Усаар дэглэм барих хичнээн чухал болохыг хүн бүр л мэднэ. Усаар дэглэм барьж байхдаа өглөөний цай, үдийн хоол, оройн хоолыг заавал идэж байх ёстой. Үдээс хойш хоёр ч удаа зууш идэж байх хэрэгтэй, түүний хажуугаар усны дэглэмээ цагийн дагуу зөв барьж ууж байвал маш сайн хоолны дэглэм болно.
Түүнчлэн бие дэх усны тэнцвэрээ хадгалахын тулд өдөрт хангалттай хэмжээний шингэнийг уух нь чухал гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ усаа цаг барьж уух нь чухал гэдгийг тэр болгон мэддэггүй.
Усан дэглэм барих
Биед шингэн дутагдахаар бие сульдах, толгой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэгүүд ажиглагддаг. Бид шингэний дутагдалд орохгүйн тулд өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай гэж үздэг.
Шингэний үзүүлэлт нь уур амьсгал, нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөгдөж болно. Мөн ундаа, шүүс, компот зэрэг бусад шингэний хэрэглээнээс, мөн хоолны дэглэм барьж байгаа эсэхээс хамаарч өөр өөр байж болно.
Усаар дэглэм барих аргыг мөрдөж чадвал жингээ сайн бууруулах боломжтой байдаг. Энэ арга нь бодисын солилцоог хурдасгах замаар жинг бууруулдаг байна. Жин бууруулах усны дэгдэмийг дараах байдлаар барина.
8.00 цагт
Өлөн ходоодон дээрээ 2 аяга лемонтой бүлээн ус ууна. Энэхүү ундаа нь өглөөг сэргэлэн угтахад тустай байхаас гадна ходоодыг зөв ажиллуулж эхлэх, хооллох орчинг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Усаа уснаас 20 минутын дараа та өглөөний цайгаа ууж болно.
11.00 цагт
Өрөөний хэмтэй ижил хэмжээний хэмтэй ус нэг аягыг уу. Энэ үед ууж байгаа ус нь хоолны дуршилыг бууруулах зорилготой гэсэн үг юм. 20 минутын дараа та үдээс өмнөх хөнгөн зуушаа идэх хэрэгтэй. Үдээс өмнөх хоолны цагаар бие махбодынхоо хэрэгцээг хангахаас илүүг идэж болохгүй.
13:00 цагт
Үдийн хоолноос 30 минутын өмнө тасалгааны хэмд тавьсан цагаан гаатай ус нэг аягыг, үдийн цайны үеэр тал аягыг ууна. Хэдийгээр хооллож байхдаа ус хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж хоол судлаачид үздэг ч, энэ тохиолдолд харин эсрэгээрээ хоол боловсруулах үйл явцад эерэгээр нөлөөлнө гэж үздэг байна.
16:00 цагт
Өдрийн хоол болон оройн хоолны хооронд юм идээгүй бол хагас литр ус ууна. Хэрвээ зууш идсэн бол нэг аяга ус ууна. Ус ууснаас хойш 15 минутын дараа хөнгөн хоол идээрэй. Жишээ нь, бяслаг, шанцай, загас гэх мэт. Оройн хоолны дараа жимс жимсгэнэ, чихэрлэг амттан зэргийг хэрэглэхгүй байх нь дээр.
20:00 цагт
Өрөөний температуртай ижил хэмтэй 1 аяга ус ууна. Усандаа зүсэм нимбэг болон шингэн зөгийн бал нэмж болно. Энэ ус нь оройн хоолны шингэцийг сайжруулахад тустай байх болно.
Хоол хүнснийхээ хэмжээг багасгаад, авах илчлэгийнхээ хэмжээг бууруулаад ирэхээр аяндаа жин хасагдаад ирэх болно. Усаар дэглэм барих арга нь жингээ эрүүлээр хурдан хасаж байна гэсэн үг юм. Усан дэглэм нь бие дэх хорт бодисыг гадагшлуулж, дотор эрхтэнийг давхар цэвэрлэж өгдөг ач холбогдолтой. Мөн түүнчлэн арьс, үсний өнгийг ч сэргээж өгдөг тустай.
Эх сурвалж: https://takprosto.cc/organizaciya-pitevogo-rezhima/