Унтаж байхдаа бие махбодио хоргүйжүүлэх энгийн арга

Агаар, хөрс зэрэг биднийг хүрээлж буй орчноос эхлээд идэж ууж буй хоол хүнс, хортон шавж устгагч бодис, мөнгөн ус, уран зэрэг асар олон хүчин зүйлс бидний бие махбодийг өдөр тутамд хордуулж байдаг ажээ. Эдгээр хорт бодисыг биеэсээ зайлуулж сурахгүй бол төрөл бүрийн өвчин, хорт хавдрын үндэс тавигддаг юм. Ингээд уншигч та бүхэндээ гал тогоонд байдаг энгийн зүйлсээ ашиглан биеийг хоргүйжүүлэх наалт хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Энэ нь энгийн боловч, биеэс хорт бодисыг гадагшлуулах үр дүнтэй арга юм. Таныг унтаж байх зуур бие дэх бүх хорт бодисыг хөлний улаар дамжуулан гаргана.

Орц:

  • 5 хумс сармис
  • Даавуун оймс
  • Даавуун боолт
  • 1 жижиг хөвөн

Бэлтгэх арга:

  1. Сармисаа жижиглэж хэрчинэ. 100-120 мл буцалж байгаа усанд хийж 3-5 минут байлгана.
  2. Үүний дараа усаа хөртөл 20 минут хүлээх хэрэгтэй. Даавуун боолтон дээрээ жижиг хөвөн тавьж, дээр нь бэлдмэлээ бага багаар асгаж, сармисаа ч мөн байрлуулна. Үүнийгээ хөлийнхөө улд голлуулж тавиад ороох бөгөөд унагахгүй байх үүднээс гадуур нь оймс өмсөнө.
  3. Маргааш нь өглөө нь боолтоо алгуур аваад хараарай. Харласан тэр зүйл бол таны биеэс гадагшилсан хорт бодисууд юм.

Хэрэглэх арга:

Энэ аргыг 7 хоногтоо нэг удаа сарын турш хэрэглэнэ. 3-4 сарын дараа дахин энэ аргаар бие дэх хорт бодисоо гадагшлуулаарай!

БИЕ ХОРГҮЙЖҮҮЛЭХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Хүний бие өөрт хуримтлагдсан хорыг өөрөө зохицуулах чадвартай байдаг. Харин энэ системийг дэмжиж өгвөл бие организм улам сайн эрүүлжих нь ээ. Тэгвэл таны биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй чухал бүтээгдэхүүнүүд нь бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд юм.

1. Алим

Алимны шүүс нь хүний биеийг маш сайн төдийгүй ханиад томуу зэрэг халдвар авахад вирустэй тэмцэхэд тусалдаг. Алим нь пектин агуулдаг – пектин нь биед буй хүнд металлыг арилгахад тусалдаг. Цаашилбал, алим тодорхой арьсны өвчний, нарийн гэдэсний паразитын арилгах, давсаг үрэвслийн эсрэг эмчилгээг сайжруулах, элэгний асуудлаас урьдчилан сэргийлдэг.

2. Хүрэн манжин

Таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй хамгийн чухал бүтээгдэхүүн бол хүрэн манжин. Хүрэн манжин нь таны элэгний үйл ажиллагаанд туслахаас гадна алимны адил пектин агуулдаг. Эмч нар хүрэн манжинг хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг.

3. Майлз

Хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Энэ нь цусыг цэвэршүүлж, давсагт шээсний хүчлийн хуримтлал болгохоос сэргийлж мөн бамбай булчирхай болон өнчин тархийг өдөөж байдаг. Бас нэг ашигтай тал нь сельдерей бөөр болон давсагны ажлыг хөнгөвчлөх, хөнгөн шээс хөөх нэгэн төрлийн эм болж өгдөг.

4. Сонгино

Сонгино нь бие дэх хорыг арьсаар дамжуулж гадагшлуулдаг. Түүнээс гадна гэдсийг цэвэрлэдэг.

5. Байцаа

Байцааны шүүс нь ходоодны шархыг эдгээхэд тусалдаг. Байцаанд агуулагддаг сүүний хүчил нь бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сахидаг байна. Зөвхөн байцаа гэлтгүй ногоон өнгийн ногоонууд нь сульфорфан гэх бодис агуулдаг. Энэ бодис нь биед агуулагдах хорыг гадагшлуулахад тусалдаг.

6. Сармис

Сармис нь цусны цагаан эсний хэмжээг хэвийн байлгаж, биед агуулагдах хорт бодисыг гадагшлуулахад туслах аллицин гэх бодисыг агуулдаг. Мөн сармис нь амьсгалын системийг цэвэрлэж, цусыг цэвэрлэдэг. Хүн бүр түүнийг биеэс никотин-ыг гадагшлуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Тиймээс тамхинаас гарах гэж буй хүмүүст маш их хэрэгтэй ногоо болдог.

7. Нимбэг

Өөрийн элэг, зүрхэндээ зориулж нимбэгний шүүсэн дээр бага зэрэг бүлээн ус нэмээд ууж заншаарай. Түүнээс гадна нимбэгний шүлтлэг чанар нь бөөрний чулуу үүсгэхээс сэргийлдэг, Витамин С их агуулдаг учир судасны системийг цэвэрлэхэд тусалдаг.

8. Цагаан гаа

Олонд танигдсан чанар нь ханиадыг дардаг билээ. Ханиад дарахаас гадна биеийн хорыг арьсаар дамжуулж хөөдөг байна.

9. Лууван

Лууван болон луувангийн шүүс нь амьсгалын замын болон арьсны өвчнийг анагаахад тусалдаг. Мөн цус багадалтын эсрэг, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулахад хэрэглэгдэнэ.

10. Ус

Бидний бүх эд эс усаар тэтгэгддэгийг хүн бүр мэднэ. Бүр бидний сэтгэл санаа бие дэх усны хэмжээнээс хамаардаг. Орчин үед хүмүүс цэвэр усыг кофе, цайгаар сольдог болсон. Өдөрт 1,5-2л усыг шимж уух хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *