Ерба мэт цай зэрэг тэжээллэг ундаа нь таныг өдрийн турш өлсгөхгүй байхад тустай харин chicory кофе нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Байгалийн эхийн бүтээсэн эрүүл мэндэд тустай олон төрлийн (амттай) аягатай амттанг танд санал болгож байна.
1. Хуш модны ус
Энэ нь сахарын орц бага, илчлэг багатай тул содатай усны оронд уух амттай сонголт болно. Энэ ус нь ясны хөгжилд нөлөөлдөг эрдэс бодис болох манганцаар дүүрэн байдаг. Таны ясыг бат бөх байлгахад тустай юм!
2. Даршилсан жүүс
Даршилсан ногооны шүүс нь булчингийн таталтыг бууруулдаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Энэ нь цагаан цуу ихтэй тул бидний цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг болох нь батлагдсан.
3. Цайны хумс / Cloves in tea
Энэхүү амтлагчийг цайнд нэмж, тэжээллэг чанарыг сайжруулах боломжтой. Зөвхөн нэг цайны халбаган дээр таны өдөр тутмын хэрэглээний (DV) 55%, К амин дэмийн 2% байдаг нь антиоксидант ихтэй тул цусны улаан эсийг гэмтээхээс хамгаалахад тусалдаг.
4. Pu’er tea
Энэхүү хятад цайг исгэсэн навчаар хийдэг тул бусад олон цайнаас ялгаатай байдаг. Энэ нь пробиотик гэх мэт эрүүл мэндийн бусад давуу талуудтай гэсэн үг юм.
Энэхүү цай нь холестеринд сайн нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд жин хасахад ч тустай.
5. Комбуча /Kombucha
Энэ нь бодисын солилцоог зохицуулахад тустай исгэсэн цай юм. Исгэж хийдэг тул пробиотик агуулдаг бөгөөд энэ нь эрүүл мэндийг сайжруулах ашигтай бактери юм. Эдгээр нь таны дархлааны системд чухал ач холбогдолтой бөгөөд танд хэрэгтэй ашигтай бактерийн хэмжээг ихэсгэхэд тусалдаг.
6. Chicory coffee
Энэ нь кофены орлуулагч гэж нэрлэгддэг боловч эрүүл эрдэс бодис, витаминаар дүүрэн байдаг. Энэ нь магни, В6 витамин агуулдаг тул стрессийн түвшинг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
Мөн үрэвслийн эсрэг, өөрөөр хэлбэл үе мөчний үрэвсэл гэх мэт өвчний нөлөөг бууруулахад туслах болно. Өөр нэг судалгаагаар энэ нь хоол боловсруулах чадварыг сайжруулж, гэдэсний хөдөлгөөнийг зохицуулдаг гэж хэлсэн.
7. Yerba mate
Энэхүү цай нь ургамлын салаа, мөчрөөр хийгдсэн бөгөөд антиоксидант, тэжээллэг бодисоор дүүрэн байдаг. Энэ нь бас сэргээгч бөгөөд 150 мл тутамд 78 миллиграмм кофеин агуулагддаг бөгөөд кофены хэмжээтэй бараг ижил хэмжээтэй байдаг. Энэ нь кофе уух дургүй хүмүүст амттай хувилбар болж өгдөг.
8. Шар гаа \Turmeric tea
Цагаан гааны төрлийн нэг хэсэг болох энэхүү амтлагч нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь остеоартрит өвчнийг удирдахад туслах куркумин хэмээх нэгдэл агуулсан болохыг судалгаагаар тогтоосон байна.
Нэг судалгаагаар антиоксидант үйлчилгээтэй тул элэг гэмтэхээс хамгаалж чаддаг болох нь батлагдсан байна.
9. St. John’s wort tea
Энэхүү ургамал нь сэтгэлийн хямралын шинж тэмдгийг бууруулдаг болохыг 35 судалгааг хянаж үзээд тогтоожээ. Мөн халуу шатах, цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг бууруулах зэрэгт тустай.
Гэсэн хэдий ч, хэрэв та эм ууж байгаа бол бэрсүүт жүржтэй адил эмчилгээний хүчийг нь сулруулж болзошгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.
10. Quice juic
Энэхүү жимс нь олон төрлийн аминдэм, шим тэжээлийг агуулдаг тул өдөрлөгийг эхлүүлэхэд төгс шилэн жүүс юм! Судалгаанаас харахад жирэмсэн болоход, ялангуяа дотор муухайрахыг эмчлэхэд бас тустай. Хоолны дэглэмдээ нэмж болохуйц шинэ амттай ундаа болж чадна.
Та аль ундааг нь түрүүлж туршиж үзэх гэж байна вэ?
Орчуулсан: Х.Сайханаа