Энэ дасгалыг хийгээд ДОЛОО хоногийн дотор ГООЛИГ биетэй БОЛНО

Зун цаг аль хэдийн босгон дээр ирлээ. Урин дулаан зуныг угтах бэлтгэлээ хийсэн үү бүсгүйчүүдээ. Биеийн галбирт тань санаа зовох асуудал байгаа юм биш биз дээ. Тэнгисийн эргээр зугаалж, наранд биеэ шарж сайхан амрах талаар нэг л зүрхшээхгүй байна уу?

Төгс бие галбиргүй байх нь гуниглаж суух шалтгаан биш гэдгийг сайтар ойлгож аваарай. Зуныг зугаатай сайхан өнгөрүүлэх боломж танд бий шүү. Өөртөө цаг зав гарган, дасгал хөдөлгөөн хийж биеийн галбираа өөрчлөн, гоо сайханаа олж аваарай.

Хэрвээ та өөрчлөлтийг сонгосон бол, бидний танилцуулж байгаа дараахи дасгал хөдөлгөөнүүдийг дагаад хийгээрэй. Үр дүнд нь та ганцхан долоо хоногийн дараа гоолиг сайхан биетэй, хараа булаам өгзөгтэй болно.

Гэрийн нөхцөлд өөх тосоо хэрхэн шатаах вэ?

Эмэгтэйчүүдийн хэвлий, бүсэлхийн хэсгээрээ таргалах эмгэгийг Venus syndrome/ Сугар гарагийн синдром гэдэг. Энэ синдром нь ихэнхидээ дасгал хөдөлгөөн хийдэггүй ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно.

Сугар гарагийн синдромоосоо салж, төгс биеийн галбиртай болох маш энгийн үд дүнтэй 4 дасгалыг танилцуулъя.


1. Шалан дээр суугаад, хөлөө шулуун болго. Хоёр гараараа баруун хөлний шагай, шилбэнээс дээш өргөөд, доошоо буцаана. Уг процедурыг 20 удаа давтаж хийнэ. Зүүн хөлөөрөө мөн адилхан ингэж хийнэ.


2. Босоо байрлалд шилжээрэй. Баруун хөлөө урдаа тавиад хөлөө солбиод зогсоно. Гараа сунгаад биеэ аажмаар урагшлуул. Нуруугаараа нугарч чадах хэмжээгээрээ сунасан чигтээ хэдэн секунд барихыг хичээгээрэй. Дасгалыг баруун хөлөндөө 10 удаа хийгээд зүүн хөлөндөө шилжүүлж 10 удаа хийнэ, ингээд нийт 20 удаа хийнэ.

3. Өвдөг дээрээ суугаад гараа өргөж толгой дээрээ авна. Зүүн гуян дээрээ бохилзож суу, тэнийлгээд баруун тийш шилжиж сууна. Уг дасгалыг тал тус бүртээ 10, 10 удаа хийнэ.

4. Шалан дээр суугаад баруун хөлөө өөр лүүгээ нугална. Зүүн хөлийг гараараа барьж байгаад дээш өргөнө. Энэ байрлалыг хэдэн секунд барьж байгаад хөлөө суларуулна. Хөл тус бүрт 5, 5 удаа давтаж хийнэ.

Эдгээр дасгал хөдөлгөөнийг өдөрт ердөө 20 минут системтэй хэрэгжүүлснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Бидний хандлага үр дүн ямар байхад нөлөөлдөг гэдгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *