Нүдний доогуур хөх туяа татаж, хөхөрсөн байхыг хараад бидний анхны бодол “нойр дутуу яваад ядарсан байна!” хэмээх болов уу. Гэхдээ анагаахын мэргэжилтнүүд эдгээр хар хүрээ үүсгэх нь зөвхөн ядрахаас гадна цөөн хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг тогтоожээ. Нүдний эргэн тойрон дахь арьс нь бусад арьсыг бодвол маш эмзэг, нимгэн байдаг. Тиймээс венийн судас гэрэлтэж харагдаж болно. Хар арьстан болон ази хүмүүсийн нүдний доогуур хөхрөх нь бусад үндэстэнтэй харьцуулбал элбэг тохиолддог. Тиймээс яагаад нүдний доогуур хөхрөөд байгаа шалтгаанаа олох хэрэгтэй.
Өнөөдөр бид яагаад хөхрөлт үүссэн байж болох шалтгааныг олоход туслах улмаар нүүр царайгаа сэргээхийн тулд ямар арга хэмжээ хэрхэн авах талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Бидний нүдний эргэн тойрон яагаад хөхөрдөг вэ?
Нүдний доор хар хүрээ үүсэх шалтгаан нь тухайн хүнээс хамаарч өөр өөр байдаг боловч бидний нүдний доорхи хөхрөлт цусны судаснууд дахь хүчилтөрөгчийн дутагдалаас болж гиперпигментаци үүсгэснээс үүддэг. Гиперпигментацийг меланин хэмээх амин хүчил үүсгэдэг. Нүдний уут гэж нэрлэгддэг зүйл бол нүдээ үрэх, наранд хэт их өртөх, нойргүй хонох явдал юм. Бусад хүчин зүйлүүдэд генетик ба хөгшрөлт орно. Гэсэн хэдий ч хар хүрээ нь харшил, экзем, дерматит, цус багадалт зэрэг эрүүл мэндийн байдлаас үүдэлтэй байж болно.
Бид ямар арга хэмжээ авах вэ?
Меланин бол бидний биед агуулагдах байгалийн хүрэн, хар өнгийн пигмент бөгөөд арьс, үс, нүд, биеийн бусад хэсгүүдэд өнгө оруулах үүрэгтэй. Хэт их меланиныг нүдний доор орохоос урьдчилан сэргийлж, нүдний уут хөөхөөс зайлсхийхэд тустай зөвлөмжийг энд оруулав.
1. Орондоо зөв байрлалыг авч унтах.
Босоо байрлалтай унтах нь хавагнахаас сэргийлж чаддаг. Таныг нойрсож байх үед таны нүдэн доор шингэн хуримтлагдах болно, ялангуяа дэргүй унтаж байх үед. Толгойгоо бага зэрэг дээш өргөх нь шингэн хуримтлагдахаас сэргийлж өглөө сайхан амарсан байна.
2. Нарны шууд тусгалаас зайлсхий.
Арьс өнгөний эмчээс асуувал нүүрээ нарны шууд тусгалгүй байлгахыг танд зөвлөх болно. Нарны гэрэл нь бидний арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг төдийгүй хортой хэт ягаан туяа нь арьсыг гэмтээхэд хүргэдэг. Энэ арьсны хөгшрөлт нь хаван болон нүдний доорхи хар хүрээ үүсгэдэг. Тиймээс хэрэв та наранд байхаар төлөвлөж байгаа бол нарнаас хамгаалах тос түрхэж, саравчтай малгайгаа өмсөөрэй!
3. Байгалийн гаралтай зүйлсийг хэрэглээрэй.
Өргөст хэмх, цайны уут гэх мэт гэрт байдаг энгийн зүйлс нь нүдний ууттай тэмцэхэд тустай. Өргөст хэмх нь хөргөлтийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нүдний доорх хаваныг багасгахад тусалдаг бол цайны уутанд агуулагддаг кофеин ба таннин нь үрэвслийг бууруулж, арьс чангалахад тусалдаг. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд өргөст хэмх эсвэл цайны уутаа хар хүрээн дээрээ 5 минутын турш хүйтнээр нь тавиад дараа нь нүүрээ зайлж угаана уу.
4. Мөсөөр жигнэх нүүрний арчилгаа.
Хүйтэн өргөст хэмх, цайны уут нь нүдний уутны үрэвслийг бууруулдагтай адил мөсөн жингээр хүйтэн компресс (эсвэл мөсөн уут) ашиглах нь нүүрний хар хүрээний хаван арилгах үйлчилгээтэй. Мөсийг түрхэх нь арьсны эдгэрэлтийг түргэсгэж, арьсанд шинэлэг, эрүүл туяа өгдөг.
5. Унтаж амрах.
Бидний бие нойр дутуу байх үед бидний арьс цайвар харагддаг тул нүдний доорхи харанхуйг илүү тод харагдуулдаг. Бидний нүдний доорх арьс нэлээд нимгэн тул ядарснаас амархан хүрээ татдаг бөгөөд энэ нь судасны байнгын тэлэлтээс болдог. Насанд хүрэгчдийн хувьд нүүр царайгаа шинэ залуу байлгахын тулд өдөр бүр дор хаяж 7-9 цаг унтах нь чухал юм.
6. Чийгшүүлэгч, эмчилгээний тос түрхээрэй.
Ашигтай тос, чийгшүүлэгч тосоор нүүрээ чийгшүүлэх нь үрчлээ үүсэхээс сэргийлэх болон үрчлээсийг арилгана. Антиоксидант ихтэй нүүрний бүтээгдэхүүнийг сонгох нь эдгээр хар хүрээнүүдэд сайнаар нөлөөлнө. Нүүрэн дээрээ тос түрхэхэд хэрэглэдэг массажны хөдөлгөөн нь цусны эргэлтийг илүү сайжруулдаг тул судас хөхрөх, татагдахаас сэргийлдэг. Өдөр тутмын чийгшүүлэгчийн зарим түгээмэл сонголт бол Витамин Е эсвэл С тос, бүйлсний тос, кокосын тос юм.
Та хар хүрээгээ эмчлэхийн тулд юу хийдэг бэ?
Зовхины арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй, хайлдаг гидрогелен наалт
Ядаргааны ул мөрийг арилгана, сэргээж, чангална, үрчлээ, хаван ба нүдний доорхи хар хүрээ үүсэхээс сэргийлнэ.
- Гидрогель хөнгөн сэрүүцүүлэх үйлчилгээтэй, арьсны хаван ба ядаргааны ул мөрийг арилгана.
- Ниацинамид арьсны өнгийг тэгшилж, тэжээлийг сайжруулна, коллагений нийлэгшилтийг дэмжинэ, уян хатан чанарыг, мөн цусны бичил эргэлтийг нэмэгдүүлнэ, арьсыг тайвшруулна.
- Аденозин үрэвсэл эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, эс доторхи энергийн солилцоог хэвийн болгоно.
Зууннастын навчны ханд арьсыг богино хугацаанд чийгшүүлж, тэнийлгэнэ, цочроо үүсэхээс сэргийлж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Хуурай болон гуужсан арьсанд дан ялангуяа үр дүнтэй. - Глюкоз ба өндөр молекултай гиалуроны хүчил бол арьсыг агшин зуур чийгшүүлэх байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд юм.
- Сарнайн ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, арьсны уян хатан чанарыг сайжруулж, түүнийг чангална, харшлын урвалын илрэлүүдийг багасгана.
- Ногоон цайны навчны ханд исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй, судсыг бэхжүүлж, түүний нэвчимтгий чанарыг бууруулна.
- Анар жимсний ханд бол арьсны хөгширөлтийн үйл явцуудыг удаашруулдаг исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис болох байгалийн гаралтай эллагийн хүчлийн эх үүсвэр юм.
- Цайны модны гидролат нь байгалийн гаралтай ариутгагч бодис.
- Шар буурцагны үрийн ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, өөрийн коллаген ба гиалуроны хүчлийн нийлэгшилтийг идэвхижүүлнэ.
- Япон бэрсүүт жүржний ханд зөөлөн гуужуулах үйлчилгээ үзүүлж арьсны гадаргууг тэгшилнэ.
- Эвкалиптын навчны ханд байгалийн гаралтай үрэвслийн эсрэг ба арьс чангалах үйлчилгээтэй.
- Гялгар мөөгний ханд үрэвслийн эсрэг ба исэлдэлтиийн эсрэг үйлчилгээтэй.
- Замаг ба ламинарийн ханд исэлдэлтийн эсрэг, чийгшүүлэх, тэжээлийн (аминдэмжүүлэх) болон бактери эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, эсийн амьсгалыг сайжруулна.
- Сувдан нунтаг нь эсийн бодисын солилцоог хэвийн болгоно.
- Шингэн цагаан алт зовхины арьсанд үрчлээ үүсэхийг багасгана, уян хатан чанарыг сайжруулж, арьсыг чийгшүүлнэ.
- Гоёмсог савлагаан дотор зөөлөн, сувдан цэнхэр өнгөтэй, таатай үнэртэй 60 ширхэг гидрогелен навчин хэлбэртэй наалтууд байгаа.
- Бүтээгдэхүүнийг хатаахаас сэргийлсэн хамгаалах бүрхүүлтэй, цэвэрхэн ашиглахад зориулсан халбага дагалдана.
Хэрэглээ
Наалтыг халбагаар болгоомжтой гаргаж аваад урьдчилан цэвэрлэсэн доод зовхины арьсанд хурц үзүүрийг нь хамрын хөндөл рүү харуулан наана. Хөнгөн товших хөдөлгөөнөөр наалтыг арьсанд нягт нааж өгнө. 30–120 минутын дараа авна. БЬЮТИ-ЛАЙФХАК № 1 Хэрэв ямар нэгэн шалтгаанаар ийлдэс дууссан бол (хатсан эсвэл гоожсон) ойролцоогоор 20 мл халуун ус аваад (80 °С хэмээс багагүй) түүндээ хоёр ширхэг наалтыг уусгаарай. Уусмалаа хөргөөд наалттай савандаа хийнэ. БЬЮТИ-ЛАЙФХАК № 2 Хэд хэдэн ширхэг наалтыг халуун усанд (80 °С хэмээс багагүй) уусгаад арьс арчилгааны бие даасан бэлдмэлийн хувьд хэрэглэнэ, эсвэл хөлдөөгөөд, нүүрээ угаасны дараа арьсаа арчиж болно.
ЗАХИАЛГЫН УТАС: 9565-5602 ҮНЭ: 105000₮