ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая гаруй хүн бохирдсон хоол хүнс идсэнээр л өвчилдөг ажээ. Бидний амьдарч буй орчинд тэнгэрийн од шиг олон янзын вирус байдаг. Бид биеэ өвтгөхгүй байх хамгийн зөв шийдэл бол дархлаагаа дотроосоо бий болгох явдал юм. Танд дархлаагаа байгалийн жамаар нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж болох 10 хоолны жагсаалт тус болно.
1. Бүйлс
Бүйлсэн самар нь 1/4 аяга сүүтэй ижил кальцийн агууламжтайгаас гадна эдгээр гайхамшигтай тэжээллэг чанарууд нь таны биеийг чийрэгжүүлэхэд тусалдаг. Судлаачдын үзэж байгаагаар бүйлс нь дархлаа, ялангуяа вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Е витамин, эслэгээр баялаг тул цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах боломжтой.
2. Наранцэцгийн үр
Наранцэцгийн үр нь Альцгеймер шиг олон төрлийн архаг өвчний эрсдлийг бууруулж, зүрхийг эрүүл байлгаж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Энэ нь жирэмсэн эхчүүдэд гайхамшигтай үйлчилдэг бөгөөд ургийн эрүүл хөгжилд тусалдаг.
3.Папайя
Антиоксидант бодисоор баялаг папайя жимс нь ашиг тус ихтэй бас амттай сонголт юм. Папайя нь үрэвсэлтэй тэмцэх, хорт хавдрын эрсдлийг бууруулах, хоол боловсруулах чадварыг хэвийн хэмжээнд байлгах зэрэг олон ашигтай үйлчилгээ үзүүлнэ.
4. Kиви
Витамин С, К амин дэм, Е аминдэмээр баялаг киви нь астма өвчинд тустай бөгөөд дархлааг бэхжүүлдэг. Киви нь ханиад, томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Нэмж дурдахад киви нь хоол боловсруулахад тусалдаг бөгөөд холын хараа муудахаас хамгаалдаг.
5. Цагаан гаа
Энэхүү амархан олддог амтлагч нь таны биед гайхамшигийг үзүүлнэ. Энэ нь холестерины хэмжээг бууруулж, үе үе өвдөх мэдрэмжийг бууруулж, бие махбодийн халдварын эсрэг тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг.
6.Elderberries
Elderberries нь антиоксидантаар дүүрэн тул ихэвчлэн янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашигладаг. Эдгээр нил ягаан жимс нь стресстэй тэмцэж, дархлааны тогтолцооны дотоод байдлыг сайжруулж чаддаг.
7. Хясаа
Хясаа нь илчлэг багатай боловч тэжээллэг чанараар дүүрэн байдаг. Эдгээр нь омега-3 тосны хүчил ба уургийн гайхалтай эх үүсвэр юм. Хясаануудыг хэрэглэх нь тэдгээрт агуулагдах цайрын ачаар таны дархлааг хэвийн байлгаж чадна. Эдгээр нь чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг.
8.Бууцай
Бууцай нь таны эрүүл мэндэд тустай энэхүү тэжээллэг хүнс нь таны дархлаанд маш сайн нөлөөтэй юм. Бууцай нь мэдрэлийн үйл ажиллагаа, эрүүл зүрх, цусны даралтанд сайн, булчин чангарахад шаардлагатай магнийн гайхалтай эх үүсвэр юм.
9. Тарвас
Тарвас нь таны арьс, үсийг эрүүл байлгахаас гадна таны хоол боловсруулах чадварыг сайжруулж, биеийн үрэвслийг бууруулдаг.
10. Fruits rich in vitamin C
Энэхүү жимсэнд агуулагдах С аминдэм нь 20 аргаар дархлааг сайжруулж чадна! Цөөн хэдээс нь дурьдахад таны цусны цагаан эсийг эрүүл байлгаж, муу эсийг устгаж, эсрэг биеийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг ажээ.
Бонус: Бүйлсний хүч чадал
Дархлааг бий болгохын зэрэгцээ таны биед тустай олон сайн талтай юм. Бүйлс нь холестерины хэмжээг бууруулж, цусны урсгалд илүү их антиоксидант нэмж, жин хасахад тусалдаг бөгөөд нүдийг эрүүл байлгахад тусалдаг. Бүйлс нь таны арьсыг цэвэр байлгаж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг.