Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг

Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн.

Хамгийн наад зах нь хүнд цай болон бусад эд зүйлс өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Учир нь хүний баруун гар эерэг цэнэгээр дүүрэн байдаг бөгөөд зүүн гарт нь сөрөг цэнэг ихээр агуулагддаг байна. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй уламжлалт дом олон байдаг шүү дээ.

Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг.

Хэрвээ хувцсаа гадаа хонуулчихсан бол заавал галд юм уу, халаагуурт ээж өмсөхийг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг. Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог.

Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртэл бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртэлх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна.

Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дээ.

Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог.

Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүн нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юм уу, цог дээр давс цадан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог.

Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол, Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Хүүхдийг төрснөөс сургууль төгсөх хүртэл нь энергийн сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр туулдаг байна. Ялангуяа өсвөр насанд энэ эмгэг улам их тодрон илэрдэг аж. Иймд хүүхдийн сэтгэл зүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарч байх хэрэгтэй.

Эцэг эхийн хайр хүүхдэд их дутагддаг.

Өдөр бүр амттан авч өгч бай гэсэн үг биш. Түүнийг ойлгох, ертөнцийг танин мэдэхэд эцэг эхчүүд туслах үүрэгтэй. Эцэг эхчүүд уурласан үедээ хүүхдэд муу, бохир энергиэ цацдаг.

Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд үүнд тайвширдаг. Учир нь тэр муу энергиэр өөрийгөө цэнэглэж байгаа юм. Гэрт авсан муу энергийг хүүхэд үе тэнгийнхэн, орчин тойрондоо цацдаг.

Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх, энэ бүхэн гэрт авсан бохир энергийн үр дүн юм. Хүүхдийн энергийн соролт (вампиризм) амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр дотныхондоо ширүүн авирлах зэрэг хандлагаар илэрдэг.

Хүүхдийг байнга гомдоох, сэтгэл зүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна.

Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо жишээ нь нохойнд гаргадаг. Тиймээс эцэг эхчүүд юуны өмнө хүүхдийнхээ ёс суртахууны хүмүүжилд анхаарал тавьж байх нь зүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *