Нимбэгний ус нь энергийн солилцоонд нөлөөлдөг бөгөөд бүх төрлийн томууг эсэргүүцэхэд тусалдаг дархлааг сайжруулах маш сайн бодис юм. Энэ ундаа нь цэвэрлэж, чийгшүүлэх үйлчилгээтэй гэж үздэг. Мөн усыг хурдан тураах гайхалтай хэрэгсэл гэж үздэг.
Ходоод, гэдэсний асуудалтай байгаа хүмүүс нимбэгтэй ус уух нь зохисгүй юм. Нимбэг нь исгэлэн бөгөөд хүчиллэг байдаг учир аль хэдийн хэцүү байсан хоол боловсруулах эрхтэнг улам дордуулж мэдэх учир хэрэглэхгүй байх нь дээр юм.
Нимбэгний усыг хэрхэн яаж уух вэ?
Хэрэв нимбэгтэй ус уухад ямар нэгэн хориглох заалт байхгүй бол хэрэглэж болно. Үүнийг хэтрүүлэхгүй байх, нимбэгний ундааг өдөрт хоёроос илүү удаа уухгүй байх нь чухал юм. Өглөө хоол идэхээсээ хагас цагийн өмнө, орой унтахаасаа нэг цагийн өмнө уухыг санал болгож байна. Ашигтай хэмжээ нь 200 миллилитр, өөрөөр хэлбэл нэг аяга юм.
Дашрамд хэлэхэд шүдний эмч нар нимбэгний шүүс нь шүдний пааланд сөрөг нөлөөтэй гэж хэлдэг тул коктейлийн гуурсаар уугаарай. Ходоод руу аажим аажмаар оруулахын тулд усыг жижиг балгаар уухыг зөвлөж байна. Ус өөр халуун биш, бүлээн байх хэрэгтэй. Бүлээн ус нь бие махбодид хурдан шингэж, усыг халааж энерги зарцуулах шаардлагагүй болно.
Бие махбодийг витамины эх үүсвэрээр хангаж, ходоодыг бага цочроох зорилгоор ундааг төрөлжүүлэхийг зөвлөж байна. Үүний тулд бид зөвхөн энгийн байгалийн орц найрлагыг ашиглах болно. Эдгээр нь гаа, цагаан гаа, зөгийн бал, мэдээжийн хэрэг НИМБЭГ юм.
Нимбэгтэй бүлээн ус
- Зүсэм нимбэг
- Нэг аяга бүлээн ус
Энэ бол бүгдийг эхлүүлсэн сонгодог жор юм. Өглөө жингээ хасах, спортоор хичээллэх эсвэл зүгээр л хурдан турахаар шийдсэн хүмүүст тохиромжтой. Ходоод чинь ямар нэг асуудалгүй бол хагас нимбэгний шүүсийг нэг аяга бүлээн усанд шахаад хутгана.
Бүтэн өдрийн нимбэгний ундаа
- хагас нимбэг
- 1 аяга бүлээн ус
- 2 хоолны халбага элсэн чихэр
Өдрийн турш өөрийгөө эрч хүчээр цэнэглэх гэж байгаа хүмүүст зориулсан сонголт юм. Хэрэв та өдрийн турш хэрэглэхийш хүсвэл бүх орцыг 5-аар үржүүлээд нэг литр гайхалтай тоник ундаа бэлтгэж аваарай. Нэг дор их хэмжээгээр уухгүй харин хэдэн балгаар уу.
Синтиа Сассын зохиосон жор
- 1 нимбэг
- цагаан гаа
- 2 литр ус
- 10 гаа навч
- 1 өргөст хэмх
Эмэгтэй хүний биеийг төгс галбиртай байлгахын тулд у бол номер нэг эм гэж сурталчилж байсан Америкийн Синтиа Сассын зохиосон жор. Энэ тохиолдолд нимбэгийг хальстай нь хамт нилээд жижиглэсэн байх ёстой (өргөст хэмхтэй адилхан хийнэ), бусад найрлагатай нь тохиромжтой саванд хийгээд өдрийн турш ууна.
Нимбэг, зөгийн балтай ус
- Хагас нимбэг
- 1 цайны халбага зөгийн бал
- 1 литр ус
Энэхүү жор нь бэлтгэлийн үеэр чийгшлийг эрчимтэй алддаг тамирчдад илүү тохиромжтой байдаг. Зарим зарцуулсан энергийг сэргээж, цангаагаа үр дүнтэй тайлах сайхан боломжыг олгоно.
Нимбэг ба гаатай ус
- 1 нимбэг
- 10 гаа навч
- 1.5 л бүлээн ус
Нимбэгийг жижиг хэсэг болгон хэрчээд, гаа нэмээд усандаа хийж ууна. Ундаагаа уухаасаа өмнө бага зэрэг халаах хэрэгтэй. Дархлаа сайжруулах, бүх төрлийн ханиадыг дарах гайхалтай хэрэгсэл.