Их хэмжээний ус зүрхний эрүүл мэндэд ямар тустай вэ?
Биеийн бүх эсийг шаардлагатай хүчилтөрөгчөөр хангаж муу, хортой бодисуудыг биеэс зайлуулахад голлох үүрэгтэй оролцдог зүрх судасны системын ач холбогдолыг үнэлж баршгүй юм.
“Бие дэхь цусны зуурамтгай чанараар нь тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлоод зогсохгүй бүхий л амьдралыг нь ч тодорхойлж болно” гэж үздэг. Цусны зуурамтгай чанар нэмэгдвэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, ямар аюул учруулдаг байх нь вэ?
ЦУСЫГ ӨТГӨРҮҮЛДЭГ ЗҮЙЛ ЮУ ВЭ?
Зүрх судасны системын найдвартай ажиллагааг хангадаг цөөн тооны аналоги байдаг. Бүх судаснуудыг нэгэн төрлийн цус дамжуулдаг утас ч гэж нэрлэж болно. Цус нь өөрөө өвөрмөц шинж чанартай тул тэрхүү судасыг зүсэх, хавчих, урах, “зэвтүүлэх”-ээс бусдаар гэмтээх боломжгүй юм.
Хэдийгээр цус нь олон үүрэгтэй ч үндсэн үүрэг нь хүчилтөрөгчийг зөөх, дараагийн гол үүрэг нь эсүүдийг тэжээлээр хангах явдал байдаг. Эрхтэн бүрт хоол тэжээл хэрэгтэй. Тэр ч байтугай зүрхэнд хүртэл.
Хүчил-шүлтийн тэнцвэр алдагдахад цусны улаан эсүүд наалдаж, цус өтгөрдөг үүний улмаас бүхий л системийн үйл ажиллагаанд саатал учирдаг. Эритроцитууд нь хоорондоо наалдсанаар цусны бүлэгнэл үүсдэг. Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь ийм формациас болж үхдэг.
Зүрх нь 150 гаруй жил ажиллах чадвар бүхий аюулгүйн хязгаартай байдаг. Гэхдээ энэ нь зүрхний эсүүд шаардлагатай бүх шим тэжээлээ авч чадаж байгаа тохиолдолд л зарцуулагдах хязгаар юм. Хэрэв цусанд байх ёстой чухал зүйлс байхгүй бол зүрхний эсүүд улам бүр эмх замбараагүй болж зовиурлуулдаг. Гарч буй энэхүү үзэгдлийг анагаах ухаанд тосгуурын фибрилляци гэж нэрлэдэг.
Үүний нөлөөгөөр зүрхний үйл ажиллагааны горим алдагддаг. Хэвийн нөхцөлд энэ нь хагас секунд тутамд амарч байх ёстой, хэм алдалттай бол амрах нь багасч, зүрх хурдан элэгддэг гэсэн үг юм. Хэрэв үүн дээр шим тэжээлийн дутагдал, хүчилтөрөгчийн дутмагшил үүсгэх, стресс, буруу хооллолт, хүчиллэг ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх зэргээр нөлөөлөх юм бол зүрхний амьдрах хугацаа улам л багасна.
ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ БОДИСУУД
- Натри
Натрий дутагдвал хүчил нэмэгддэг.
- Кальци
Кальци дутагдвал шүд, хумс, үс унадаг. Мөн үе мөчний хөдөлгөөнтэй холбоотой асуудалууд тулгарч, үс халцрах явдал ажиглагддаг.
- Магни
Магни дутагдвал судаснуудын уян хатан чанар алдагдаж, стресст амархан өртдөг.
- Кали
Калий дутагдвал зүрхний булчингийн үйл ажиллагаа үе үе саатаж эхэлдэг. Зүрхний үйл ажиллагаанд үүссэн эмгэг эцэстээ эргэж буцахааргүй сөрөг үр дагаварт хүргэдэг.
Шаардлагатай бодисууд дутагдвал цусны зуурамтгай чанар нэмэгдсээр цусны бүлэгнэл үүсгэдэг. Ийм хүний холестерол нь хэвийн байж болох ч цусны даралт нь нэмэгдсэн байдаг.
Цусны даралт ихсэх өөр нэг шалтгааныг сэтгэлзүйн хүчин зүйл гэж үздэг нь зүгээр ч нэг шалтгаангүй зүйл биш юм. Хүн цухалдаж бухимдах үедээ айдасын даавар адреналин ялгаруулдаг. Байгаль дээр энэ дааврын ачаар л амьтад үхлээс аврагддаг, цус нь урсахгүй зогсох үедээ амин чухал эрхтэндээ байж байдаг. Тэмцэл хийж аюулаас зугтах зуураа амьтад адреналинаа зарцуулдаг, үүний дараагаар цус хэвийн байдалдаа буцаж ордог.
Хүнтэй холбоотой нөхцөл байдал бол шал өөр юм. Бухимдлаас үүдэлтэй адреналин их хэмжээгээр ялгарсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс болж адреналины шок нь зүрхний шигдээсээр төгсөх ч тохиолдол бий.
Тиймээс адреналинаа гадагшлуулая гэвэл хөлсөө гаргах юмуу эсвэл бие засах газар орж эсвэл ямар нэгэн юм уух хэрэгтэй. Ялангуяа хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг усыг стресстэж бухимдсан үедээ ууж байхыг эмч нар зөвлөх болсон, гэхдээ хүйтэн биш харин халуун бүлээн ус уухыг зөвлөдөг. Хүн ийм байдлаар чийг, хөлсөө нэгэн зэрэг нөхөх боломжтой гэж үздэг байна.
Цус өтгөрөхөд зүрх судасны системд асуудал үүсдэг, үүнтэй зэрэгцээд биеийн бусад тогтолцоонд ч асуудал гардаг – ой тогтоолт муудна, хараа муудна, амархан ядарна, цухалдуу болно, нойргүйдэлтэй болно. Иймээс цус зуурамтгай чанартай болвол маш аюултай, аль болох эрт анзаарч нэн даруй эмчилгээг эхлэх хэрэгтэй.
Дараагийн удаад бид цусны эргэлтийн системийг хэрхэн шалгах талаар мэдээлэл оруулна, мөн хүний бие дэх цусны үйл ажиллагааны талаар сонирхолтой баримтууд дэлгэх болно.
Эдгээр мэдээллийг найз нөхөдтэйгээ хуваалцаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто