Өдгөө 93 настай Их Британийн Хатан хаан Элизабет II нь жилд хэдэн мянган бизнесийн болон хувийн уулзалтад уригдахаас гадна улс орны хэмжээний хамгийн чухал үйл ажиллагаануудад оролцдог. Их Британийн Хатан хааны эрүүл мэнд маш сайн байгаа хэмээн түүний хувийн эмч Мосараф Али мэдэгджээ. Тэрээр “Өрнө ба Дорныхоны эрүүл мэнд ба урт наслах туршлага” номондоо эрүүл амьдралын хэв маягийн талаархи бүх зөвлөмжийг оруулжээ.
Түүний гол зөвлөмжүүдээс энд дурьдая.
ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН ЕЛИЗАВЕТА
УРТ НАСЛАХЫГ ХҮСДЭГ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
- Фермийн эсвэл гэрийн нөхцөлд хийж, тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг сонго.
- Шинэ ногоо, жимс жимсгэнэ ид. Лаазалсан болон даршилсаны хүнснээс татгалз, хөлдөөсөн хүнс хэрэглэ.
- Идэх гэж буй хоол тэжээлдээ хангалттай хэмжээний уураг байгаа эсэхийг шалгаж авч бай. Ялангуяа, цагаан хоолтон. Дүфү, гэрийн бяслаг, буурцаг, самар зэргийг авч хэрэглэж болно.
- Бэлэн жимсний шүүс худалдаж авахын оронд шинэхэн жимс авч шүүсийг нь шахаж ууж бай. Бэрсүүж жүрж – амтат жүрж, улаан манжин, лууван, цоохор майлз, алим болон цагаан гаа зэргийн шүүсийг шахаж хэрэглэ.
- Улаан өнгийн махнаас илүүтэй тахиа, цацагт хяруулын мах түлхүү хэрэглэ.
- Исгэсэн талх нарийн боовноос татгалза.
- Хоолны хооронд өдөр бүр 6-8 аяга ус уу.
- Баяжуулсан хүнс, үр тариа ид: өдөрт 5 удаа.
- Долоо хоногт нэг удаа мацаг барьж, ногооны шөл ид.
Өглөөний хоолонд гэрийн бяслаг, өндөг, бүйлс гэх мэт цагаан төрлийн уурагаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Эсвэл үр тариа, овъёостой тараг. Үүний дараагаар жимс, жимсгэнэ идвэл зохимжтой.
Үндсэн хоол болох өдрийн хоолондоо хамгийн өндөр илчлэгтэй хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, салат, халуун чанарын уураг тэжээлтэй хоол гэх мэт.
Мосарафа Али оройн хоолондоо аль болох хөнгөн чанарын хоол идэж байхыг мөн оройн хоолоо 20.00 цагаас өмнө идэж байхыг зөвлөдөг. Мөн тэрээр шөнө тайван унтаж амрахын тулд оройн хоолондоо халуун ногоо, хурц амттай зүйл идэхээс татгалзахыг зөвлөдөг.
БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭ
Гоо сайхан, эрүүл чийрэг, урт наслахын үндэс бол зөв дасгал хөдөлгөөн юм. Хааны гэр бүлийн гишүүдийн статус бол ард түмнийхээ бахархал болж, толгой өндөр, нуруу тэгш сүр жавхлантай байх явдал юм. Эрүүл нуруунд урт наслахын нууц оршдог гэдгийг тэд мэддэг.
Их Британийн хатан хаан II Элизабетийг 93 насны ойгоо тэмдэглэж байх үер нь түүнийг араас нь харсан уу? Түүнийн 98 настай нөхрийн цэргүүдийн дунд алхаж явааг харах үнэхээр атаархам сайхан харагдаж байсныг нуух юун.
“Хөдөлгөөн бол амьдрал” гэдэг үг нь ёслолын чанартай үг биш юм. Идэвхитэй, хэмнэлтэй дасгал хөдөлгөөнүүд нь бие махбодийг эрүүл байлгах, сэргээх үйлдэл үзүүлдэг маш чухал зүйл юм. Заавал гүйх шаардлагагүй, өдөрт хэдэн километр алхахад л болох юм.
Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэггүй оффист суугаа ажил хийдэг хүмүүсийн амьдралын хэв маягаас харахад, тэдний нүдний доорхи уутанцар цүлхийсэн, гэдэс нь унжсан, арьс нь суларсан ажиглагддаг нь дасгал хөдөлгөөн хийдэггүйн хор хөнөөл гэж үздэг.
ЗӨВ ЗУРШИЛ
- Хатан хааны гэр бүлийнхэн шөнө дунд хүртэл үдэшлэгт яваад байдаггүй. Тэд эрт нойрсож өглөө сэргэлэн цовоо эхлүүлдэг учраас өдөр нь энерги, эрч хүчтэй хэвээр байдаг байна. Доктор Мосарафа Али үдшийн 23 цагаас хэтрэлгүй унтаж амарч байхыг зөвлөж байна.
- Байгальд гарч цэвэр агаараар амьсгал. Байгаль дэлхийтэйгээ ойр бай. Том хотын оршин суугчдын хувьд агаарт гарч хүчил төрөгчөөр амьсгалахын ач холбогдолыг ойлгох хэрэгтэй. Орон сууцандаа өдөр бүр цэвэр агаар оруулж бай, цэцэрлэгт хүрээлэнгээр явган алхаж байгаарай.
- Үдийн хоолны дараа амарч сур. Үдээс хойш өөртөө бага зэрэг амралт гаргаж сурах хэрэгтэй. Дор хаяж 20 минутыг унтах, бясалгах, бодож эргэцүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Энэ түр зуурын завсарлага нь таныг дахин эрч хүч авахад тань тусална, Өглөөнөөс үдшийг хүртэл морин дээр давхиж байгаа мэт ажиллах нь тийм ч үр дүнтэй биш, хэдхэн минут амарч эрч хүчээ сэлбэж ажиллах нь илүү үр дүнтэй учир үнийг зуршил болговол зохистой. Испаничууд энэ жишгээр үд дунд амарч байгаад ажилладаг бөгөөд тэдний ажлын бүтээмж өндөр байдагыг үүнтэй холбож тайлбарладаг байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/