СПИРУЛИНА КОКТЕЙЛИЙГ ХЭРХЭН ЯАЖ ХИЙХ ВЭ?
Хоёр долоо хоногийн өмнөхөн өмсөж байсан усны хувцас чинь гэнэт таарахаа байчихвал та яах вэ? Идсэн бялуу бүрийнхээ араас өөрийгөө буруутгах уу, ЖЕМд бүртгүүлэхээр гүйх үү. Магадгүй та 14 хоног спортоор хичээллээд ч үр дүнг нь үзэхгүй байх, иймээс танд жин бууруулахад тустай спирулинатай коктейль хэрхэн бэлдэж хэрэглэх талаар танилцуулж байна.
Хоолны дэглэм барихын хажуугаар өөх шатаах орц найрлага бүхий хүнс хэрэглэвэл хоолны дуршил буурахад тустай байх болов уу.
Жин хасах зорилгоор спирулина бэлдэх
Далайн шимт ургамал болох спирулинагаар тураах коктейль хийж уугаарай.
Спирулинаар хийсэн ундаа нь бие махбодийг тамирдуулж, сульдаах, гүйлгүүлэх мөн ам цангуулах гэх мэт гаж нөлөө үзүүлдэггүй, эвгүй үнэр амтгүй байдагаараа онцлог. Харин ч эсрэгээрээ бие махбодыг чухал тэжээлэг бодисоор хангахын зэрэгцээ хоолны дуршилыг бууруулж өгдөг байна.
Спирулина нь спираль хэлбэртэй хөх-ногоон өнгөтэй цэнгэг усны замаг юм. Байгаль дээр ховорхон байдаг учир үүнийг үйлдвэрлэлийн аргаар тусгай фермд ургуулдаг. Спирулина нь хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөггүй, шингэц сайтай ургамал юм.
Үүнээс гадна, спирулина нь далайн чухал амин хүчил болоод В –гийн бүлгийн витаминуудаар (В2, В6, В12) баялаг. Уг спирулина нь төмрийн хамгийн гол эх үүсвэр болдог бөгөөд цус багадалтанд хэрэглэхийг зөвлөдөг. Спирулина нь эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй ургамал юм. Метаболизмыг сайжруулж, гормоныг сайжруулдаг.
Шилдэг хүнсний нэгд тооцогддог спирулина нь маш чухал аминдэмүүд болон микроэлементүүдээр баялаг. Маш тэжээлэг чанартай энэхүү замаг нь их хугацаанд бага хэмжээгээр ургадаг.
Гэвч үүнийг хэрэглэх эсрэг заалтууд бий. Ходоод, гэдэс, элэг, бөөр, нойр булчирхайн архаг өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. Спирулиныг жирэмсэн эхчүүд, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй гэсэн заалттай байдаг. Хүүхдэд эмчийн зааврын дагуу болгоомжтой хэрэглэнэ. Өвчин эмгэгийн үед спирулиныг бэлдмэлээр хэрэглэхдээ эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Спирулина нь загас шиг үнэр, амттай. Энэхүү далайн ургамалын үнэр амтыг дарахын тулд коктейль болгон уух нь зохимжтой гэж зөвлөх байна. Түүний зарим найрлага нь санаснаас ч илүү үр дүн үзүүлдэг. Нунтаг спирулины урьдчилан сэргийлэх тун – 4 гр (.. 1 цайны халбага), эмчилгээний тун – 8 гр (2 цайны халбага) байдаг. Ямар ч тохиолдолд тунг хэтрүүлж болохгүй, тунг хэтрүүлсэн тохиолдолд ходоод өвтгөх аюултай!
Жин хасахаар хэрэглэх гэж байгаа тохиолдолд дараахь коктейлуудыг өдөрт хоёр удаа уугаарай. /Аль нэгийг нь/. Эдгээр коктейлууд нь биеийн зохистой үйл ажиллагаанд шаардлагатай бүх бодисыг агуулдаг. Үүнийг чихэр, жигнэмэг, зууштай хамт хэрэглэхээс зайлсхий. Энэхүү коктейлыг самар, хивэг, овъёостой хамт хэрэглэвэл зохистой. Ус сайн уу, өдөрт хоёр литр ус уух хэрэгтэй.
Коктейлыг өдөр бүр хоёр долоо хоногоос илүүгүй хугацаагаар ууна. 2-3 долоо хоногийн завсарлага аваад үргэлжлүүлэн 2 долоо хоног гэх мэтээр уух хэрэгтэй. Коктейлаа уух тоолондоо шинээр бэлтгэж ууж байх хэрэгтэй.
КЕФИРТЭЙ СМҮҮТИ КОКТЕЙЛЬ
(Кефир гэж үнээ, ямаа, хонины сүүг исгэж хийсэн айрагтай төстэй исгэлэн ундаа буюу нэг төрлийн тараг)
НАЙРЛАГА
- 1 аяга кефир эсвэл тослог багатай тараг
- 1 цайны халбага хивэг
- 1 цайны халбага спирулина
- Тал гадил жимс
- Тал апельсин
- Бүх хольцоо блиндэрт хийж найруулж ууна.
ОВЪЁОСТОЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
НАЙРЛАГА
- 2 хоолны халбага овъёос
- 200 мл ус
- 1 ц/х зөгийн бал
- 1 х/х маалингын үр
- 1.5 ц/х спирулина
- Тал алим
Халуун усанд овъёос болон маалингын үрийг хийнэ. Алимаа хальслаад шоо дөрвөлжин хэрчинэ. Бүх хольцоо блиндерт хийж бутлана.
БЭРСҮҮТ ЖҮРЖТЭЙ СПИРУЛИНА
НАЙРЛАГА
- 200 мл бэрсүүт жүржийн шүүс
- 50 грамм гүзээлзгэнэ
- 1 ц/х spirulina
- 50 г дурын жимс
- 0.5 ц/х шанцай
ЦАГААН ГААТАЙ DETOX
НАЙРЛАГА
- 2 ш ногоон алим
- Бага зэрэг бууцай
- 50 гр шинэхэн цагаан гаа
- 1 ц/х чиа үр (хивэгээр орлуулж болно)
- 1.5 ц/х спирулина
- 1 аяга тослог багатай сүү
- 0.5 ц/х шанцай
- Чимх задь
Алимаа хальслаад шоо дөрвөлжин хэрчээд цагаан гаатайгаа холино. Үлдсэн бүх орцуудаа нэмээд блиндерт хийж зуураад бэлэн болно.
Хэрэв та хоолны дэглэмээ маш сайн барьж чадвал уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэр хадгалагдаж, жин хасагдаж эхлэх төдийгүй, улмаар та өөх тосондоо баяртай гэж хэлэх болно. Энэ бол спорт, дасгал хөдөлгөөнөөр бус, харин хоол тэжээлийн зохистой хэрэглээгээр 80%-ийн амжилттай жин хасах боломж юм шүү!
Эх сурвалж: https://takprosto.cc
Орчуулсан: Х.Гэгээн