Яагаад та хоол идснийхээ дараа ногоон цай ууж болохгүй вэ?

Ногоон цай бол эрүүл мэндэд тустай ундааны нэг юм. Үүнийг ихэвчлэн залуу нас, гоо сайхны үрэл гэж нэрлэдэг. Энэ нь ногоон цай антиоксидант, тэжээллэг бодисоор баялаг байгаатай холбоотой юм. Эдгээр нь бидний биед маш их ач тустай байдаг.

Эмэгтэйчүүдэд ногоон цай яг ямар ач тустай байдаг вэ? Маш энгийн! Энэ гайхамшигтай ундааны ид шидийг нарийвчлан тодруулах хэрэгтэй юм.

НОГООН ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭ

Мянга мянган жилийн турш ногоон цайг эмчилгээнд ашиглаж ирсэн. Түүний эх орон бол Хятад боловч цай нь Ази даяар, дараа нь дэлхийн өнцөг булан бүрт маш хурдан фенүүдтэй болжээ. Энэхүү алдартай ундаа нь зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай юм.

Дашрамд хэлэхэд, ногоон цай нь хар цайгаас илүү эрүүл байдаг. Энэ бүхэн боловсруулах үйл явцтай холбоотой юм. Хар цайны хувьд навчийг исгэж өгдөг. Харин ногоон цайг хатааж боловсруулдаг аж. Үүний үр дүнд ногоон цай нь антиоксидант ба полифенолын хамгийн их хэмжээг хадгалж үлддэг. Энэ бол түүний нууц нь юм.

Ногоон цай найруулах усны темпратур чухал үүрэгтэй

Ногоон цайг найруулах усны темпратур, хандлах хугацаа, навчны чанар зэргээс шалтгаалан амт нь өөр өөр байдаг. Хэрэв таны найруулсан цай гашуун амттай болсон бол та хэтэрхий халуун усанд найруулсан эсвэл цайны навчаа ихдүүлсэнийх. Харин хандлагдахгүй байгаа бол усны темпратур хүйтэн байгаагийн шинж юм. Ногоон цайны хорхойтнуудын хэлснээр, усыг халуун бүлээн буюу 60-85 градуст, 1-3 минут хандалвал, хамгийн сайхан амтаа гаргаж чаддаг гэнэ.

Гоолиг байхад тусалдаг

Судалгаанаас харахад ногоон цай нь бодисын солилцоог сайжруулахад маш сайн нөлөөтэй байдаг. Энэ нь навчис дахь флавоноид, кофеины ачаар бидний бие махбодь хоол хүнсийг эрчим хүч болгон хувиргахад тусалдаг. Цайг их хэмжээгээр уух нь тийм ч чухал биш бөгөөд өдөрт 2-3 аяга хэрэглэхэд хангалттай. Ногоон цай нь өөхийг эрчимтэй задалж, шээсээр хөөн биеэс гадагшлуулдаг. Ялангуяа турахаар дэглэм барьж байгаа хүмүүст ихээхэн тохиромжтой. Бүхий л насны хүмүүс хэрэглэж болдгоороо онцлог бөгөөд таны биед ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчрахгүй.

Чихэрлэг зүйлд дуртай хүмүүст хэрэгтэй

Учир нь ногоон цай нь хоолны дараа цусан дахь сахарын хэмжээг удаашруулж глюкозын түвшинг зохицуулахад тусалдаг. Таны сахрын хэмжээ өсөхгүй – таван жилийн өмнө дурлаж авсан жинсэн өмдөө өмсөхөд ямар ч асуудал гарахгүй.

Зүрхний шигдээсээс сэргийлдэг

Ногоон цайны зүрхэнд үзүүлэх нөлөөний талаар 195,000 хүний дунд судалгаа явуулжээ. Туршилтын хариуд өдөрт 2-3 аяга ногоон цай ууж хэвшвэл, зүрхний шигдээсээр өвдөх магадлал 21%-иар буурдаг гэдгийг нотолсон байна.  Кали, магни зэрэг элементүүд зүрхэнд маш их тустай. Бие махбодь ийм амьдралыг цэнэглэхэд талархах болно.

Та өөрөө мартсан ч гэсэн танд анхаарал халамж тавьдаг

Ногоон цай нь биеийг цэвэрлэдэг – Хэрэв та өдөрт дор хаяж нэг аяга аяга ууж заншвал. Та өөрийгөө хэрхэн хөгжилтэй, цоо шинэ мэдрэмж төрүүлж байгааг даруй анзаарах болно.

Өөртөө итгэлтэйгээр инээмсэглээрэй

Судалгаанаас харахад ногоон цайнд агуулагдах катехинууд нь бидний шүд, хоолойд таалагддаггүй бактери, вирусыг устгахад үр дүнтэй байдаг.  2009 онд 920 хүнийг хамруулсан нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны дүнд ногоон цайг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн буйл болон шүд, согтууруулах ундаа хэрэглэдэг болон огт хэрэглэдэггүй хүмүүсээс илүү бат бөх гэсэн хариу гарсан байна. Буйлны цус алдалт, шүд үйрч унах зэрэг асуудал огт болон бараг байхгүй гэдгийг мөн тогтоожээ.​

Залуу нас, гоо үзэсгэлэнг гэрэлтүүлэхэд тусалдаг

Ногоон цай нь үрчлээс болон хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ нь үрэвслийн эсрэг үр нөлөөтэй антиоксиданттай холбоотой юм.

Сэтгэл санааг сайжруулж, эрч хүч өгдөг

Цайны навч дахь теанин нь мэдрэлийн системд тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Кофеины ачаар ногоон цай нь анхаарлыг нэмэгдүүлж, даалгавраа биелүүлэхэд тусалдаг. Нэмж дурдахад ногоон цай нь кофеноос ялгаатай нь сэтгэлийн түгшүүр, муу нойр гэх мэт сөрөг үр дагаварт хүргэдэггүй. Ногоон цайнд агуулагдах кофеин 4 дахин бага байдаг. Теанин нь бие махбодийг ямар ч таагүй мэдрэмжгүйгээр сэргээж өгдөг.

Яагаад хоолны дараа ногоон цай ууж болохгүй гэж

Дашрамд хэлэхэд шинжээчид хоолны дараа шууд ногоон цай уухгүй байхыг зөвлөж байна. Хоол идсэний дараа шууд уух нь ферментийн концентрацийг мэдэгдэхүйц бууруулахад хүргэдэг. Үүний үр дүнд хоол боловсруулалт удааширдаг тул хоол идсэнээс 20-30 минутын дараа ногоон цай уух нь зохистой юм.

Мэдээжийн хэрэг, кофейнд мэдрэмтгий хүмүүс ногоон цайг зохих хэмжээгээр уух хэрэгтэй. Ялангуяа орой эсвэл ходоодоо хоосон байхад. Гэсэн хэдий ч энд өөрийгөө сонсох нь зүйтэй юм. Ногоон цай тархины хөгшрөлтийг удаашруулдаг. 2006 онд Японы, 70-аас дээш настай 1,000 хүний дунд тархины хөгшрөлтийг хэмжих судалгаа явуулсан байна. Ингэхэд тогтмол ногоон цай хэрэглэж байсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа 10 насаар залуу байсан гэдэг.

Сайхан цайгаа уугаарай! Танд эрүүл энхийг хүсье!

Орчуулсан: Х.Сайханаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *