Хэрвээ та Герман улсад аялалаар ирсэн бол хэд хэдэн онцлог шинж чанарыг анзаарах нь зүйтэй ч (жишээ нь: тэд олон нийтийн халуун усны газар усны хувцас өмсдөггүй, хувцас солих өрөө нь унисекс буюу эрэгтэй, эмэгтэй холилдсон байдаг гэх мэт) тус улсад хэсэг хугацаанд амьдарч, Германчуудын өдөр тутмын амьдрал дахь онцлог шинж чанарыг олж мэдэх нь өөр зүйл юм.
Герман руу нүүсэн хүмүүсийн блогуудыг үзэж байхад тэд хэд хэдэн онцгой шинжүүдийг анзаарсан байдаг. байдаг.
1.Герман улсын ихэнх орон сууцнууд нь бие засдаг суултуураа хананд нь суурилуулсан байдаг.
Цөөн хэдэн ариун цэврийн өрөөнүүд л ердийн суултууртай байдаг. Германд далд буюу хананы ард танктай суултуур суурилуулдаг бөгөөд суултуурийг нь ч мөн адил шууд хананд суулгаж өгдөг. Энэ нь ариун цэврийн өрөөнд их зай эзлэхгүй, орон зайг хэмнэж, цэвэрлэгээг илүү хялбар болгодог гэсэн үг юм.
Ихэвчлэн бохир урсгах том, жижиг 2 товчлуур байдаг. Энэ бол усыг хэмнэх зорилгоор хийдэг байгаль орчинд ээлтэй шинж чанар юм.
2.Тэдний ариун цэврийн өрөөнүүдийн ихэнх нь цонхтой байдаг.
Германы ихэнх орон сууц, байшинд агааржуулагч, тэр ч байтугай агааржуулалт байдаггүй боловч орчин үеийн барилгууд нь ихэвчлэн агааржуулагч суурилуулсан байдаг. Германчууд орон сууцаа цонхоо онгойлгож агааржуулдаг.
Ариун цэврийн өрөөнүүд нь агааржуулалтын системгүй тул цонхтой байдаг юм байна. Энэ нь угаалгын өрөөнд хөгц үүсэхээс сэргийлдэг.
3. Байшингийнхаа хаалгыг дотроос нь түлхүүрээр түгждэг.
Германчуудын байшингийн хаалга нь шинэ хүмүүст зориулсан жинхэнэ адал явдал юм. Хэрэв та гадагш гарч хаалгыг хаах юм бол түлхүүргүйгээр буцаж орох боломжгүй болно. Учир нь хаалганы арын хэсэгт эргүүлэх бариул байдаггүй.
Гэрээсээ хаалгаа зөвхөн түлхүүрээр түгжиж онгойлгох боломжтой. Тэдэнд бариул, түгжээ хосолсон цоож байхгүй.
4. Герман хөргөгч манайхаас хамаагүй бага хэмжээтэй.
Жижигхэн хөлдөөгчтэй Германы жижиг хөргөгч нь жуулчдын хувьд үнэхээр аймшигтай үзэгдэл юм.
Германчууд гал тогооны өрөөндөө хөргөгчөө байрлуулах дуртай байдаг бөгөөд гал тогооны тавилгандаа цахилгаан хэрэгсэлүүдээ суурилуулдаг. Үүнийгээ тэд “иж бүрдэл” гэж нэрлэдэг. Энэ нь голуу гал тогоог энгийн кабинетийн дүрд хувиргадаг. Өөр улсын оршин суугч Германд ирээд хамгийн түрүүнд тэдний гал тогоог хөргөгч байхгүй гэж боддог байна.
5. Тэд нэг том матрасны оронд 2 матрас ашигладаг.
Герман руу нүүж буй гадаадын иргэд тухайн орны матрасны системд дургүй байдаг боловч дараа нь түүнд нь дурладаг. Үүний гол зүйл бол 2 ширхэг матрасыг зэрэгцүүлэн king size буюу хамгийн том хэмжээтэй орон дээр тавьдаг бөгөөд ингэснээр хосууд тус бүрдээ хүссэнээрээ унтдаг. Германчууд нэг том хөнжлийн оронд 2 жижиг хөнжилд унтдаг.
Тэд ердийн тэгш өнцөгт дэрний оронд асар том дөрвөлжин дэрэн дээр унтдаг. Эдгээр дэрнүүд нь хэтэрхий зөөлөн гэж хэлдэг ч тэд толгойгоо тавиад л шууд унтчихдаг. Энэ нь олон жилийн турш уламжлал болсоор иржээ.
6. Германчууд өөр орон сууцанд нүүж орохдоо гал тогооны өрөөний иж бүрдлээ авч явдаг.
Энэ нь хачин сонсогдож магадгүй ч Германд ихэнх орон сууц, байшингуудыг гал тогоогүй түрээслүүлдэг. Та гал тогооны өрөөнд зөвхөн нүцгэн хана л харах болно. Иймээс тэд нүүхдээ гал тогооны бүх тавилга, хэрэгсэлээ авч явдаг.
Үүний нэг шалтгаан нь түрээсийн хандлага нь зарчмын хувьд өөр юм. Германд орон сууц, байшинг хэдэн жилээр, заримдаа бүр хэдэн арван жилээр түрээслүүлдэг. Тиймээс байшин түрээслүүлэгч гал тогооны иж бүрдэл, шаардлагатай бүх хэрэгслийг худалдаж авах нь ашиггүй байдаг. Түрээслэгч нь харин эсрэгээрээ өөрсдийн өмч гэж бодож байшинг тохижуулах ажилд хөрөнгө оруулахад бэлэн байдаг.
7. Бараг бүх цонхнууд нь гаднаасаа хаалттай байдаг.
Германд цонхны гадна хаалт нь ихэвчлэн төмрөөр хийсэн автомат эсвэл гар ажиллагаатай байдаг. (гар ажиллагаатай бол нээж, хаахын тулд та тусгай оосор татах хэрэгтэй болно). Цонхны хаалт нь бидний хэрэглэж заншсанаар орон сууцны дотор биш, гадна талд нь байрладаг. Тэдний заншсанаар бол цонхны хаалтыг байшингийн гадна хананд суурилуулж тогтоодог.
8. Энд шуудангийн хайрцаг, байрны харилцаа холбоо, хонх зэрэг нь огт өөр харагдаж байх юм.
Германд байр түрээслэгчдийн хувийн мэдээллийг шуудангийн хайрцган дээрээс харж болно. Дотоод сүлжээ нь тухайн орон сууцанд амьдардаг хүний нэртэй хананд суурилуулсан хавтангаар холбогдсон байдаг.
9. Германчууд өндөг, сүүгээ хөргөгчинд хадгалдаггүй.
Германд өндөгнүүдийг дэлгүүрт хүргэхээс өмнө химийн бодисоор шүршдэггүй учир байгалийн хамгаалалтын бүрхүүлээ хадгалж үлддэг. Нэг талаараа бохир байж магадгүй ч нөгөө талаар химийн бодисонд будагдаагүй тул өндөгийг өрөөний температурт хадгалах боломжтой юм. Эдгээр өндөгнүүдийн хадгалах хугацаа нь богино ердөө 1-2 долоо хоног байдаг байна.
Сүүний хувьд бараг бүгд өндөр температурт халааж боловсруулсан (бактери байхгүй гэсэн баталгаа) сүү хэрэглэдэг. Энэ нь сүүг хөргөгчгүй, удаан хугацаагаар (3 сар орчим) хадгалах боломжийг олгодог.
Ердийн Герман хөргөгчний хэмжээ дотор нь их хэмжээний хүнс хадгалах боломжгүй юм.
10. Германд ням гарагт орон сууц болон байрнуудад амьдрал зогсдог.
Герман улсад ням гарагт бараг бүх дэлгүүрүүд хаалттай байдаг (ховор тохиолдлуудыг эс тооцвол), хүмүүс дуу чимээ багатай байхыг хичээдэг. Хэрэв та чанга хөгжим эсвэл өвс хадагч асаачихвал дуу чимээнд эгдүүцсэн хөршүүд таньтай амархан шүүхдэх болно.
Ер нь бол хүмүүс өдрийн ихэнх хугацаанд дуу чимээтэй боломжийн байдаг боловч зарим газар “чимээгүй цаг”-ийн горимтой бөгөөд та шөнийн турш чимээгүй байх шаардлагатай болно. Ихэнх газарт “нам тайван цаг” нь Даваа-Бямба гарагуудад оройны 20 цагаас өглөөний 7 цаг хүртэл (20: 00-07: 00) байдаг ба ням гараг, амралтын өдрүүдэд бүтэн өдөр чимээгүй байдаг байна. Зарим газар өдрийн 13-15 цагийн хооронд нам тайван байдаг. Хамбург хотод жишээ нь 13-15 цагийн хооронд нам тайван байдаг байна.