Маалинга нь эмчилгээний шинж чанараараа үргэлж өндөр үнэлэгддэг. Үүнийг Латин нэр – Linum usitatissimum, өөрөөр хэлбэл “ашигтай маалинга” гэсэн нэр хүртэл нотолж байна. Өнөөдөр бид маалингын үрийг хамгийн сайн ашиглахын тулд яаж уухыг танд үзүүлэх болно.
Маалингын жижиг үр нь селен, калийн чухал эх үүсвэр болох витамины агуулах юм. Эдгээр нь эслэгээр баялаг бөгөөд гурван төрлийн үнэт поли ханаагүй тосны хүчил агуулдаг.
Маалингын үрийг талх, салат, үр тариа, смүүтид нэмдэг нь зүгээр ч нэг зүйл биш юм. Гэхдээ “хамгийн эрүүл маалингын” бүрэн чадамжийг зөвхөн бидний жороор олж авах боломжтой.
Маалингын үрийг дэвтээх
ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Маалингын үрний хальсанд байх полисахаридууд нь ус маш ихээр шингээдэг тул үр нь дэвтэж унжралдсан шингэн кисель маягийн зүйл болдог, үүнийг эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэнэ.
Орой бүр буцалсан устай саванд халбага үр хийгээд өрөөний температурт тавина. Шингэн нь үрийг бүрэн бүрхэх ёстой. Өглөө өлөн элгэн дээрээ нялцгай цэлцэгнэсэн усыг ууж, үрийг нь зажилаарай.. Энэ аргын тусламжтайгаар үрэнд агуулагдах бүх ашигтай шинж чанарууд усанд илүү сайн хадгалагддаг.
Маалингын үрийг буцалгахыг зөвлөдөггүй. Өндөр температурт удаан хугацаагаар байх тул тэдгээрт агуулагдах өөхний хүчил исэлдэж, шинж чанараа алддаг.
Тиймээс, саванд хийгээд дээр нь буцалсан ус хийх нь хамгийн зөв сонголт болно. Нэг литр усанд 3 хоолны халбага үр хийж дэвтээх хэрэгтэй.
ТАРАГТАЙ МААЛИНГЫН ҮР
Маалинга үрийг нунтаглах хэрэгтэй. Ингэснээр шингээлт нь илүү сайн болдог. Үүний дараа 100 мл тослог багатай тараган дээр нэг халбага нунтагласан үр нэмж, өглөөний хоолны өмнө ууна.
Энэхүү хольцыг ходоод, гэдэсний асуудалтай болон илүүдэл жинтэй хүмүүст 3 долоо хоногийн турш уухыг зөвлөж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам үрийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Эхлээд долоо хоногийн турш нэг аяга тараг дээр нэг халбага, дараа нь хоёр халбага болгон нэмэгдүүнэ.
Маалингын үрний бэлдмэлийг өглөөд уухын эерэг тал нь танд хоол боловсруулах үйл явц сайжирч, илүүдэл жин хасагдаж, арьс тань цэвэр тунгалаг болж байгаагаар мэдрэгдэж эхэлнэ. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 2 литр ус ууж байх ёстойгоо ч бүү мартаарай.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
- Маалингын үрийг хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэх аваас, мөн маш бага хэмжээний устай уувал гэдэсний түгжрэлд хүргэх аюултай. Маалингын үрийг үргэлж усаар даруулж бага багаар хэрэглэх нь зүйтэй.
- Хэрэв давсаг юмуу цөсөндөө чулуутай, нойр булчирхайн үрэвсэлтэй, цөсний хүүдийн үрэвсэлтэй бол маалингын үрийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, учир нь маалингын үр нь эдгээрийг хүчтэй цочроох нөлөөтэй байдаг.
- Зарим хүмүүст маалингын үрийг идэхээр гэдэс нь дүүрэх байдал ажиглагддаг иймд энэ тохиолдолд хэрэглэх хэмжээгээ багасгах хэрэгтэй.
Орчуулсан: Х.Сайханаа