Ганцхан минут энэ дасгалыг хийгээд гайхалтай үр дүнг нь мэдрээрэй!!!

Энэхүү дасгал нь биеийн галбирыг сайжруулах, нуруу, ташаа, гэдэс дотрыг бэхжүүлэх, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд тохиромжтой. Ширээнийхээ ард байнга шахцалдаж байдаг оффисын ажилчдад илүү хэрэгтэй байх болно. Төгс бие галбиртай болохыг хүсч байвал та хэзээ ч оройтоогүй гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ зорилгод илүү тохиромжтой хамгийн шилдэг дасгал урвуу планк байдаг.

Дасгал хийх нэмэлт тоног төхөөрөмж худалдаж авах, заавал биеийн тамирын зааланд очих шаардлагагүйгээр биеийн бүх хэсгүүдийг хамарсан хамгийн хүчирхэг дасгалыг санал болгож байна. Танд зөвхөн дасгал хийх, тогтмол цаг гаргах хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй.

Гүйцэтгэх техник

  1. Шалан дээр суу. Урдаа хөлөө тэгшлээрэй.
  2. Гарын алгаа өгзөгнийхөө ард дасгалын гудсан дээр тавиарай. Хамгийн сайн тулгууртай байхын тулд хуруугаа дэлгэх хэрэгтэй.
  3. Амьсгалаа аваад, амьсгалаа гаргахдаа алган дээрээ тулж, биеэ арагш тонгойлгож, аарцагыг шалан дээрээс дээш өргөнө. Хөл, өгзөг, нуруу яг ижил шугамтай байх ёстой.
  4. Хэвлийн булчингаа чангалж, их бие дээшээ татаж ав.
  5. Энэ байрлалд 60 секундын турш байгаарай (эхлэгчдэд 15-20 секунд хангалттай).
  6. Биеэ аажмаар доошлуул. Дасгалыг 3-аас 10 удаа давт.

Тамирчид дасгалыг илүү хүндрүүлж, богино хугацаанд үр дүнтэй болгож чаддаг. Үүнийг хийхийн тулд дасгалаа хийж байхдаа өвдгөө нугалаад хөлөө ээлжлэн цээж рүүгээ шахах хэрэгтэй (зураг дээрх шиг).

Дасгалын ач тус

Урвуу планк нь биеийн арын хэсгийн бараг бүх булчинг хамардаг. Нурууны булчингууд, арын дельта, ташааны сунгалт ба доод хөлний уян хатан байдал. Үүнээс гадна шулуун гэдэс ба ташуу хэвлийн булчингууд оролцдог.

  1. Хөл, өгзгөө чангална. Энгийн планктай харьцуулахад арын планк нь гуя болон өгзөгний арын хэсэгт илүү их ачаалал өгдөг.
  2. Нурууны өвдөлтөөс ангижрах. Нурууны дагуух гүн булчинг ачаалснаар дасгал нь нурууны өвдөлтөөс сэргийлдэг. Энэ нь ялангуяа төрсний дараахь эмэгтэйчүүд болон суугаа олон цагаар ажилтай хүмүүст илүү хамаатай юм.
  3. Нарийхан гэдэс. Дасгалыг хийхдээ аарцагыг доош буулгахгүй байх, бие дээшээ хөдөлж байх үед толгойгоо арагш шидэхгүй, хэвлийн булчингаа чангалахгүй байх нь чухал юм. Гэдэс улам чангарна. Дасгал хийсгээс хойш хоёр дахь долоо хоногт та үүнийг анзаарах болно.
  4. Биеийн байдлыг сайжруулах. Дасгалын энэ байрлал нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай юм. Бидний биеийн хэвийн бус байдал нь нурууг гажуудуулж, улмаар цусны эргэлтийг удаашруулж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Энэхүү дасгалыг хийсний ачаар эдгээр асуудлууд арилж хэвийн горимдоо орох болно.

Урвуу планк хийснээр бидний нурууг шулуун байлгахад гол үүрэгтэй булчингуудыг бэхжүүлдэг. Хэрэв та дасгалыг долоо хоногт дор хаяж 3-4 удаа хийвэл шинээр зөв дадал хэвших болно. Зөв дадал нь хэвийн үзэгдэл болж үр дүнгээ харамгүй өгөх болно.

“Та бол хүчтэй, өөртөө итгэлтэй хүн!”

Орчуулсан: Х.Сайханаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *