Зун цаг гадаа иржээ. Та шүүгээн дэхь хувцаснуудаа шинэчлэх цаг болжээ. Ялангуяа өөрт байдаг өмднүүдээ эргэн нэг хараад үзээрэй. Загварлаг, биед эвтэйхэн бас дуртай жинсэн өмднүүдээ юугаар ч солихгүй нь мэдээж. Гэхдээ бүсгүй та дуртай жинснээсээ хэсэг салж, энэ зуны шинэлэг загварыг сонирхоод нэг үзээрэй.
Энэ зуны загварлаг өмднүүд
- Палаццо
Жагсаалтыг тэргүүлж байгаа энэ загвар маш энгийн хэрнээ загварлаг. Палаццо – энэ зуны хит загвар байх нь гарцаагүй. Биед тань хөнгөн зөөлөн нисэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц энэхүү загвараар та энэ зун стил имэйжээ бүрдүүлээрэй.
Богино, сул, дэрвэгэр гээд бүх л загварын цамцнууд энэ загварын өмдтэй төгс зохицож харагдах болно.
Хамгийн гоё нь энэ загварын өмднүүд нь ямар ч төрлийн бие галбиртай хүнд маш сайхан харагддаг. Сул загварын хувцаснууд нь хүний биеийн өөг дарж өгдөг сайн талтай.
Төрөл бүрийн өнгө, загварын сонголттой энэ өмднүүдээс өөрийн хүссэнээ сонгох боломжтой байдаг нь сайхан. Эдгээр өмднүүдэд зуны улиралд байх ёстой шулуун, хөнгөн, сул загвартай, өнгөлөг, чанартай, тод өнгө будагтай, сонгодог стильтэй гээд хүссэн бүх загвар бий.
- Карго загвар
Нөхөөстэй, халаастай өмд ч бас энэ зуны тренд хэвээр байх юм. Энэ төрлийн өмднүүд нь эмэгтэйлэг стиль биш ч гэсэн сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн сонирхолыг багагүй хугацаанд татсаар байна.
Хэрвээ та ийм загварын худалдан авалт хийхээр шийдсэн бол зураг дээрх шиг бусад зохицох загварын хувцастай тохируулах хэрэгтэй. Энэ загварын өмдийг салхинд гарахдаа, аялал зугаалгаар явахдаа футболк, богино топтой хослуулахыг зөвлөж байна.
Гуталны хувьд, хөнгөн маягын спорт гутал, пүүз, кет зэрэгтэй хослуулвал зохимжтой. Мөн биеийн тамирын, цэрэг загварын гуталтай хослуулвал сайхан харагдах болно.
- Банана загвартай өмд
Миний зуны улиралд өмсөх дуртай загвар бол Банана өмд. Банана загвар нь – гуя хэсгээрээ өргөн, шилбэний хэсгээрээ нарийн хэлбэртэй байдаг. 80 –аад онд мода болж байсан банана загвар дахин эргэн ирж, өмдний чиг хандлагыг эвдсэн загвар болж чадсан.
Энэ загвар нь маш эмэгтэйлэг загвар бөгөөд эмэгтэй хүний бие галбирыг төгс, цэгцтэй харагдуулдаг. Энэ загвар дээр тэлээ, бүс зүүж өмсвөл нэн тохиромжтой, маш чамин харагдах болно.
Энэхүү банана загварын өмд нь хөнгөн сул загварын цамц, подволк, тор зэрэгтэй сайхан хослодог. Гэхдээ та энэ загвараар ямар ч хүссэн имэйжээ бүрдүүлж болно. Энэ загвараар ажил хэрэгч имэйж бүрдүүлвэл хамгийн зохимжтой. Энэ өмдийг өмссөн эмэгтэй та дэгжин ажил хэрэгч стильтэй харагдах болно.
Энэ зуны хувьд, банана загварын өмдний өнгө, материалууд янз бүр, тод, бараан өнгөтэй байхаас гадна гялтганасан, хилэн материалтай гэх мэт.
- Гал загварын өмд
Энэ загварын өмд нь моданаас огт гардаггүй. Загварт орж ирсэн жилээсээ л загварын чиг хандлагыг тэргүүлсээр ирсэн билээ. Энэ зун ч мөн тус загвар байр сууриа хадгалж үлдэх болно. Энэ зуны улирлын чиг хандлагыг тодорхойлохуйц сонголт бол мэдээж галт загварын өмд байх юм.
Гайхалтай загварлаг энэхүү өмдийг өмссөн бүсгүй та романтик, эмэгтэйлэг имэйжийг бүрдүүлж чадна. Уг загварын өмдийг өмссөн бүсгүйн хөл тун чиг гайхалтай харагдах болно.
Имижээ илүү өвөрмөц болгохын тулд өөр өнгө загварын даавуу, тор, бусад материал оролцуулан нэмэлт оруулга, чимэглэлүүд хийж туршиж болно шүү дээ. Өөрийнхөө имэйж дүр төрхийг олохыг хичээ.
Энэ загварыг сонгодог хэв маягийн цамц, подволк болон шаахайтай хослуулан өмсөж болно. Энэ улиралд өөрийн хүссэнээрээ өөрчлөн өмсөх боломжтой!
- Пажама стиль
Пажама стиль нь хоёр жилийн турш хувцас загварынханы зүрх сэтгэлд хүрсэн загвар юм. Уг унтлагын хэв загвартай өмд энэ зун дахин орж ирлээ.
Хөнгөн, зөөлөн, тав тухтай, биед эвтэйхэн энэ загвараар хувцаслаад хотоор алхалж, кафед найз нөхөдтэйгөө хамт суухад тааламжтай байх болно.
Ийм өмдийг юутай ч зохицуулж болно. Хэрвээ та үдшийн болзоондоо ч зөв өнгө, материалтайг сонгож чадвал гайхалтай үдшийг бүрдүүлэх боломжтой.
Та энэ зун жинсэн өмднүүдээ шкафандаа хадгалаад, ийм загварын өмднүүдээс өмсөөд үзэхийг хүсч байна уу? Таныг эдгээр загваруудаас сонгоод өмсөж үзэхийг хүсч байна.
Эх сурвалж: https://takprosto.cc/