Эмэгтэй хүний хүзүүний хэсэг илүү амархан бат бөх, уян хатан байдлаа алддаг. Хүзүүний арьс суларч унжвал наснаасаа хөгшин харагдах болно. Орчин үед гоо сайхны салбар хөгжиж арьс өргөх, утас өргөх, тариа тарих гэх мэтчилэн олон сонголтыг санал болгодог хэдий ч ихэнх эмэгтэйчүүд мэс заслын бус гоо сайхны заслыг илүүд үздэг байна. Тодорхой дасгалууд нь арьсанд ирэх хүчилтөрөгч, цусны урсгалыг дэмжиж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, булчингийн хурцадмал байдлыг арилгаж, нүүрний арьсыг чангалж, хүзүүг урт нарийхан болгодог.
Эрүүний шугмаа тодотгох
- Эрүүн дээрээ долоовор хуруугаа тавина.
- Хурууг хөдөлгөхгүйгээр толгойгоо хойш гэдийлгэнэ.
- Энэ байрлалд хагас минут байсны дараа толгойгоо анхны байрлал руу буцаана.
- Дасгалыг дахин 3 удаа хийнэ.
- Дасгалыг хийж байхдаа амьсгалаа зөв авах ёстой.
Тэгш сайхан хүзүүтэй болж хуянг багасгах
- Хоёр далаа чадлаараа хавчин эгц сууна.
- Энэ байрлалд хагас минут барина.
- Эхний байрлалдаа эргэж ороорой.
- 3 удаа давтан хийх хэрэгтэй.
Хүзүүг уртасган, үрчлээг багасгаж, мөн арьсыг чанга болгох дасгал
- Хөлдөө мөрний хэмжээний зай авч гараа хагас нуглан дээш өргөж алгаа толгойдоо хүргэлгүй барина.
- Гар болон мөрөө дээш өргөнө энэ үед эрүүгээ эгэмдээ хүргэхийг хичээн доошлуулна.
- Энэ байрлалыг хагас минут барина.
- Нэг гараа баруун талын хүзүүний доор тавиад нөгөө гараараа хүзүүний хажуу талыг доороос дээш сунгана. Зүүн талд ч мөн адил хийнэ.
- Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд дасгалыг өдөр болгон хийнэ.
Давхар эрүү болон үрчлээс арилгах
- Гараа эгэм дээрээ байрлуулан чанга гэгч нь булчингаа дээш түлхэнэ.
- Толгойг доошлуулан эрүүгээ эгэмдээ хүргэхийг хичээнэ.
- Толгой болон гарын алгаа бие биерүүгээ нь түлхэж өгнө.
- Энэ байрлалыг хагас минут барина.
Хүзүүний урд талын хажуугийн булчинг сунгах. Үүнийг хийхийн тулд нэг гараа хүзүүнийхээ ёроолд чанга дараад дээшээ хөдөлгөөн хийж, булчингаа алганыхаа ирмэгээр сунгана.
Хүзүүг уртасган арьсыг тансаг чамин болгох
- Нуруу болон толгойгоо эгц байрлуулан сууж гараа шилэн хүзүүн дээрээ тавина.
- Нүдээрээ тааз ширтэхээр толгойгоо гэдийлгэнэ. Гараараа шилэн хүзүүрүүгээ дарж өгнө ба энэ үед шилэн хүзүү болон гарны хооронд эсрэг үйлчлэл явагдана.
- Энэ байрлалд хагас минут барина.
- Нэг гараа хүзүүний арыг угт байрлуулаад нөгөө гараа дээр нь багахан зайтай байрлуулж хоёр тийш сунгана.
- 3 удаа давтана.
Хүзүүг уртасган зангирсан булчинг суллах
- Нуруу болон толгойгоо эгц байрлуулун гараа духан дээрээ тавина.
- Эрүүг хүзүүндээ хүргэхээр тонгойлгоно. Гэхдээ энэ үед гараараа дарж эсэргүүцэж өгнө
- Харилцан эсэргүүцэл үзүүлж байгааг мэдрээрэй.
- Энэ байрлалыг хагас минут барина.
- Хүзүүний зүүн угт гараа тавина, нөгөө гарыг хүзүүний арын дээд хэсэгт байрлуулж сунгалтын дасгал хийнэ.
- 3 удаа давтана.
Хүзүүний үрчлээ болон давхар эрүүг багасгах
- Нуруу болон толгой эгц байрлалтай сууна.
- Толгойгоо зүүн талруугаа чадахаараа эргүүлнэ. Боломжтой бол толгой болон мөрний шугамтай зэрэгцээ байлгах хэрэгтэй. Энэ байрлалыг хагас минут барина.
- Зүүн гараа хүзүүний зүүн угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
- 3 удаа гүйцэтгэнэ
Арьсаа чамин тагнсаг уян хатан болгож, хүзүүгээ уртасгах
Дасгалыг хийхэд гартаа хөнгөхөн гантель бариж болно гэхдээ гантельгүй хийсэн ч болно.
- Нуруу болон толгой эгц байрлалтай суусан эсвэл зогссон байна. Аль болох чадахаараа дээш мөрөө өргөнө.
- Энэ байрлалд хагас минут зогсоно.
- Мөрөө суллана.
- Зүүн гараа хүзүүний зүүн угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
- 3 удаа гүйцэтгэнэ.
Нүүрний зураасаа тодотгох
- Нуруу болон толгой эгц байрлалтай сууна. Баруун гар толгой дээрээ зүүн чамархайд хүрэж байхаар байрлуулна.
- Толгойгоо баруун мөр рүүгээ аль болох чадахаараа ойртуулна.Ингэхдээ мөрөө хөдөлгөж болохгүй.Одоо гараараа толгойгоо дарна энэ үед толгойгоороо гарны даралтын эсрэг хүч үйчлүүлнэ.
- Энэ байрлалыг хагас минут барина.
- Зүүн гараа хүзүүний зүүн угт байрлуулна, баруун гарыг хүзүүний урд дээд хэсэгт байрлуулж сунгаж татна. Мөн баруун талаар давтан хийнэ.
- 3 удаа гүйцэтгэнэ.
Эх сурвалж: brightside, news.gegee