Яагаад угаалгын машинаар хувцасаа угааж байхдаа хүнсний цуу нэмэх хэрэгтэй вэ?

Угаалгын машин нь гэрийн эзэгтэй нарын ажлыг ихээхэн хялбарчилж, цаг хугацаа хэмнэдэг. Хүн бүр угаалгын машин худалдаж авах боломжтой бөгөөд өргөн сонголттой тул та боломжийн үнэтэй туслах олж авах боломжтой юм. Угаалгын машиныг тогтмол цэвэрлэж байвал хэдэн арван жилийн турш ажилладаг боловч үргэлж төгс сайн угаадаг чанараа хадгалдаггүй. Цуу нь таны угаалгын чанарыг сайжруулахад туслана. Өнөөдөр бид угаалгын машинд хувцасаа угааж байхдаа цуу юунд зориулагддаг, түүгээр автомат машиныг хэрхэн цэвэрлэж болохыг танд хэлэх болно.

ЦУУ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүнсний ууг зөвхөн хоол хийхэд ашигладаггүй. Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар бага насны хүүхэд, гэрийн тэжээмэл амьтанд аюулгүй, экологийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэхийг илүү түлхүү анхаарч эхэлсэн. Ийм эмчилгээний нэг арга бол цуу юм. Энэ нь тааламжгүй үнэрийг төгс арилгаж, гадаргууг ариутгаж, шороог зайлуулдаг.

Угаах талаар юу хэлэх вэ?

Та хүнсний цуу ашиглан хувцасаа угааж, хувцасныхаа толбыг арилгах боломжтой. Үүнийг яагаад, яаж угаалгын машинд нэмж болохыг олж мэдье.

Даавуу зөөлрүүлэгч

Хүнсний цуу нь өтгөн даавууг зөөлрүүлдэг тул тусгай зориулалтын зөөлрүүлэгчийн оронд нэмж өгдөг. Цуу нь тусгай агааржуулагч байхгүй үед ч их бохирдсон зүйлийг угаахад ашигладаг байжээ. Даавууг зөөлрүүлэхийн зэрэгцээ цуу нь эвгүй үнэрийг арилгаж, мөн хувцасыг цахилгаанжуулдаггүй байна. Гэрийн эзэгтэй нар, ялангуяа алчуур угааж байхдаа ангижруулагч, зайлах тасалгаанд 100 мл цуу нэмж өгөхийг зөвлөж байна. Цуугаар угаасны дараа тэдгээр нь зөөлөн болсон байдаг.

Цайруулагч

Угаалгын машинд хувцаснууд угаахад цагаан хувцаснууд аажмаар саарал эсвэл шаргал өнгөтэй болж, өнгө төрхөө алддаг. Ийм зүйл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээрт, цагаан даавууг угаалгын машинд бусад зүйлтэй хольж угааж болохгүй. Хоёрдугаарт, угаах ус эсвэл машины ангижруулагч хэсэгт 100 мл хүнсний цуу нэмнэ. Цуу нь цайруулахаас гадна, хувцас болон ор дэрний цагаан хэрэгслийн шар өнгийн толбыг арилгах болно. Энэ арга нь хөшиг болон ширээний бүтээлэгт нэн тохиромжтой.

Та цагаан хэрэглэл, усны хувцас гэх мэт нарийн ширхэгтэй даавууг бусад угаалгын нунтаггүйгээр цуутай угааж болно. 15 минутын турш хувцасаа 50 мл цуутай усанд дэвтээж, дараа нь сайтар зайлж хатаана.

Толбо болон үнэр арилгагч

Хувцасны толбыг арилгахдаа цууг шүршигч саванд хийж толботой хэсэгт шүршиж арилгахад тохиромжтой. Цууг 10 минутын турш байлгаад дараа нь угаахгүйгээр цэвэр усаар зайлна. Энэ арга нь хөвөн ба полиэстр материалтай даавууны толбыг арилгахад нэн тохиромжтой. Та хөшиг, дэр, нөмрөгөө цагаан цуугаар угааж никотин, чийглэг, хөгцний үнэрээс салж болно.

Тод өнгийн хувцас угаах

Цагаан хувцас болон хэрэглэлүүд өнгөө алдах буюу өнгө орох хандлагатай байдаг. Улаан цамц цагаан хувцасанд өнгө оруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөт хувцсыг цагаан хувцаснаас салгаж хэрэгтэй. Хэрэв та тод өнгөтэй хувцас угаахдаа будаг нь урсана гэж айж байвал 150 мл цуутай усанд 20 минут байлгана. Дараа нь ердийн байдлаар угаахад болно.

Савангийн толбыг арилгана

Угаах явцад юмыг үргэлж цэвэр усаар сайн зайлж болохгүй. Үүний тулд зайлах нэмэлт програмыг асаасан нь дээр.  Маш сайн угаалгын нунтаг байсан ч, хэд хэдэн удаа угаасны дараа хувцас дээр савангийн болон угаалгын нунтагны толбо үлддэг. Хувцасаа сайн зайлж угаахгүй байх нь мэдрэмтгий арьсыг загатнаах, цочроох шалтгаан болдог. Тиймээс үе үе, ялангуяа орны даавуу, алчуур угааж байхдаа 200 мл цуутай угаалга хийж байгаарай.

Хувцас дээрх гэрийн тэжээвэр амьтны үс

Хэрэв байшинд муур, нохой амьдардаг бол тэдний үс ноос хаа сайгүй байдаг. Та оймс, өмд дээрх үс ноосыг тэвчиж болох ч хувцасаа угаахдаа 100 мл цуу хийж угааж болно. Ингэснээр үс ноос нь хувцаснаас тань салж, угааж байх явцад ч их хэмжээгээр зайлж угаана.

Угаалгын машин дахь зэв ба хөгцийг арилгана

Та угаалгын машиныг зэв болон хөгцний аль алинаас нь цэвэрлэх хэрэгтэй. Мөөгөнцөрийн үнэрийг ямар нэгэн зүйлтэй андуурч хэрхэвч болохгүй. Энэ нь ихэвчлэн угаалгын машины дамарны резинэн туузан дээр гарч ирдэг. Ялангуяа та спортын гутал эсвэл бусад маш их бохирдсон зүйлс угааж байгаа бол угааж байх үед дамарыг цэвэрлэж байх ёстой.

Угаалгын машиныг ариутгаж, зэв, шорооноос цэвэрлэхийн тулд угаалгын нунтаг хийдэг хэсэгт 200 мл цуу нэмнэ. Угаах горимыг 60 градусаас доошгүй өндөр температурт асаана. Угааж дууссаны дараа угаалгын машинаа салгаад дамар, резинэн жийргэвчийг цуугаар арчина.

Дараа нь машин дамар, жийргэвч резинийг цэвэр даавуугаар арчина. Машиныг агааржуулахын тулд хаалгыг нээлттэй орхино уу. Машинд хөгц үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд угаалга бүрийн дараа хаалгыг онгойлгож тавьж байх хэрэгтэй. Энэхүү хялбар цэвэрлэгээний ачаар илүү сайн угааж, угаалгын машин тань олон жилийн турш сайн ажиллах юм.

Орчуулсан: Б.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comment moderation is enabled. Your comment may take some time to appear.