Алжааж ядарсан биеийг амрааж, сэргээх үр дүнтэй 5 массаж

Судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байна. Массажны эмчилгээ нь стрессийг багасгахад тусалдаг болох нь тогтоогдсон.  Эдгээр энгийн массажны аргууд нь гэртээ байхдаа эсвэл ажил дээрээ түр цаг гаргаад хийж болохоор дасгалууд байх болно.

Бидний санал болгож буй 5 төрлийн иллэг нь таны толгойноос хөл хүртэлх булчингуудыг амраах болно. Стрессээ тайлахад бэлэн байгаарай!

1. Ядарсан нүдэнд иллэг хийх

Нүдний ядаргаа нь янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй бөгөөд үүний нэг нь дэлгэцийн хамаарал буюу өдөр  бүр олон цагаар компьютер, гар утас, таблет ашиглах зэрэг орно. Ядарсан нүдийг тайлахын тулд нүднийхээ эргэн тойрон дахь цэгүүдэд массаж хийгээрэй.

Үүнийг хэрхэн хийх вэ:

  • Нүднийхээ хоорондох цэгийг олж, жижиг тойрог хэлбэрээр илж эхэл. Энэ нь нүдний зовиурыг багасгахад тусална. Хурууныхаа үзүүр эсвэл хурууны үеээ ашиглан зөөлөн хийгээрэй.
  • Одоо нүднийхээ доорхи цэгийг олж, төвд нь массаж хийж эхэл.
  • Дараа нь нүднийхээ гаднах өнцөг рүү чиглүүлээрэй. Жижиг тойрог үүсгэн массаж хийхээ бүү мартаарай.
  • Нүдний массажны өөр нэг цэг бол таны хөмсөгний дунд хэсэг юм. Энэ цэгт эсвэл хөмсөгний дагуух хэсэгт массаж хийж эхэл.
  • Та цэг бүрт 10 секундын турш массаж хийх хэрэгтэй.

2. Хөлийн массаж

Өдөржингөө ажилласны дараа бидний хөл ядарсан байдаг. Хөлийн массаж нь таны ядаргааг маш сайн тайлахад тусалж чадна. Гэхдээ энэ нь зүгээр л сайхан мэдрэмж ч биш таны сэтгэцийн эрүүл мэнд, цусны даралтыг сайжруулж чадна!

Хэрхэн хийх вэ? 

  • Хөлийн өсгий хэсгээс нэг гараараа барина
  • Нөгөө гараараа хөлийн бүх хурууг арагш болон урагш бөхийлгөх үйлдлийг удаанаар хийнэ.
  • Энэ хөдөлгөөнийг хийхдээ гарын даралтаа аажмаар нэмэглүүлж гүйцэтгээрэй.

3. Нурууны массаж

Өдрийн турш олон цагаар хөдөлгөөн багатай суусны улмаас нуруу өвдөж, хөшдөг. Найзынхаа тусламжтай  массажны тос ашиглан та энэхүү массажийг хийлгэснээр таны нурууны хурцадмал байдал арилах болно.

Үүнийг хэрхэн хийх вэ:

  • Сандал дээр тухтай суугаад, ширээн дээр гараа дэрлээд толгойгоо тавь.
  • Найзаараа нуруун дээрээ массажны тос түрхүүлээд, нурууныхаа бүх хэсгийг урт цохилтоор үрнэ.
  • Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, ачаалал ихтэй булчингуудад шинэ цус, энерги өгдөг.
  • Энэ үйлдлийг 20 минутын турш давт.

4. Толгойн массаж

Шүршүүрт орохдоо толгойдоо иллэг хийхэд тайвширдаг уу? Учир нь толгойн массаж нь толгойг амрааж, стрессийг бууруулдаг нь батлагдсан юм. Энэ массажны техникийг өөрөө эсвэл хэн нэгнээр зөвхөн хурууныхаа үзүүрээр хийгээд үзээрэй!

5. Чихний массаж

Та чихэндээ иллэг хийснээр стрессээ тайлж байсан уу? Энэ нь рефлексологийн дагуу боломжтой бөгөөд үүнд зарим эрхтэн, биеийн хэсгүүдтэй холбоотой даралтын цэгүүдийг өдөөх шаардлагатай байдаг. Энэ нь судалгаагаар нотлогдсон.

Үүнийг хэрхэн хийх вэ:

  • Долоовор хуруу, эрхий хуруугаараа чихээ бага зэрэг чимх. Доод талаас дээшээ ирмэгийн дагуу иллэг хийнэ Мэдрэмтгий хэсгүүдэд илүү анхаарал хандуулж бага зэрэг удаан чангаар иллэг хийнэ.
  • Одоо чихнийхээ дэлбээ рүү шилжиж иллэг хийж эхлээрэй. Чихний дэлбэнд таны тархи, нүүр, эрүү,  сэтгэл хөдлөлийн мэдрэлүүд байдаг.
  • Ихэнх хүмүүс иллэгийг хийснийхээ дараа илүү сэргэлэн цовоо, сэргэг, идэвхтэй болсон байгаагаа мэдэрдэг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *