Бид яагаад унтлагын хувцсаа 2 өдөр дараалан өмсөх ёсгүй вэ? Тоосны хачиг гэж юу вэ?

Ихэнх эмэгтэйчүүд олон хос унтлагын хувцастай байдаг бөгөөд хичнээн удаан хугацаагаар өмссөнөө мартах хандлагатай байдаг. Унтлагын хувцас өмсөөд орондоо мөлхөх нь гэм хоргүй мэт санагдаж болох ч энэ нь сэтгэл түгшээсэн үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Хуучин унтлагын хувцастайгаа унтдаг зуршил тань танд хэрхэн нөлөөлж болохыг та мэдэж аваарай.

1. Та эрүүл бус орчинд унтаж байна.

Унтлагын хувцас таны арьсанд асуудал үүсгэж мэднэ. Хэрэв та нэг хувцасаа дахин дахин өмсвөл таны бактери, үхсэн арьсны эсүүд цугларч эхэлдэг. Та ор дэрнийхээ даавууг байнга угааж байсан ч угаагаагүй унтлагын хувцастай унтдаг бол энэ нь эмчлэхэд хэцүү халдвар авч болзошгүй юм.

2. Та микробуудыг бусад хувцас руу шилжүүлж байна.

Унтлагын хувцсаа угаалгын машинд хийхдээ уг бактерийг угаалгын бусад хувцасанд дамжуулж болно. Хэрэв та унтлагын хувцасаа 2 долоо хоног дараалан өмссөн бол бусад хувцастай хамт хийж угаах нь ихэнх микробыг арилгах боломжгүй тул бусад хувцас руу шилжих болно.

3. Энэ нь таны унтах чанарт нөлөөлдөг.

Шинээр цэвэрлэсэн орны даавуу хэрхэн тайвшрах мэдрэмжийг төрүүлдэгтэй адил цэвэрхэн шөнийн хувцастай унтвал сэтгэл сэргэдэг. Хөлстэй унтлагын хувцас өмсөөд орондоо унтах нь загатнах мэдрэмж төрүүлж шөнө таатай унтахгүй ч байж  магадгүй юм.

4. Таны харшлыг улам бүр дордуулж болзошгүй юм.

Хэрэв та тоос шороонд харшилтай эсвэл бусад амьсгалын замын өвчтэй бол хуучин унтлагын хувцастай унтах нь ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Тоосны хачиг нь үхэжсэн ширхгийг иддэг тул таны гудас, шөнийн хувцсанд татагдаж, амьсгалахад тань асуудал үүсгэдэг. Хэрэв та тоос шороонд харшилтай бол унтлагын хувцсаа ядаж орой болгон сольж өмссөн нь дээр.

5. Таны арьс батгатай болж магадгүй юм.

Унтлагын хувцасаа солихгүй бол даавуунд бактери, арьсны үхсэн эсүүд хуримтлагддаг. Шөнөдөө энэ нь таны арьсны нүхэнд дарагдаж, тэдгээрийг хааж, хагарал үүсгэдэг. Нойрондоо хөлрөхөд унтлагын өмд чинь хөлс шингээж, батга үүсгэдэг.

6. Муухай үнэртэй болно.

Таны шөнө өмссөн хувцас хөлсийг тань шингээж, бактерийн төгс бичил цаг уурыг бий болгодог. Тэд чийглэг, харанхуй газар ургаж, эвгүй үнэр үүсгэж, таны нойрыг алдагдуулдаг.

7. Таны дархлааг сулруулж болзошгүй юм. 

Шөнө оройн цагаар ижил унтлагын хувцас өмсөхөд таны дархлаа нь микроб, амьсгалын замын хүндрэл, харшлын эсрэг байнга тэмцдэг. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь таны бие махбодийн хамгаалалтыг сулруулж, вирусээс хамгаалахад хэцүү болгодог.

Та унтлагын хувцасаа хэр олон удаа сольдог вэ? Унтлагын хувцсаа угаалгүй хамгийн удаан өмссөн нь хэд хоног вэ?

Орчуулсан: Х.Сайханаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *