Сэтгэл зүйч Г.Хулангийн бүсгүйчүүддээ хандсан нэгэн чухал зөвлөгөөг ээж, эзэгтэй танд хүргэе. Эндээс та өөртөө цаг зав гаргаж чадвал стресст өртөхгүй, сэтгэл санаа тань өөдрөг, гэр бүлийн хүрээнд ч нийгмийн хүрээнд ч та өөрийгөө ҮНЭТ ЗҮЙЛ гэдгээ мэдэрч амьдрах юм.
Та уур уцаар ихтэй болж ядраад байна уу?
Ээж бүр ээжийн ажлаа маш сайн хийхийг хичээдэг. Гэхдээ та сайн хийж байгаа бол уу?
🤔Нөхөр хүүхдүүдээ халамжлаад өөрийгөө 💯% зориулдаг ч өөртөө огт халамж тавихгүй байхыг сайн ээж гэж бодож байна уу?
👉Тийм гэж хариулсан бол та энэ ажлыг эхэндээ маш идэвхтэйгээр сайн хийх ч цаг хугацаа өнгөрөх тусам эрч хүч тань байхгүй болно гэж хэлмээр байна. Эмэгтэй та өөрийгөө байгалийн баялаг гэж төсөөлөөд үзээрэй. Та өгөөд л өгөөд л өгөөд л байдаг гэхдээ таны нөөц хязгаарлагдмал. Нөөц багасах тусам өгөх зүйл чинь багасаад ирнэ. Хэрвээ нөөц тань дуусах юм бол та юу өгөх юм бэ? 😊➡️😡Сайхан ааштай сайн эхнэр ээжээс муухай ааштай үглэж яншдаг бусдын амьдрал ямар байх ёстойг заадаг хүн болж хувирах магадлал ихсэнэ. Бүх зүйлээ нөхөр хүүхдүүддээ зориулдаг болохоор өөрийн гэсэн хувийн амьдралгүй учраас бусдыг яаж амьдрах ёстойг зааж эхэлдэг. Муухай ааштай байгаад байхаар гэр бүлийн харилцаа муудна гээд маш олон сөрөг дагавартай.
💡Тэгэхээр өөрийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр заавал ажиллах хэрэгтэй болж байна гэсэн үг.
Яаж❓
Өөрийгөө хайрлаж халамжилж өөртөө цаг гаргахад таны нөөц нэмэгдээд ирнэ. Энгийн үгээр бол та буцаад л сайхан ааштай ээж эхнэр байж чадна гэсэн үг. Харин та сайхан ааштай байна гэхээр гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно сайхан харилцаатай байж чадна. Аз жаргалтай байхын гол нууц бол бусадтай ойр дотно сайхан харилцаатай байх (Харвардын их сургуулийн 75 жилийн судалгаагаар нотлогдсон).
💡📌Нөөцийг нэмэгдүүлэх олон зүйл байгаа ч та зөвхөн өөрт тохирсон зүйлийг ашиглаж байгаарай. Би өөрийнхөө нөөцийг нэмэгдүүлдэг зүйлсээс бичье:
1️⃣Сайн унтаж амрах
2️⃣ Ганцаараа хэдэн минут зайрмаг идэх (ганцаараа хэдэн минут зүгээр суух)
3️⃣Амттай хоол хийж тайван сууж идэх ( үүний тулд хүүхдээ өөрөө хооллож сургасан байх эсвэл нөхрөөрөө хүүхдээ харуулах)
4️⃣ Өөрийнхөө дуртай эсвэл таалагддаг зүйлийг хийх ( кино үзэх, ном унших, шинэ зүйл сурах, цахим сургалтанд суух, юм хатгаж урлах, пэйж хөтлөх, нийтлэл бичих, групп ажиллуулах, нүүрээ будах, нүүрээ арчлах гэх мэтчилэн хүүхдээ унтсан үед хийж болох зүйлсийг хайж олоорой).
5️⃣ Ойр дотны найз нөхөд хамаатан садантайгаа ярих эсвэл сонирхлынхоо дагуу шинэ хүмүүстэй ярилцах
6️⃣Нөхөртэйгөө болзох эсвэл хүүхдээ унтуулчаад хамт кино үзэх тоглох ( нөхөр бид хоёр компьютерийн тоглоомууд их тоглодог. Хоорондоо өрсөлдөж өгнө дөө. Тооны харьцаа тэд байгаа орой айгаагүй бол тоглох юм уу гээд их хөгжилтэй байдаг 😂. Би ч их том дуугардаг хүн л дээ даанч тоглоод ирэхээрээ жижгэрдэг 😅)
7️⃣Аялаллаар явах ( шинэ орчин шинэ хүмүүс гээд маш сонирхолтой байдаг. Өөрийгөө restart буюу унтраагаад асаасан юм шиг бөөн эрч хүч авдаг. Ганцаараа биш гэр бүлээрээ аяладаг 👨👩👧)
🗯Өөр нөөцийг нэмэгдүүлэх аргууд байвал хуваалцаарай. Таны бичсэн санааг тоглонгоо сурцгаая группдээ нэгтгээд оруулах болно.
📌➡️Гэр гийгүүлэгч маань жаргалтай байвал гэртээ аз жаргалыг гийгүүлнэ 🥰😍❤️
Сэтгэл зүйч Г.Хулан
🔆Түүний тоглонгоо сурцгаая группт нэгдэж хүүхэдтэйгээ тоглох тоглоомны санаа болон хүүхэд хөгжүүлэх хэвлэх тоглоомуудыг үнэ төлбөргүй аваарай. Группын холбоос : https://www.facebook.com/groups/1621914287830314/?ref=share
🔆Түүнийг инстаграм дээр дагаарайhttps://www.instagram.com/psychologist.khulan/