Эрдэс, амин дэм эсийн доторхи биологийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед эрдэс, амин дэм дутагдвал эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар архаг эмгэг үүсгэх эрсдэлтэй. Тэр дундаа жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, нярай, бага, өсвөр насныхан, цагаан хоолтон, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүст илүү эрдэс, амин дэм дутагдалтай байдаг байна. Улс орны эдийн засгийн байдал, газарзүй, цаг агаар, зан заншил, хоол хүнсний бүтэц ялгаатай учир эрдэс, амин дэмийн хэрэгцээ, хоол тэжээлээр авч байгаа хэмжээ харилцан адилгүйг олон улсад хийгдсэн судалгаанаас харж болно.
Мөн биед шаардагдах хэмжээ нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, улирал, ажлын нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. Жирэмсэн үед эмэгтэй хүний биед физиологийн олон өөрчлөлтүүд явагддаг. Эхийн хэвлийд ураг хэвийн өсч бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, амин дэм эхийн цусаар дамжин жирэмслэлтийн хэвийн үйл ажиллагаа явагдаж, ураг хэвийн өсөх нөхцөл хангагддаг байна.
АМИН ДЭМ: Бодисын солилцоо хэвийн явагдахад АМИН ДЭМҮҮД чухал үүрэгтэй. Үүнд С, A, В1, Д, Е, К, РР чухал үүрэгтэй. С амин дэмийн хэрэгцээ ердийн үеийнхээс 2-3 дахин ихсэж, үр хөврөлийн бүрхүүл, ихэс үүсэх, ургийн хэвийн хөгжлийг хангана. А амин дэм ургийн өсөлт, В1 мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулахад, Д тулгуур эрхтэн, ясны хөгжилд, Е жирэмслэлт хэвийн явагдах нөхцөлийг тус тус хангахад оролцдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн тогтолцоонд өөрчлөлт гарч, зүрх цусаа шахах үйл ажиллагаа ердийн үеийнхээс 30-50 хувь нэмэгдэж, цусны сийвэнгийн эзлэхүүн нэмэгдэж, цусны улаан эсийн тоо харьцангуй цөөрснөөр уураг, микроэлэмент багасдаг байна. Эхийн биед жирэмслэлттэй холбоотой эрдэс, амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Шаардлагатай эрдэс, амин дэмийг ураг эхийн цусны эргэлтээр дамжуулан авна. Тиймээс хүний хөгжлийн нарийн үе шат хөврөл, ургийн хөгжлийн үед эрдэс, амин онцгой үүрэгтэй учраас жирэмсэн үеийн эхийн хооллолт маш чухал асуудал байдаг.
В: В1,В2,ВЗ,В5,В6 багтана. В1 дутагдлын үед хоолны дуршил буурах, жин хасагдах, цочромтгой, тайван бус, хүнд хэлбэрийн дутагддын үед булчин сулрах, хавагнан зурхний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж илэрч болно. В1 гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурдаг, талх, их агуулагддаг байна.
Гоо сайхны аминдэмүүд
Q10 болон фолийн хүчил агуулсан эмэгтэйчүүдэд зориулсан аминдэмүүдийн иж бүрдэл: үс, арьсны гоо сайханг дэмжинэ, хөгширөлтөөс хамгаалж, эрч хүчээр цэнэглэнэ.
Эмэгтэйчүүдийн биемахбодийн ерөнхий байдлыг дэмжих аминдэмийн иж бүрдэлд үндсэн аминдэмүүд ба аминдэм төст бодисуудын хоногийн тохиромжтой тун агуулагддаг.
Коэнзим Q10 иж бүрдэлд багтаж, исэлдэлтийн сөрөг нөлөөтэй үйл явцуудыг саармагжуулж, исэлдэлтийн эсрэг бусад бодисуудын үйлчилгээг нэмэгдүүлнэ, биемахбодийг эрт хөгширөхөөс хамгаална.
Таурин арьс ба үсийг бэхжүүлж, гадаад үзэмжийг сайжруулна.
- Аминдэмээр хангана.
- Коэнзим Q10 хөгширөлтөөс хамгаална.
- Гоёмсог арьс ба үс.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 1 капсулыг хоолны үед ууна. Курсын үргэлжлэх хугацаа – 1 сар.
Найрлага
Урьдчилан бэлдсэн аминдэмүүдийн холимог H33802/1 (A, D3, Е, К1, B1, B2, B6, B12, С аминдэмүүд, никотинамид, фолийн хүчил, пантотены хүчил, биотин), таурин, коэнзим Q10, Е аминдэм, D3 аминдэм, фолийн хүчил.
ЗАХИАЛГЫН УТАС: 9930-1228, 8830-7228
ҮНЭ: 38000₮