Гэтэл үнэн хэрэгтээ хаачдаг юм болоо?
Өөх тосыг шатаах үед дулаан ялгарч энерги болон хувирдаг нь үнэн. Гэхдээ өөх тосны бий болгосон нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч хаачдаг вэ? Биднийг жингээ хаях үед өөх тос маань чухам хааччихдаг юм бол. Гэтэл энэ нь бидний боддогоос шал өөр зүйл болдог юм байна. Эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд хүртэл энэ талаар яг сайн ойлголтгүй байдаг байна.
Жин хасах явцад өөх тосонд яг юу тохиолддог вэ? Үүнийг психоэндокринологич, Оросын чихрийн шижингийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Михаил Богомолов тайлбарлахдаа: “Өөх тосны шатах механизм бүх биеэр жигд явагддаг. Юуны өмнө молекул тус бүр нь өөх тосны ферментийн нөлөөн дор хоёр бүрэлдэхүүн хэсэгт хуваагдана – өөхний хүчлийн 3 молекул, глицеролын 1 молекул гэж. Эдгээр нь цусан дахь өөхний эсээс гарч, бие махбодиор дамжин зөөгдсөөр өөр бусад эсүүдэд нэвтэрдэг. Гэхдээ өөхний хүчил нь зүгээр нэг шатчихдаггүй, тэдгээр нь энерги үүсгэдэг эсүүдийн ТТП буюу митохондрия руу орж тэр дотороо шатдаг. Аливаа шаталтын процессын нэгэн адил энэ нь нүүрстөрөгчийн давхар исэл, ус болтлоо исэлддэг учир үүнийг “шаталт” гэж нэрлэдэг. Түлшний үүрэг гүйцэтгэдэг глицерин зэрэг өөхний хүчлүүд нь хүчилтөрөгчийн нөлөөн дор эдгээр бодисуудаа задалж өгдөг. Гэхдээ шаталт нь маш хурдтай явагдах ч нэг ёсондоо галгүй буюу шаталтын түвшинд хүрэхээр энерги ялгараагүй бол өөхний хүчлийн исэлдэлт нь удаан явагдана гэсэн үг” гэжээ.
Ийм исэлдэлт явагдахад маш их хэмжээний хүчилтөрөгч шаарддаг гэдгийг онцлох нь зүйтэй (инфографикаас үзээрэй). Тиймээс, жингээ хаях гэж байгаа хүн идэх хэмжээгээ багасгахын сацуу маш их хөдөлгөөнтэй байх нь чухал юм. Дан ганц дасгал хөдөлгөөнөөр өөх шатах үйл явцыг хангахуйц хүчилтөрөгчийг ч бүрдүүлж болно.
Харамсалтай нь өөх тосны ихэнх хэсэг нь бүрэн шатахгүй байх тохиолдол бий. Үүнээс кетон гэж нэрлэгддэг бие үүсдэг байна. Энэ нь бие махбодид хүчиллэгжилт (ацидоз) үүсгэдэг олон янзийн бодисын бүлэг юм. Тэдгээрийн тоо их байвал толгой эргэх, дотор муухайрах, бүр бөөлжих шинж илэрдэг. Эмч нар жингээ хурдан хугацаанд хаях үед ийм зүйл тохиолддог гэдгийг мэддэг тул шүлтлэг эрдэс ус, В, Е –гийн бүлгийн витамин уухыг зөвлөдөг.
Иймд сүүлийн хэмжээг нэмэгдүүлсээр өдөрт 800 хүртэл мг болгох боломжтой гэхдээ энэ хэмжээнээс илүү их исэлдэлт явагдвал чөлөөт радикалуудаас хамгаалах хэрэг гарна. Тиймээс илүүдэл жин хаях үйл явцыг үргэлж хүчтэй исэлдэлтийн стресс дагалддаг учир митохондриад үзүүлэх хор нөлөөг сулруулах зорилгоор маш их хэмжээний Е витамин хэрэглэх шаардлагатай болж байгаа юм.
Анагаах ухааны алдаанууд
Дэлхийн анагаах ухааны хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг болох “British Medical Journal” сэтгүүлд эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд, дасгалжуулагч багш нарын хамтарсан судалгааг танилцуулсан байна. Бид өөх тосыг:
- инерги болдог,
- ядгадас болон гадагшилдаг,
- булчин болон шатдаг,
- хөлс, шээс болон гадагшилдаг гэж боддог.
Кетон биед юу тохиолддог вэ? Өөхний хүчил нь цусны урсгал руу орж бөөрөөр дамжин шээс болон ялгарахаас гадна арьс мөн уушгиар дамжин азтон шиг үнэртэй болж гадагшилдаг байна. Өөх тосны задралын эцсийн үе шат хэрхэн явагддаг талаар ойлголттой болсон байх гэж бодож байна. Эцэст нь өөх тос нь ус болон нүүрстөрөгчийн давхар исэл юм, энэ хий нь амьсгалах, хүчилтөрөгч солилцох үед уушгаар гадагшилж байдаг бол өөх тосны задралын үр дүнд үүссэн ус нь бие махбодийн устай холилдож, биохимийн урвалд ордог байна.
Ингэж энэ ус нь шээс болон ялгарахаас гадна уушигаар дамжин усны уур болж гадагшилдаг байна. Жингээ хаях үед өөх нь дотор эрхтэний хамааралгүйгээр, ийм замаар биеэс гадагшилдаг байна. Өөх нь мөн булчин болж хувирдаггүй, харин булчин нь түүний шаталтанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.
10 кг өөх хайлуулахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 28 кг нүүрсхүчлийн хий, 11 кг ус гадагшлуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Үүнээс гадна эрдэмтэд өөхний хэчнээн хувь нь хий байдлаар, хэдэн хувь нь ус байдлаар гадагшилдагийг тооцоолж 10 кг өөхний 8,4 кг нь уушгиар хий болон гадагшилдаг бол дөнгөж 1,6 кг нь л шээс, хөлс, нулимс зэрэг ялгадас болж гадагшилдагийг тооцоолсон байна. Эндээс, өөх задлахад амьсгалын эрхтнүүд ямар чухал үүрэгтэй оролцдог нь харагдаж байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: BMJ.com and beautyinsider.ru