Целлюлитийг арилгах хамгийн үр дүнтэй арчилгаа

Долоо хоногт ердөө 3 удаа л ийм арчилгаа үзүүлэхэд арьс тань өөгүй цэвэр болох болно!

Энэ арчилгаа бол миний хийх дуртай арчилгааны нэг юм. Үүнийг та долоо хоногт хэдхэн удаа хэрэглээд л гайхалтай үр нөлөөг нь мэдрэх болно. Целлюлитийн улмаас барзайсан арьсыг өөгүй жигд болгох хариу үйлдэл үзүүлдэг!

Кофегоор арьс цэвэрлэх маш үр дүнтэй тул арьсаа нунтаг кофегоор цэвэрлэн гуужуулах явдал бүсгүйчүүдийн дунд маш түгээмэл болжээ. Гуужуулагч нь арьсны асуудалтай хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, арьсыг гайхалтай сайхан болгож өгдөг. Хэрэв та өөрийн гуужуулдаг гуужуулагчийнхаа хажуугаар өөр хэдэн онцгой орц нэмж оруулбал үр нөлөө нь илүү болох болно! Шүршүүрт оронгоо арьсаа арчлан целлюлитээсээ ангижрах боломжийг бүү алдаарай.

Дараах хоёр жорын дагуу кофены гуужуулагч хийгээд үзээрэй. Үүний үр дүнд та хамгийн булбарай зөөлөн, гөлгөр арьстай болох болно.

  1. ДАЛАЙН ДАВСТАЙ КОФЕНЫ ГУУЖУУЛАГЧ

ОРЦ:

  • 3 х/халбага нунтаг кофе
  • 3 х/халбага далайн давс
  • Хэдэн дусал оливын тос

Бүх орцуудаа хольж зуурмаг маягийн зүйл болгоод нойтон арьсан дээр түрхэнэ. Арьсныхаа асуудалтай хэсгүүд дээрээ хэд минут массажилаад гуужуулагчаа зайлж угаана. Уг процедурын дараа арьсандаа чийгшүүлэгч түрхэж, чийгшүүлвэл зохимжтой – арьсны гуужин шинэчлэгдсэн хэсэгт чийгшүүлэгч түргэн шингэж, арьс булбарай зөөлөн болдог.

 

   2.  ХАЛУУН НОГООТОЙ КОФЕНЫ ГУУЖУУЛАГЧ

ОРЦ:

  • 10 халбага нунтаг кофе
  • 2 халбага синнамон
  • 1 халбага халуун чинжүүний ханд
  • 2 халбага оливын тос

Арьсыг жигд гөлгөр болгоход оролцдог энэхүү халуун чинжүүний хандыг ямар ч эмийн сангаас худалдан авч болно. Үүнийг хэрэглэснээр арьсны биржгэр, товгор, ширүүн байдал арилдаг. Гуужуулагчид агуулагдах синнамон нь арьсны  өнгийг сэргээж өгдөг бол чидун жимсний тос нь арьсыг цочрохоос сэргийлж өгдөг байна.

Энэ гайхалтай гуужуулагчид ордог бүх орцуудыг холиод урьдчилан цэвэрлэсэн арьсандаа түрхээрэй. Энэ гуужуулагчаа арьсан дээрээ хэдэн минут үрж массажилаад хүйтэн усаар зайлж угаана. Хэрэв арьс тань бага зэрэг хорсож байвал санаа зоволтгүй, үүний найрлага дахь халуун чинжүүний үйлчлэл гэж ойлгож болно. Долоо хоногт ердөө 3 удаа л ийм арчилгаа үзүүлэхэд арьс тань өөгүй цэвэр болох болно!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *