Шанцай нь дундад зууны үед Европт тансаг амтлагч гэж тооцогддог байв. Арабууд үүнийг төвөгтэй газрын замаар тээвэрлэж байсан бөгөөд зөвхөн чинээлэг хүмүүс л худалдаж авах боломжтой байв. Өнөөдөр шанцайг (cinnamon) бараг бүх айлын гал тогоонд өргөн хэрэглэдэг болсон. Гэхдээ энэхүү амтлагч нь зүгээр л бялуунд хийх нэмэлт зүйл биш таны арьс, гоо сайхан, эрүүл мэндэд ихээхэн тустай болохыг мэдэж аваарай.
1. Шанцай нь батгыг багасгана
Шанцай нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул батгыг эмчлэхэд тустай. Энэхүү амтлагч нь толбо үүсгэдэг бактери, мөөгөнцрийг устгаж чаддаг. Энэ нь таны биеийг чөлөөт радикалуудын нөлөөллөөс хамгаалах хүчтэй антиоксидант юм.
2. Хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс сэргийлдэг
Чөлөөт радикалууд нь арьсны эрт хөгшрөлтөд нөлөөлж, үрчлээс, нөсөө толбо үүсгэдэг. Шанцай дахь антиоксидантууд нь эсийг тань энэхүү гэмтлээс хамгаалж энэ үйл явцыг удаашруулдаг. Шанцай нь коллагены түвшинг нэмэгдүүлдэг микроэлемент агуулдаг тул коллагены нийлэгжилтийг ч дэмжиж чаддаг.
3. Энэ нь таны арьсыг илүү жигд харагдуулдаг.
Шанцай нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, цус, хүчилтөрөгчийг арьсанд хүргэдэг. Энэ нь бие махбодийн эд эсийг агшуулдаг химийн бодис агуулдаг. Энэ нь таны арьсыг толигор, жигд харагдуулж, эрүүл мэндээ дотроос нь сайжруулж болох юм.
4. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Шанцай нь нь таны биед вирусын эсрэг тэмцэх, эд эсийн гэмтлийг арилгахад тусалдаг. Судалгаанаас харахад шанцай нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хаван намдаах үйлчилгээтэй байдаг.
5. Зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулна.
Судалгаанаас харахад шанцайг хоолны цэсэндээ нэмж оруулах нь таны зүрхийг эрүүл байхад тустай юм. Судалгааны явцад 12 долоо хоногийн турш өөх тос ихтэй шанцайгаар хооллож байсан хархнууд нь шанцайгүй өөх тос иддэг хулгануудаас бага жин нэмжээ. Тиймээс та хоолныхоо цэсэнд шанцайтай хоол нэмээрэй. Ингэснээр таныг зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулах болно.
6. Таныг жин хасахад тусална
Шанцай нь эслэгээр баялаг юм. Энэ нь танд цатгалдах мэдрэмжийг өгч, хоолны дуршилтай тэмцэхэд тусалдаг. Энэ нь бодисын солилцоог нэмэгдүүлдэг, учир нь таны бие шанцайг боловсруулахад бусад хоол хүнснээс илүү их энерги зарцуулдаг.
7. Ой тогтоолтыг сайжруулна
Шанцай нь тархины хөгшрөлтийг улаашруулж, тархины эсийн исэлдэлтийн стрессийг бууруулахад тусалдаг. Энэ нь тархины санах ойтой холбоотой хэсэг болох гиппокампын уян хатан байдлыг өдөөдөг. Энэ амтлагч нь Альцгеймер ба Паркинсоны өвчний зарим шинж тэмдгийг сайжруулдаг болохыг харуулсан.