Нүүрэндээ хаш чулуун өнхрүүш ашиглахын 6 ДАВУУ ТАЛ

Виктория Бекхэм хаш нүүрний өнхрүүшийг өдөр тутмын нүүрний арьс арчилгааныхаа хэв маягт оруулжээ. Тэрбээр нүүрэндээ маск түрхсэний дараа  эргэн тойронд нь тараахад тусалдаг гэжээ. Энэ бяцхан багаж нь эрүүл мэндэд маш их ашиг тустай бөгөөд өөгүй арьсны нууцын нэг ажээ.

1. Таны арьсыг илүү өнгөлөг тод харагдуулдаг.

Нүүрний өнхрүүлэгчийг хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, арьс тань илүү гэрэлтэх болно. Судалгаанд оролцсон хүмүүсийн хацрын цусны урсгалыг хэмжсэн бөгөөд энэ нь өнхрүүшээр ердөө 5 минут массаж хийсний дараа нэмэгдсэн байна.

2. Хаш өнхрүүш нь хавдарыг буулгана.

Нүүрэндээ хаш чулуугаар массаж хийлгэх нь нүүрний хаванг хөөж гаргахад тусалдаг. Энэ нь тунгалгийн булчирхайн гадагшлах сувгийг идэвхжүүлж, улмаар нүүрний хаван багасдаг.

3. Таны арьсыг тайвшруулдаг.

Хаш чулуугаар хийсэн нүүрний өнхрүүшийг ашиглахад таны нүүр халуу дүүгэхгүй. Хаш бол арьсанд иллэг хийхэд хүйтэн хэвээр үлддэг цорын ганц эрдэнийн чулуу бөгөөд нүүрний эмзэг хэсгийг тайвшруулж чаддаг.

4. Таны хамрын хөндийн битүүрлийг арилгахад тусална.

Нүүрэндээ хашаар иллэг хийснээр тунгалгийн булчирхайг зөөлөн хөдөлгөж, энэ байдлаас ангижрах боломжтой.

5. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг жигд тараана.

Нүүрний массаж нь хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй стратеги бөгөөд таны гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг нэмэгдүүлж чаддаг гэсэн судалгаа гарчээ. Нүүрний өнхрүүлэгч нь арьс арчилгааны арьсан дээр жигд тархахад тусалдаг.

6. Нүүрний хэлбэрийг засах боломжтой.

Хаш өнхрүүш нь таны нүүрийг түр хугацаанд хэлбэржүүлж чаддаг. Багаж хэрэгслийг өнцгөөр өнхрүүлээд дараа нь чихнээс доош нь түлхэх нь нүүрний шингэнийг гадагшлуулахад тусалдаг. Энэ нь илүүдэл шингэнийг тунгалгийн булчирхай руу чиглүүлж, арьсыг илүү бат бөх болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *