Чацаргана нь халдвар авсан хүний цусан дахь вирусыг олшруулахгүй, эдгээх магадлалыг өсгөдөг

Найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай.

Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганын талаар зарим домгийг өгүүлбээс: МЭӨ 12-р зууны үед эртний Грекчүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. үүнээс үүдэн уг ойг чацарганын төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний Монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганын ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм.

“Хаан жимс” хэмээн нэрлэгддэг энэхүү жимс нь ханиад томууны үед хамгийн сайн эмчилгээ болдгийг хүн бүр мэднэ. Өмнөд Солонгосын эрдэмтдийн нээн илрүүлснээр чацаргана жимсэнд есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчил агуулагддаг болох нь тогтоогджээ.

Чацаргана нь халдвар авсан хүний цусан дахь вирусыг олшруулахгүй байж, улмаар эдгээх магадлал өндөр болохыг тогтоожээ.

Судалгааг явуулсан “EWHA” их сургуулийн Урологийн тасгийн профессор Юун Ха На “Чацаргана жимс дэх ашигтай бактери нь коронавирусийн хүний биед мутацид орж үржихэд шаардагддаг пуриний идэвхийг дарангуйлдаг учраас өвчлөлийн эсрэг эмчилгээ болох боломжтой хэмээн найдаж байгаа” хэмээсэн байдаг.

Өмнөд Солонгосын эрдэмтэд коронавирусийн халдварыг дарангуйлах хамгийн сайн эмчилгээ нь чацаргана жимс болохыг тогтоосон нь анагаахын салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, олон улсад шагшигдаж буй. Тодруулбал, чацарганад агуулагддаг олон тооны лактобациллус гассеригаас бүрдэх ашигтай буюу пробиотик бактери нь шинэ коронавирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийн идэвхжилийг дарангуйлдаг байна.

Манай эмч мэргэжилтнүүд ч чацаргана жимсийг буцалгаж бус хандалж уух нь дархлааг илүү дэмждэг болохыг зөвлөдөг. Чацаргана нь антиоксидант, Е амин дэм, каротиноид зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд агуулдаг учраас үрэвслийг дараад зогсохгүй, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, элгийг эрүүл байхад тусалдаг байна. Мөн чацарганы навч нь ч гэсэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *