Таны ус уухдаа гаргадаг нийтлэг 7 алдаа. Өдөрт хичнээн хэмжээний ус уудаг вэ?

Бидний биеийн 60 хувь нь уснаас бүрддэг бөгөөд өдрийн турш хангалттай ус  уух нь гэрэлтсэн толигор арьстай болох, биеийн жингээ барих, хорт бодисыг биеэс гадагшлуулахад зайлшгүй шаардлагатай. Энэ нь бидний сэтгэл санааны байдал, сурах чадварт хүртэл нөлөөлдөг. Гэхдээ хангалттай шингэн авах  гэдэг нь өдөрт 8 аяга ус уухаас хамаагүй өөр юм.

Тиймээс бид таныг усны хэрэглээгээ зөв зохистой хангахад тус болох үүднээс хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаануудын жагсаалтыг дурьдах болно.

1. Та дасгал хийснийхээ дараа ус ууж байна.

Фитнест очсоныхоо дараа ус уух нь амны цангаагаа гаргахад тустай гэдэг нь үнэн боловч дасгалын өмнө болон дасгал хийх явцад хангалттай уух нь бас чухал юм. Хэрэв та дасгал сургуулилтаа хийх явцдаа  усаа нөхөхгүй байснаар бэлтгэл хийж байхдаа илүү их шингэн алдах бөгөөд энэ нь таны оюун санаа, бие махбодийн эрүүл мэндэд аюултай байж болзошгүй юм. Гэхдээ шингэний тэнцвэрийг сэргээхийн тулд та зөвхөн ус уух шаардлагагүй. Кокосын ундаа, хар, ногоон цай, тэр ч байтугай шоколадтай сүү нь таныг уснаас дутуугүй чийгшүүлэх болно.

2. Та кофе, цай уух нь усны хэрэглээнд хамаарахгүй гэж бодож байна уу

Таны өглөөний аяга кофе эсвэл цай бага зэрэг чийгшүүлэгч ундаа болж чаддаг. Хэдийгээр эдгээр ундаанууд ихэвчлэн кофеин агуулдаг боловч таны өдөр бүр авах шингэний хэмжээг нэмэгдүүлдэг байна. Өдөрт ойролцоогоор 3.5 аяга кофе уух нь таныг зүгээр л ус уухтай адил чийгшүүлж өгдөг гэсэн судалгаа байдаг.

3.Та хэт бага давс идэж байна.

Натри ихтэй хоол хүнс нь бие махбодийг усгүйжүүлдэг ч натри нь биеийн шингэний тэнцвэрийг дэмждэг. Бид байгалийн жамаараа натри болон бусад микроэлементүүдийг хөлсөөр алддаг бөгөөд ус, натри хоёулаа солигдох шаардлагатай болдог.

4. Та өдөрт 8 аяга ус ууж байна.

Өдөрт 8 аяга ус уу гэдэг зөвлөгөө нь тийм ч зөв биш юм. Бидэнд хичнээн их хэмжээний ус шаардагдах нь бидний бие бялдар хэр идэвхтэй, юу иддэг, хаана амьдардаг, гэх мэт амьдралын хэв маягийн янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Өдөрт таны биед шаардагдах усны хэмжээг литрээр тооцоолохын тулд жингээ 0.033-аар үржүүлээрэй.

5. Та өглөө хамгийн түрүүнд нэг аяга ус ууж байна.

Бид унтахдаа биеийн шингэнээ алддаг, унтахаасаа өмнө хангалттай уусан ч маргааш өглөө гэхэд цангасан байдаг шүү дээ. Гэхдээ өлөн элгэн дээрээ энгийн ус уух нь шингэн авах хамгийн үр дүнтэй арга биш юм. Бусад шим тэжээл байгаа үед бидний бие усыг шингээж, хадгалахад хялбар байдаг. Тиймээс шингэний тэнцвэрийг хадгалах гэж байгаа бол усаа хөнгөн зуушаар ууж эсвэл оронд нь аяга жүржийн шүүс эсвэл сүү уугаарай.

6. Та дасгалынхаа үеэр шингэнээ алддаг.

Бид биеийн тамирын дасгал хийж байхдаа бие маань хөлөрч мөн амьсгалаараа усаа алддаг. Биеийн тамирын дасгалын үеэр шингэн уух нь биеийн температур, даралтыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Фитнессийн мэргэжилтнүүд дасгалын үеэр 10-20 минут тутамд 7-10 унци ус уухыг зөвлөж байна.

7. Та усаар баялаг хоол хүнс иддэгээ мартаж байна.

Олон жимс, хүнсний ногоо таны шингэний нийт хэрэглээнд тооцогддог. Улаан лооль, тарвас, өргөст хэмх зэрэг зарим нь калигаар баялаг тул таны бие удаан хугацаанд чийглэг байхад тусалдаг.

Та эдгээр алдаануудын аль нэгийг нь гаргаж байсан уу? Та өдөрт хичнээн хэмжээний ус уудаг вэ?

Орчуулсан: Х.Сайханаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *