Багваахай цэцэг бол уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг ургамал юм. Багваахай цэцгийн шүүс нь ялангуяа эдгээх шинж чанараараа алдартай. Энэ бол маш сайн тоник бөгөөд нурууны өвчний эмчилгээнд хэрэглэгддэг. Үүнээс гадна багваахайн шүүс нь арьс, мэдрэлийн системд маш их тустай байдаг.
Багваахай цэцэг нь олон ашигтай микроэлемент агуулдаг. Тэдгээрийн дотор кали, магни, зэс, төмөр, А, С, В бүлгийн витаминууд байдаг бөгөөд та багваахай цэцгээр дарс хийж болно (бид бүгдээрээ Рэй Брэдберигийн түүхийг уншсан), түүнчлэн чанамал эсвэл кофе шиг ундаа хийж ууж болно. Нэмж дурдахад, түүний навчийг ашиглан салат, шөл хийх жор ч байдаг.
Мөн ардын уламжлалт эмнэлэгт чихрийн шижин өвчнийг анагаахад хэрэглэдэг байжээ. Багваахайн ишнээс ялгардаг цагаан шүүсийг хортой гэх боловч, үүг арилгахад мөн хэрэглэнэ.
Цэцгээр нь сироп бэлтгэх ба түүнийг цус цэвэрлэх, хоол боловсролтыг сайжруулах, ханилга дарахад ашиглана.
Маш энгийн! Багваахай цэцгийн ханд хийх жорыг та бүхэнд хүргэх болно. Энэ жор нь маш энгийн бөгөөд ханд нь чихэрлэг, гайхалтай сайхан амттай мөн эрүүл мэндэд ашигтай. Та энэхүү амттанг жилийн турш идэж болно.
НАЙРЛАГА
- 1 кг элсэн чихэр
- 750 мл ус
- 400 багваахай цэцэг
- 1 цайны халбага нимбэгийн хүчил
БЭЛТГЭЛ АЖИЛ
- Экологийн хувьд хоргүй цэвэр газраас багваахай цэцгээ цуглуулах хэрэгтэй. Бидэнд 400 орчим цэцэг хэрэгтэй. Түүснийхээ дараа нь бид цэцгийг урсгал усаар тоосыг нь угаана.
- Багваахай цэцэгсийг саванд хийж, усаар дүүргээд гал дээр тавина. Ус буцлах үед та галыг хамгийн бага хэмжээгээр багасгаж, 15 минутын турш зөөлөн буцалгана.
- Дараа нь та шүүлтүүр ашиглан цэцгийг шүүж авах хэрэгтэй. Бид одоо зөвхөн цэцгийн шүүсийг ашиглах болно. Цэцгийн шүүс рүү элсэн чихэр, нимбэгийн хүчил нэмээд сайтар холино.
- Бэлэн хольцыг хамгийн бага гал дээр тавиад, үе үе хутгаж 30-45 минутын турш буцалгана. Уусмал нь дунд зэргийн нягтралтай байх ёстой. Хэрэв энэ нь хэт шингэн бол исгэлэн болж, хэтэрхий өтгөн байвал элсэн чихэр зууралдсан болно.
- Бид хольцыг гал дээрээс гаргаж аваад амсахад энэ нь бага зэрэг гашуун амттай байх ёстой. Ихэнхдээ багваахайн шүүс нь анхилуун үнэртэй, шар эсвэл шаравтар өнгөтэй байдаг.
Буцалгаад, өтгөрмөгц нь хөрөхөөс нь өмнө ариутгасан шилэн саванд хийнэ. Ийнхүү бэлдсэн сиропыг ханилага, ханиад, бронхитыг эмчлэхэд хэрэглэх бөгөөд хүүхдэд ч өгч болно.
Энэхүү бэлтгэсэн ханд нь зуны сайхан дулаахан нарыг санагдуулам, намар эсвэл өвлийн улиралд танд болон танай гэр бүлд таатай мэдрэмжийг өгөх болно.
Багваахайн цай:
Багваахайг түүгээд агаарт задгай тавьж хатаана. Хатаасан навчаар нь цай хийнэ. Байнга шинээр хандалж уух бөгөөд зөгийн балаар амталж болно. Гэхдээ модон халбага хэрэглэх ба металл халбагаар хутгаж болохгүй.
Танд эрүүл энх, хоолны дуршил сайтай байхыг хүсье!
Орчуулсан: Х.Сайханаа