуулдаг болохыг та мэднэ. Гэхдээ хүнсний содыг цэвэр хэлбэрээр шууд арьсанд түрхэх нь мэдрэмтгий байдлын хариу урвал үүсгэдэг тул хэрэглэхээсээ өмнө өөр зүйлтэй хольж ашиглах нь зүйтэй.

Хэрхэн хуурай үнэр дарагч хийх жор:

  • 1/7 хэмжээтэй хүнсний сода
  • 6/7 хэмжээтэй эрдэнэ шишийн цардуул бэлдэж холигчид хийж зөөлөн холиод түрхэж хэрэглэнэ.

Хэрхэн шингэн үнэр дарагч бэлтгэх жор: 

  • 1/3 хэмжээтэй хүнсний сода
  • 2/3 хэмжээтэй кокосын тос бэлдэж холиод арьсандаа зөөлөн иллэг хийж түрхэнэ.

Тосгүй үнэр дарагч хийхийг хүсвэл кокосын тосны оронд ус ашиглаж болно. Та үнэр дарагчаа сугандаа түрхэж бүрэн хаттал хүлээгээд хувцаслаарай.

7. Үнэр дарагч саримсны уусмал

Сармис нь маш хурц эвгүй үнэр ялгаруулдаг боловчиг үүнд үнэр өдөөгч нянгийн эсрэг тэмцэгч бодисыг  өөртөө агуулж байдаг. Та саримсыг өдөр тутмын хэрэглээндээ оруулснаар биеэс ялгарах элдэв үнэрийг дарж болох юм.

Үнэр дарагчийг хэрхэн бэлтгэх жор:

  • 3 ширхэг хальсалж бэлдсэн саримс
  • 2 аяга ус

Бэлдсэн зүйлсээ хутгаад 10-15 минут буцалгана. Буцалгасан уусмалаа шүүж хөргөөд, биедээ түрхээд 30 орчим минут байлгаад угааж цэвэрлэнэ. Энэхүү уусмалыг өдөр тутам хэрэглэж хэвшвэл та өөрчлөлтийг маш сайн мэдрэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *