Таныг батгатай болоход хүргэдэг арьс арчилгааны 7 алдаа

Зарим шалтгаан нь таныг гайхшаруулах байх жишээ нь шүд болон нүүрээ зэрэг угаах нь батга гарах эрсдэлийг ихэсгэдэг. Та арьсаа хангалттай арчилж байна гэж бодож байвч заримдаа нүхжилт бүрэн цэвэрлэгдээгүй байдаг. Үүнд эдгээр шалтгаанууд байдаг.

Нүүр будалтын салфетка хэрэглэх

Нүүр будалтын салфетка нь шууд нөлөө үзүүлэхгүй ч гэлээ арчсаны дараа нүүрэн дээр бохирдол үлдээж батга гарахад хүргэдэг. Нүүр будалтын салфетка нь спирт, үнэртний найрлагатай байдаг тул арьсыг хуйраашуулдаг. Хэрэв таны арьс мэдрэмтгий бол энэ нь таны арьсыг үрэвсүүлж, нүх сүвийг битүүлэх магадлалтай.

Буруу нарны тос хэрэглэх

Нарны тос хэрэглэх нь арьсаа хамгаалахад чухал нөлөөтэй ч гэлээ зарим нь арьсан дээр батга гарахад нөлөө үзүүлдэг. Тосон суурьтай нарны тос нь арьсыг үрэвсүүлж, нүх сүвийг бөглөх эрсдэлтэй. Энэ нь мэдээж хар батга болон толбо үүсэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Иймээс та өргөн хэрэглээний нарны хамгаалалт бүхий чийгшүүлэгчтэй тос хэрэглэхийг зөвлөж байна.

Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

Хэрэв таны зовхины ойр хавьд сэвх гараад байгаа бол та магадгүй шилнийхээ хүрээг цэвэрлэхгүй яваад байгаатай холбоотай байж болно. Иймээс хэрэв ийм төрлийн асуудалтай бол нүдний шилнийхээ хүрээг өдөрт хамгийн багадаа нэг удаа цэвэрлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хэрэв таны шил хэт бариу бол таны гуужсан арьсыг арьсны нүх рүү чихэх эрсдэлтэй байдаг.

Хэт их нүүрээ угаах

Арьсаа цэвэрлэх нь батганаас сэргийлэх гэж хийдэгч гэлээ хэт их угаах нь батгашилтын шалтгаан болдог. Арьсны эмч нар хэт их арьсаа цэвэрлэх нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг гэж үзэж байна. Илүүдэл тослогийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс хуурайшин тослогийн булчирхай хэт их ажиллаж батга үүсэх шалтгаан болдог.

Хэт их үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Зарим үс арчилгааны бүтээгдэхүүнүүд танд зөөлөн гялалзсан үсийг бэлэглэж болох ч батга гарах нөхцлийг үүсгэдэг байна. Шампунь, ангижруулагч болон хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд үсний зааг болон дух дагуу батга гарахад нөлөөлж байдаг. Хэрэв энэ төрлийн бүтээгдэхүүн таны нүүрний арьсанд хүрвэл амьсгалах нүх сүвийг бөглөдөг байна.

Шүршүүрт орж байхдаа нүүрээ угаах

Шүршүүрт орохдоо бидний олонх нь нүүрээ угаадаг. Гэвч шүршүүрт халуун усаар бие угаадаг тул нүүрний арьсаа гэмтээж үрэвсэл үүсгэх боломжтой. Мөн арьсны тослогийн хэмжээг алдагдуулж хуурайшилт үүсэхэд хүргэдэг байна.

Дасгал хийснийхээ дараа арьсаа цэвэрлэхгүй байх

Дасгал хөдөлгөөн хийсний дараа усанд орж, арьсаа цэвэрлэхгүй байх нь хөлснөөс үүдэлтэй нянгуудыг үржих боломжийг олгоод зогсохгүй арьсны нүх сүвийг бөглөх орчныг бүрдүүлдэг байна. Арьсны эмч нарын зөвлөж буйгаар бэлтгэл хийсний дараа заавал усанд орж хөлс, тос болон бохирдолыг цэвэрлэж байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *