Таны арьсанд үрчлээ суулгадаг 6 гол хүчин зүйлс

Судалгаанаас харахад таны хоолны дэглэм, нүүрний савангийн сонголт, тэр ч байтугай таны өдөр тутмын амьдралын хэв маяг зуршлууд танын арьсны эрүүл мэнд гоо сайханд нөлөөтэй. Ямар хоол хүнснээс зайлсхийх, нүүрээ зөв угаах арга, хоолны дэглэмээ хэрхэн өөрчлөхийг мэдэж авснаар залуу сайхан гоо үзэсгэлэнгээ хэвээр хадгалах боломжийг танд олгоно.

1. Нойргүй байх нь арьс чийгшилээ алдахад хүргэдэг

Энэхүү судалгаанаас харахад хэрэв та нэг шөнө ч нойргүй хонодог эсвэл өдөрт 5-аас бага цаг унтдаг бол энэ нь таны арьс хуурайшиж, чийгшилээ алдаж хөгширөлт явагдахад хүргэх болно.

2. Антиоксидант дутагдалтай байгаа нь илүү их үрчлээс үүсэхтэй холбоотой юм.

А, С, Е витамин, кали нь эрүүл арьсанд амин чухал үүрэгтэй. Илүү их ногоо, ялангуяа лууван, хулуу, улаан лооль, ногоон навчит ногоо идэхийг зөвлөж байна. Чидун жимсний тосыг хоол хүнсэндээ оруулах нь бас тустай.

3. Махыг шүүрхийгээр нь хэрэглэх нь илүү их үрчлээтэй болгодог

Улаан мах иддэг эмэгтэйчүүд илүү их үрчлээтдэг болохыг харуулсан Голландын судалгаа байдаг. Үүнээс гадна махыг их тосонд шарж болгож идэх нь чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Тиймээс та махны хэрэглээгээ багасгаж, шөл хийж идэх байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Дээрээс нь хоолондоо илүү их жимс оруулахыг хичээгээрэй.

4. Халуун ваннтай усанд удаан орох нь арьсыг хуурайшуулна

Хэрэв та хатуу шүлтлэг саван хэрэглэдэг бол эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны рН-ийг өөрчилж, цочроох, хуурайшихад хүргэдэг. Ингэснээр таны арьсанд эрт хөгшрөлтийг өдөөж өгнө. Та байгалийн гаралтай илүү зөөлөн саван хэрэглээрэй.

5. Моно хоолны дэглэм нь арьсны хөгшрөлтийн процесст нөлөөлдөг.

Эдгээр хоолны дэглэмийн гол түлхүүр нь нэг төрлийн хооллолтыг халах явдал юм. Энэ нь уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэр алдагдахад хүргэдэг бөгөөд энэ нь арьсны өөрийгөө эмчлэх чадварыг бууруулдаг. Судалгаанаас харахад нүүрс ус нь эмэгтэйчүүдэд хамгийн чухал нөлөөтэй байдаг бол эрчүүд залуу харагдахын тулд хангалттай хэмжээний уураг идэх шаардлагатай байдаг.

6. Уургийн дутагдал нь арьсны эсүүд өөрсдийгөө шинэчлэхээс сэргийлдэг.

Судалгаанаас харахад та калорийн хэрэглээг хязгаарлаж, түүнтэй хамт бага уураг хэрэглэвэл арьсны уян хатан чанар алдагдаж улмаар үрчлээ нэмэгдэх болно. Энэ нь арьсыг эдгээх, нөхөн сэргээхээс сэргийлдэг. Эдгээр тохиолдлуудад коллагены эмчилгээ үнэхээр тус болох боловч уургийн нөлөөтэй харьцуулах аргагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait