Гараа дээш өргөж байх нь бидний эрүүл мэндэд тустай ажээ. Энэ нь дөрвөн шалтгаантай болохыг уламжлалт эмчилгээний эмч зөвлөсөн байна. Та энэхүү дасгалыг өдөр бүр хийж бие махбодио сэргээгээд зогсохгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэдэгт итгэх үү? Энэхүү дасгалыг хийж өөрийн биеэ эрүүл эрч хүчтэй болгоорой.
1. Гараа дээш өргөхөд ходоод гэдэсний байрлал илүү сийрэгжиж хоол хүнсний гүрвэлзэх хөдөлгөөн хурдасдаг байна. Гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижсэнээр ходоодны исэлдэх, дисбактероз үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.
2. Гараа дээш өргөснөөр гар унжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Унжсан гар нь нуруу, нугасны хэвийн байдлыг алдагдуулж нурууны шохойжилт зэрэг үе мөчний олон өвчний эх сурвалж болох эрсдэлтэй. Гараа өргөснөөр сунгалтын дасгал хийж байгаатай дүйцнэ, мөн биеийн уян налархай байдлыг хангана.
3. Насны эрхэнд дотор эрхтэн, цээж болон хэвлий орчим доош суудаг, нэг ёсондоо өөрийн байгалийн байрлалаас хазайж эхэлдэг. Жишээ нь, “хэвтээ зүрх” гэдэг нэр томьёо хүртэл байдаг ажээ. Энэ нь бусад эрхтнүүдэд ч мөн адил хамааралтай.
Гараа дээш өргөснөөр дотор эрхтнүүдээ ч гэсэн өргөж байгаа хэрэг юм. Үүнээс гадна гар байнга буугаастай байхад хэвлий унжиж эхэлдэг байна. Гараа өргөж хэвлийн булчингуудаа ажиллуулж байх хэрэгтэй.
4. Зөвхөн хоол идсэний дараа гараа өргөх бус мөн ус уусны дараа ч гэсэн гараа өргөж байгаарай. Энэ тохиолдолд шингэн биед хуримтлагдахгүй. Ходоодоор хурдан дамжихдаа дотор эрхтний хананд наалдсан хорт бодисуудыг хөөж гаргана. Хоол идэхээс 20-30 минутын өмнө 1-1,5 стакан ус уугаад гараа дээш өргөнө. Ялангуяа өтгөн хатдаг хүмүүст энэ арга маш үр дүнтэй.
Гараа өргөхдөө: дээш шулуун эсвэл гараа хооронд нь түгжиж өргөнө.
Дээш бага зэрэг сунах байдалтай, тасалгаан дундуур алхсан ч болно. Яагаад гараа дээш өргөх ёстойг та одоо мэдэж авлаа. Өөртөө өдөрт 10-15 минут л гаргаарай, ажлынхаа сандлаас босохгүй ч байж болно, үр дүн таныг удаан хүлээлгэхгүй ээ.
Өнөө үед стресстэй амьдрал аливаа өвчний эх үүсвэр болж та бидэнд ихээхэн асуудал үүсгэж байна. Эрүүл урт удаан наслахыг хүн бүхэн хүсдэг. Улаан болон цагаар тогтмол суугаа ажил хийдэг хүмүүс цагаасаа эрт буюу 5-10 жилийн өмнө өтөлж байгааг судлаачид тогтоосон байна. Хамгийн эхлээд нуруу, нугасны өвчнөөр өвдөж эхэлдэг байна.