КАЦУЗО НИШИЙН эрүүл амьдралын АЛТАН ДҮРЭМ

Японы алдарт эмч Кацузо Ниши бидний бүх өвчний шалтгаан нуруунд байдаг хэмээн өгүүлжээ. Бага байхдаа Кацузо Ниши сул биетэй их өвддөг байжээ. Гэвч хүү өөрийн сул талыг даван туулах хүсэл эрмэлзэл маш их байсан тул бага наснаасаа өөрийн дүрмийг боловсруулж эхлэв. Кацузо Ниши эрүүл мэндээ сайжруулахын тулд эмч нарын бичсэн олон ном зохиолууд, дорнын болон өрнийн анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншиж судалсан бөгөөд өөрийн биеийг эрүүл болгоход ашигласан туршилга дээрээ үндэслэн ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлжээ. Ингээд КАЦУЗО НИШИЙН АЛТАН ДҮРЭМийг танилцуулж байна.

Хатуу ор

Зөөлөн гудас хайрлагчид үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх хэдий ч та хатуу орон дээр унтах хэрэгтэй. Нуруу мурийснаар дотор эрхтнүүдэд олон асуудал үүсдэг. Иймээс бид бүхэл өдрийн турш төдийгүй шөнө ч биеийн байрлалаа анхаарч, хянаж байх хэрэгтэй юм. Кацузогийн олж мэдсэнээр нуруугаа цэхлэснээр таны өндөр 2 см-ээр нэмэгдэх ба ходоод гэдэс болон амьсгалын системийн эрхтнүүдэд олон эерэг нөлөө үзүүлдэг байна.

Зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэрийг сонго

Япончууд: “Тахир хүзүү бол богино амьдралын шинж тэмдэг юм” гэж үздэг. Кацузо зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэрийг хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаараа дэрлэж унтахыг зөвлөдөг. Хатуу дэр нь эхэндээ тухгүй байвал 2 давхар даавуу нэмж дэрлээрэй. Даавуунуудыг яваандаа нэг нэгээр нь авах хэрэгтэй шүү.

“АЛТАН ЗАГАС” дасгал

“Алтан загас” дасгал нь эрдэмтдийн боловсруулсан эрүүл мэндийн тогтолцооны гуравдахь дүрэм юм. Энэ  дасгал нь нурууны нөхцөл байдлыг эрс сайжруулж, хоол боловсруулах чадварыг хамгийн богино хугацаанд сэргээж чаддаг.

Дасгалыг өглөө, оройд хийх хэрэгтэй. Бэлтгэл хийсний дараа та хэсэг хугацаанд алтан загас шиг болж, усанд сэлж, ядаргаа, айдас, өвчин эмгэгийг угааж байгаа юм шиг тайвширч, тайван амгалан байх болно.

“Алтан загас” нь йог болон дорнын бусад практиктай сайн зохицдог. Зарим тамирчид биеийн тамирын дасгал хийхийн өмнө энэ дасгалыг бие халаалт болгон ашиглах дуртай байдаг.

  • Эхлээд хатуу гадаргуу дээр цэх хэвт.
  • Хоёр гараа толгойныхоо дагуу сунга.
  • Хөлийн улаа шалтай перпендикуляр байлга.
  • Хөлөө шалнаас салгахгүйгээр зүүн хөлийн улаа өөр лүүгээ татаж, зүүн гараа дээш нь өргө. Энэ хөдөлгөөнийг талдаа нийтдээ 2 минутын турш ээлжлэн хийгээрэй.
  • Гараа хүзүүнийхээ ард авчирч, 3 болон 4-р нугалмын харалдаа зөрүүл. Хөлөө нийлүүлж салган зүүн баруун тийш хөдөлгө. Энэ хөдөлгөөнийг 2 минутын турш хийнэ.

ХЯЛГАСАН судасны цусны эргэлтийг сайжруулах дасгал

Нишийн эрүүл мэндийн системд захын судаснуудад зориулсан тусгай чичиргээний гимнастик юм.

  • Хатуу тэгш гадаргуу дээр хэвт.
  • Хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмын харалдаа хатуу бөөрөнхий дэр тавь.
  • Гар, хөлөө шалан дээр перпендикуляр өргө.  Энэ үед тохой болон өвдгөө бага зэрэг нугалаарай.
  • Хөл, гараа сэгсрэх хөдөлгөөнийг 1-2 минутын турш хийнэ.

“Алга ба хөлийн улаа нийлүүлэх” дасгал

Хөл, гарын алгаа нийлүүлэх энэхүү холболт нь биеийн бүх системийн ажлыг зохицуулдаг. Кацузогийн хэлснээр эрүүл мэндийн тав дахь дүрэм нь оюун санаа, бие махбодийн хүч тэнцвэрт байдалд хүрэхэд тусалдаг.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТЕХНИК

Эхлэх байрлал: Хатуу, тэгш гадаргуу дээр хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаар хатуу бөөрөнхий дэр дэрлээд хэвтэнэ. Өвдгөө шалнаас салгалгүйгээр нугалж хөлийн улнуудаа нийлүүлнэ. Гараа тохойгоороо нугалж, алгаа нийлүүлэн цээжин дээрээ аваачина. Нүдээ аниад энэ байрлалд 5-10 минут хэвт.

Сээр нуруу болон гэдэсний дасгал

Эхлэх байрлал: Хөлөө зөрүүлж суугаад мөрөө аль болох доошлуулна. Уг дасгалыг 10 удаа давтана. Давталт бүрийн дараа доорх дасгалыг хийгээрэй.

Гараа шалтайгаа перпендикуляр байрлуулна. Хүзүүгээ зүүн тийш нь нугалаад нуруугаа харахыг хичээнэ. Энэ хөдөлгөөнийг мөн баруун тал руугаа гүйцэтгэнэ. Дараа нь гараа өргөсөн байрлалтайгаар уг дасгалыг хийнэ.

  • Гарын байрлалаа өөрчлөлгүйгээр мөрөө дээш, доош нь хөдөлгөнө.
  • Гараа эхлэл байрлал руугаа буцааж, толгойгоо зүүн мөр лүүгээ хазайлгана. Дараа нь баруун тал руугаа хазайлгана.
  • Гараа хөлийн ул дээрээ тавиад толгойгоо дээшлүүлж хүзүүгээ сунгана. Дараа нь толгойгоо доошлуулж хүзүүгээ цээжиндээ ойртуулна.
  • Хоёр гараа хажуугаараа өргөж шалтай параллель болгох ба тохойгоо нугална. Гарын алгаа нүүрнийхээ урд авчраад нуруугаа бөгтийлгөж хүзүүгээ цээжиндээ хүргэх гэж хичээнэ. Дараа 2 гараа хажуу тал руугаа сунгана. Мөрөө хавчсан чигээр нуруугаа тэнийлгээд толгойгоо хойш гилжийлгэнэ. Энэ байрлалд 7 секунд байна.
  • Ахин эхлэх байрлалыг авч 1-р хөдөлгөөнийг хийнэ. Амьсгал авах үедээ мөрөө дээшлүүлж, амьсгал гаргах үедээ мөрөө доошлуулна.
  • Дараа нь эхлэх байрлалдаа орж биеэрээ баруун, зүүн тал руугаа бөхийж, гэдсээ чангалах, суллах дасгалыг өглөө бүр, орой бүр 10 минутын турш хийснээр таны биед ямар өөрчлөлт гарахыг харах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *