Нурууны өвчин бол жирэмсэн эмэгтэйчүүдийн нийтлэг тохиолддог зовиур болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Үүний шалтгаан нь биеийн жингийн индекс өндөр, хэвийн бус байдалтай холбоотой юм. Тиймээс мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй эдгээр зөвлөгөөг санал болгожээ.
1. Зогсож байхдаа толгойгоо эгц дээш өргөж зогсоно.
Явган алхахдаа зөв байдлаа хадгалахын тулд эхлээд зөв байрлалтай байх нь чухал юм.
- Толгойгоо урагш, хойш, доош, эсвэл хажуу тийш нь бүү хазайлга. Таны чихний дэлбээ таны мөрний дунд таарч байх ёстой.
- Ходоодоо гэдэс дотроо дээш нь татаж явна. Таны хөлний нуманд бага зэрэг өсгийтэй хэрнээ бүрэн хавтгай биш гуталтай байх нь илүү тохиромжтой.
- Нэг байрлалд аль болох удаан зогсохоос зайлсхийх нь чухал юм.
2. Зүүн талаараа хэвтэж байгаарай.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жирэмсний үед унтах хамгийн сайн байрлал “зүүн хажуугаараа унтах” юм. Зүүн талаараа унтахын давуу тал нь ихэст хүрэх цус, тэжээлийн хэмжээг ихэсгэдэг ажээ.
Түүнчлэн, өвдгөө бөхийлгөж, хөлнийхөө хооронд дэр тавьж байхыг зөвлөж байна. Энэ байрлал нь нуруунд очих аливаа стрессийг тайлахад тусална. Нуруугаараа харж унтах нь эхний гурван сард зүгээр байж болох ч түүнээс хойш үүнээс зайлсхийх нь дээр юм.
3. Түшлэгтэй сандлыг хойш нь харуулж суу
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан илүү тухтай суух зөвлөмж.
- 30 минутын турш нэг байрлалд суухаас зайлсхийхийг хичээ.
- Сандлынхаа түшлэгийг эргүүл. Сандал дээр суугаад сандлын ар талыг даган тонгой. Таны нуруу нумарсан байх ёстой.
- Хэрэв та эргэлддэг сандал дээр суувал сууж байхдаа бүсэлхийгээрээ бүү эргэ. Та бүх биеэрээ эргүүлбэл илүү дээр байх болно.
4. Хөлөө хайрцаг, болон жижиг сандлаар өндөрлөөрэй.
Гэрийн ажил хийх болон аяга таваг угааж байхдаа удаан зогсоход хэцүү байх болно. Тиймээс илүү тохь тухтай байхын тулд нэг хөлөө хайрцган дээр эсвэл жижиг сандал дээр тавиарай. 20-30 минутын зайтай, энэ байрлал, хөлөө солихоо бүү мартаарай.
5. Өгзөг болон нурууныхаа доод хэсэгт зөөлөн дэр тавь
Буйдан эсвэл сандал дээр сууж байхдаа өгзөг болон нуруундаа хатуу дэр тавь. Ийм дэмжлэг нь таныг илүү босоо суухад тусална.
Та ямар төрлийн суудал сонгосон ч гэдсээ нуруунаас доогуур байлгах хэрэгтэй гэдгийг санаарай. Мөн таны өвдөг ташаанаас доогуур байх ёстой.
6. Суултуур дээр зөв байрлалаар суу.
Жирэмсэн үед өтгөн хатах нь элбэг тохиолддог тул үйл явцыг хөнгөвчлөхийн тулд танд илүү тохь тухтай байдал хэрэгтэй болно.
- Хөлийнхөө доор жижиг гишгүүр эсвэл сандал ашиглаарай.
- Урагшаа бөхийж, тохойгоо өвдөг дээрээ тавь. Нуруу чинь шулуун байх ёстой.
- Амьсгалаа амаараа урт, удаан, гүнзгий амьсгаа аваарай, ингэснээр таны булчин тайвшрах болно.
7. Жирэмсэн үеийн нурууны өвдөлтийг намдаах.
Хананд тулах нь жирэмсэн үеийн нурууны дээд хэсгийн булчинг бэхжүүлж суллах сайн арга юм.
- Далныхаа доор хатуу дэр эсвэл алчуураар хананд түшинэ. Таны хөл мөрний өргөн, хананаас 30 см зайтай байх ёстой.
- Эрүүгээ тонгойлгон амьсгаа ав. Одоо хүзүү, толгойгоороо хананд тулж эхлээрэй.
- 5 тоолоод амьсгалаа гаргаад амар.
Биеийн гулзайлт нь өгзөгний булчин болон нуруугаа бэхжүүлэхэд туслах бас нэгэн хөнгөвчлөх хэлбэр юм.
Хөлөө мөрний өргөн дээр байрлуулаад зогс. Гараа гуяны дээд хэсэгт тавьж, өвдөгөө бага зэрэг нугална.
Түнхээрээ аажмаар урагш бөхийж бай. Түнхээ арагшаа түлхэж, мөрөө дээшлүүлээрэй. Нуруугаа шулуун болго. Гуяны дээд хэсэгт суналт мэдрэгдэх болно. Нурууны булчингууд таныг байрлалд байгааг мэдэрнэ.
5 тоолоод дараа нь нуруугаа тэгшлээрэй.