Яагаад хөлийнхөө завсар дэртэй унтах ёстой 4 шалтгааныг мэдэж аваарай

Хүн илүү тав тухтай унтахад зориулагдсан 6-10 дэр хэрэглэхийг зөвлөдөг боловч дундаж хүн ихэвчлэн 2-3 дэртэй л унтдаг. Нийтлэг ойлголт бол бидэнд толгойдоо дэрлэх дэр л хэрэгтэй гэж боддог. Тэгвэл энэ удаад бид хөлнийхөө хооронд дэр тавьж унтах нь таны биед олон талаар тусалж, илүү сайн унтах 4 гол шалтгааныг дурьдах болно.

1. Таны биеийн цусны эргэлтийг сайжруулна

Хөлнийхөө хооронд дэр тавьж, дээш өргөх нь таны бие дэх цусны урсгалыг хөнгөвчлөхөд тусалдаг. Энэ нь судаснаас даралтыг авч, цусны эргэлтийг хөнгөвчилж, эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд тусалж, дархлаа сайжруулдаг. Энэ нь судасны венийн өвдөлтийг намдаахад тусална.

2. Хурхирахаас сэргийлнэ

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв та байнга хурхирч унтдаг бол зүүн талаараа унтах нь хамгийн тохиромжтой байрлал юм. Гэхдээ нэг талаараа унтах нь нуруу, ташаанд хүндрэл учруулж болзошгүй тул энэ байдлыг дээрдүүлэхийн тулд хөлнийхөө хооронд дэр тавьж байхыг зөвлөж байна.

3. Өвдөгний өвдөлтийг багасгахад тусална.

Хэрэв шөнийн цагаар өвдөгний өвдөлт таныг  байнга шаналгадаг бол хөлийнхөө хооронд дэр тавьж унтаж эхлэх цаг болсныг илтгэж байгаа хэрэг юм. Энэхүү зөөлөвч дэр нь таныг тайвшруулж, өвдөлтийг намдаахад тусална. Хэрэв та нуруугаараа дээш харж унтаж байгаа бол дэрээ өвдөгнийхөө доор байрлуул, эсвэл хажуу тийшээ унтаж байвал өвдөгнийхөө завсар тавьж унтаарай.

4. Зөв байрлалтай унтахад тусална.

Буруу байрлалтай унтах нь бие махбодид бидний санасанаас илүү их хор хөнөөл учруулж, нуруу, хонго, үе мөч өвдөхөд хүргэдэг. Хоёр хөлнийхөө завсар дэртэй унтах нь нуруу болон нурууны доод хэсэгт очих даралтыг бууруулдаг. Хэрэв та нуруугаараа харж унтдаг бол нурууныхаа доогуур жижиг дэр тавих нь таны биеийг зөв байрлалд байлгахад тусална. Хэрэв ердийн дэр хангалтгүй бол илүү сайн тухтай унтахын тулд тусгайлан хийсэн зориулалтын дэрнүүдээс сонгон авч хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comment moderation is enabled. Your comment may take some time to appear.