Даршилсан байцаа нь шинэхэн байцаанаас хамаагүй илүү эрүүл мэндэд тустай байдаг. Исгэх үед байцаа сүүний хүчил ялгаруулдаг. Энэ бодис нь байцаанд агуулагддаг витамин, эрдэс бодисыг “хадгалдаг”. Даршилсан байцаа нь хүний мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг С аминдэм нь – дархлааг хамгаалж өгнө. Исгэсэн байцааны шүүсэнд хавдрын эсрэг молекул шүүс исэх явцад бий болдог ажээ. Даршилсан байцаанд Lactobacilli plantarum(L.plantarum) хэмээх бидэнд ашигтай бактери үүсдэг. Энэхүү ашигтай бактери хавдрын бактерийг дарангуйлахын зэрэгцээ ходоод гэдэсний орчинг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр таны бие махбодийн дархлааны системд маш сайн болж өгнө.
Сүүн хүчил нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Энэ нь арьсыг илүү чанга, шинэлэг болгодог. Үүнээс гадна, даршилсан байцаа нь магни, кали, төмөр, цайр агуулдаг. Даршилсан байцаа нь пробиотик агуулдаг тул хоол боловсруулах замыг сайжруулдаг гэсэн үг юм.
Байцаа дарах арга
/Орос эзэгтэй нарын гарын жор/
Орц: /10 кг байцаа дарахад/
- 10 кг байцаа
- 1 кг лууван
- 200 гр давс
- үрлэн хар перц 5 гр
- лаврын навч 4-5 ширхэг
- сонгино дунд зэргийн 2 ширхэг
БЭЛТГЭЛ АЖИЛ
Байцаагаа мартагдашгүй сайхан амттай болгохын тулд гэрийн эзэгтэй нар цангис, алим, аньсны үр, исгэлэн өргөст хэмхийг нэмж бэлддэг. Гэхдээ ихэнхдээ шар лууваныг зүгээр л нэмж өгдөг.
Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Сайтар цэвэрлэгдсэн бөгөөд хуурай байх ёстой.
- Лууванг хальсалж, том ширхэгтэй үрэгч дээр үрнэ.
- Одоо байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчээрэй. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр хэрчинэ
- Савны ёроолыг байцааны том далбагар навчаар хучиж тавина. Лууван, давс, байцаагаа хэсэг хэсгээр нь холино. Та үрлэн хар перец, лаврын навчаа нэмж хийгээд сайтар холино.
- Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисоны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц тийм шүүстэй болох ёстой.
- Саваа таг эсвэл хавтангаар хучиж дээр нь жин тавь. Энэ нь том усны сав байж болно.
- Өрөөний температурт исгэж байцаагаа 3-4 өдрийн турш орхи. Өдөр бүр байцаагаа гашуун амтгүй болгохын тулд хэд хэдэн газарт модон саваагаар цоолох хэрэгтэй.
- Гурваас дөрөв хоногийн дараа дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ. Ингээд гадаа сэрүүн нөхцөлд гаргаж тавиад хавар болтол хэрэглэх боломжтой.